НҮБ-ын чуулганы даргаар Мариа Фернанда Эспиноса сонгогдлоо

2018-09-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Эквадор улсын канцлер асан  Мариа Фернанда Эспиноса тангараг өргөснөөр  НҮБ-ын Ерөнхий ассамблейн  73 дугаар чуулганы тэргүүн боллоо.  Үүнийхээ дараа НҮБ-ын эрх ашгийг хамгаалах болон  тус байгууллагын зүгээс ямар ч Засгийн газарт санал хүсэлт тавихгүй, дэлхийн бусад орнуудын засгийн газраас  хүлээж авахгүй гэдгээ амласан байна. Тэрээр 72 дугаар чуулганы дарга словак Мирослав Лайчакийн  орыг залгаснаар дэлхий дахинд тулгарч байгаа асуудлыг даван туулах, дэлхийн удирдагчдын  манлайллыг  дахин бататгах зорилго тавин ажиллах юм. Мариа Фернанда Эспиноса албан тушаалаа хүлээж авсныхаа дараа хэлэхдээ  “Чуулганы даргаар ажиллана гэдэг бол  их хариуцлага, их хүндэтгэл  юм. Гэхдээ энэ нь эмэгтэйчүүдэд тулгарч байгаа том сорилт. Иймээс эмэгтэйчүүд  үргэлж  ачаалал дааж ажиллах чадвартай гэдгийг бид харуулах ёстой. Бидэнд дэлхийн удирдагчдын манлайлалд нөлөөлөх, дэлхий дахиныг өөрчлөх болон хүн төрөлхтний  асуудлыг шийдвэрлэх том итгэл найдвар байна. Иймээс амлалт, ажил илүү их хүчтэй байх ёстой” гэжээ.   Харин түүний хэвлэл мэдээллийн албаныхан  “Мариа Фернанда Эспиносагийн хэрэгжүүлэх ажлын тө­лөвлөгөө нь энхтайван, тогтвортой болон шударга нийгмийг хөгжүүлэхэд  чиглэж байна. Үүнээс гадна түүний засаг захиргаа долоон үндсэн  асуудлыг анхаарч ажиллана. Тэрээр ажиллах хугацаандаа хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд зохистой ажил эрхлэлт, хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүс, байгаль орчин, цагаачлал, дүрвэгсэд, хүйсийн ижил тэгш эрх байдал болон НҮБ-ыг шинэчлэхээр төлөвлөсөн” гэж мэдээлжээ.  Харин НҮБ-ын ээлжит 73-дугаар чуулганы үеэр “Дэлхийн ард түмэнд хамааралтай НҮБ-ыг бий болгох” асуудлыг хэлэлцэнэ. Энэ асуудлыг их чухал асуудал гэж бодож байна. Учир нь НҮБ-ыг ард түмэнтэй, ард түмнийг НҮБ-тай ойртуулах тухай хөндөх юм” гэж Мариа Фернанда Эспиноса  ярьсан байна. Үүнээс гадна Латин Америк, Карибын орнуудаас анх удаа олон улсын байгууллагад ажиллахаар сонгогдсон учраас дэлхийн улс орнуудад хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүд, хүүхдүүдэд  амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ онцолжээ.  Тэрээр өчигдөр эхэлсэн чуулганы үеэр Нью-Йоркт болох хурлаар 120 гаруй орны төр, засгийн тэргүүнүүдтэй уулзана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэдний ихэнхийг боломжоороо хүлээн авч уулзах зорилгоор ажлынхаа хөтөлбөрийг  дээд зэргээр сунгаж ажиллана гэжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

11 цаг 15 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

11 цаг 17 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

11 цаг 20 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

16 цаг 16 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

16 цаг 33 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

19 цаг 21 мин
О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл

“Онтрэ” ХХК -ийн эзэмшилд хамаарах хоёр лицензийн талбайн стратегийн ордыг ашиглахдаа Монголын талыг оролцуулахгүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн. Гэтэл энэ онд олборлолт хийгдэж ашиг олж эхлэх юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.

23 цаг 22 мин
Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

23 цаг 37 мин
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

Уржигдар 10 цаг 54 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

Уржигдар 10 цаг 50 мин