Далай лам Голландад айлчилж байна

2018-09-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Түвдийн оюун ухааны удирдагч Далай лам 50-65 мянган буддын шашинтан амьдардаг  Голланд улсад айлчилж байна.  Тэрээр дөрөв хоног үргэлжлэх  айлчлалынхаа үеэр өөрсдийгөө бэлгийн хүчирхийлэлд  өртсөн гэх  хохирогчидтой  уулзжээ. Түүнийг Европт тойрон аялал хийх гэж байгааг ашиглаж Далай ламтай уулзах хүсэлт гаргасныг ийнхүү биелүүлсэн байна. Түүнчлэн “Голландын “NOS” олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагадаа  буддын шашны лам  нар 1990 оноос хойш иймэрхүү хэрэгт орооцолдсоор ирсэн. Иймээс энэ бол шинэ зүйл биш гэдгийг би мэднэ” гэжээ.  Үүнээс гадна түүнийг  1993 онд барууны орнуудын  буддын шашны тэргүүнүүдтэй уулзах үеэр энэ тухай яригдаж байсан тухай дурдсан байна. Харин хохирогчид  Түвдийн оюун санааны  их удирдагчтай уулзахыг хүсч илгээсэн  хүсэлтдээ “Шашны нэрийг барьж  хүчирхийлэл үйлдэх хүртэл бид оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулсан Буддын шашныг бидний хоргодох газар гэж үзэж байсан” гэж  бичжээ.  Үүний хариуд Далай лам “Энэ хэргийг үйлдсэн хүмүүс Буддагийн сургаальд санаа зовдоггүй хүмүүс юм. Энэ  хүмүүс   өөрсдөөсөө ичих хэрэгтэй” гэв. Харин Далай ламын  цагаачлалын Засгийн газрын гишүүн Цэтэн Самдуп  Чойкояпа хохирогчдод  “83 настай  Далай лам ёс суртахуунд харш болон энэ хариуцлагагүй  байдлыг үргэлж буруушаасаар ирсэн” гэжээ. Түүнчлэн Далай ламтай уулзахаас өмнө хохирогчдод  илгээсэн захидалдаа “ Дээрхийн гэгээнтэн буддын шашны багш нарт иймэрхүү энэ хэрэгтэй төстэй үйлдлийг тэвчихгүй. Үүнийгээ зогсоох ёстой гэж анхааруулж байсан” хэмээн бичсэн байна. Энэ хэргийн гэрчүүдийн нэг Оане Бижлсма “EFE” агентлагт өгсөн ярилцлагадаа “Түүнтэй уулзахад их хэцүү  байсан. Учир нь түүнтэй ярилцах болон бодож байгаагаа  шууд хэлэхэд  хэцүү. Өөрийнхөө бий болгосон ертөнцөд амьдардаг хүнтэй ярилцана гэдэг  хэцүү. Бэлгийн хүчирхийллийн талаар буддын шашны үзэл баримтлалын тухай ярилцах нь амархан хэрэг биш.  Гэхдээ Далай лам эцэст нь асуудлыг  их сайн ойлгож, хүлээн авсан” гэв. Далай ламын  ажлын хөтөлбөр  нь  шахуу учраас бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж өөрсдийгөө үзэж байгаа  хүмүүстэй  хийсэн уулзалт 20 минут үргэлжилсэн байна. Энэ нь  Түвдийн оюун санааны удирдагч анх удаагаа ийм хэргийн хохирогчдыг хүлээн авч уулзсан явдал болж байгаа юм. Далай лам энэ уулзалтын дараа Дарамсала хотод арваннэгдүгээр сард буддын шашны түвдийн оюун ухааны удирдагчидтай уулзалт хийхээр төлөвлөжээ.  Энэ үеэр магадгүй  тэдэнтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шийтгэл ногдуулах тухай ярилцана гэв. Тэрээр “Түвдийн шашны удирдагчид энэ асуудлыг анхаарал хандуулах хэрэгтэй” гэж хэлсэн байна. Мөн эрдэмтэд болон сэтгэл зүйч нарт  энэ асуудлаар буддын шашны багш нартай хэлэлцэх уулзалтыг зохион байгуулах хүсэлт  тавина гэдгээ ярьжээ. Энэ шашны багш нар хувийн сахилга баттай байх нь чухал. Түүнчлэн иймэрхүү хэргийн хохирогчид түүнд тохиолдсон  түүхийг олон нийтэд  энэ хэргийг үйлдсэн хүний бүх мэдээллийг дурдаж мэдээлэх ёстой. Ингэснээр багш нарыг ард түмэнд нэр төр нь гутаагдаж доромжлогдохоос санаа зовдог болгохын тулд энэ алхмыг  хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 цаг 0 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 цаг 2 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

3 цаг 3 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

4 цаг 58 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

6 цаг 20 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

7 цаг 19 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

7 цаг 51 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

8 цаг 12 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

11 цаг 46 мин