Д.ЭНХЭЭ
Канадын нийслэл Торонто хотноо ням гаригийн орой хар хувцастай этгээд гал нээсний улмаас нэг хүн нас барж, арав гаруй хүн шархджээ. Халдлагад өртсөн хүмүүсийн дотор хүүхэд байгааг орон нутгийн телевиз мэдээлсэн байна. Халдлага нь Торонто хотын Danforth дүүрэг дэх Greectown-ий орчим болсон бөгөөд энэ нь дэлгүүр, ресторан гээд үйлчилгээний газар олонтой, хүний хөдөлгөөн ихтэй газар аж.
Буутай этгээд 20 гаруй удаа буудсан болохыг хэргийн газрын ойролцоо байсан гэрчүүд мэдээлсэн байна. Халдлага үйлдсэн этгээд цагдаагийнхантай буудалцах үеэр амиа алдсан болохыг албаны хүмүүс мэдээлсэн бөгөөд хэн байсан, гэнэт гудамжинд гарч буудаж эхэлсэн шалтгаан сэдэл нь юу байсан нь хараахан тодорхой болоогүй байгаа гэж dailymail.co.uk-ийн мэдээнд дурджээ.
Эх сурвалж: www.polit.mn
Торонтод буутай этгээд нэг хүний аминд хүрч, арав гаруй хүнийг гэмтээв
2018-07-24
Нийтэлсэн: Админ
 1 мин