Эвсэг баруун яагаад задрах болов?

2018-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүйсийн эрх тэгш байдлын асуудалд зориулсан өглөөний цайнд товлосон цагаас хоцорч ирэв. 2018 оны зургадугаар сарын 9. © REUTERS / Leah Millis 
  Д.ЭНХЭЭ Тэд наймуул байснаа Оросгүй де-юре, АНУ-гүй де-факто болж зургуул үлдэв. Жил бүр болдог “Долоогийн бүлэг”-ийн уулзалт энэ удаа Канадад болохдоо түүхэнд хамгийн дуулиантайгаар өндөрлөв. Ган төмөр, хөнгөн цагаанд тавьсан Америкийн тарифаас үүдэлтэй худалдааны дайн, Twitter-ээр улстөрчдийн хийсэн маргаан, нөхөрсөг бус гар барилт, Трампын цаг барьдаггүй ихэмсэг төрх иймэрхүү дүр зурагтайгаар амралт сувиллын тохилог аятайхан Ла-Мальба хотод болсон уулзалт хожим хойно дурсагдах болно. Сүүлчийн ч байж магадгүй, “Их долоо”-гийн уулзалтын талаар РИА Новости ийнхүү өгүүлж байна.   ЭРГЭН ТОЙРОН ХУДАЛДААНЫ ДАЙН   “Хөөж туухаа боль”, “Хилээ нээ!” гэсэн лоозон барьсан хэдэн зуун эсэргүүцэгч G7-гийн улс орнуудын төрийн далбааг шатааж байв. Эмх замбараагүй байдлын цар хүрээ өнгөрсөн жил Гамбургэд болсонтой харьцуулахад өчүүхэн боловч чимээ аниргүй Квебекийн хувьд урьд хожид болж байгаагүй л үйл явдал. “Долоо”-гийн уулзалт хотоос 140 гаруй км зайтай Ла-Мальба хэмээх газар болсон. Уулзалт зохион байгуулах төсвөөс 70 орчим хувийг нь зочдын аюулгүй байдлыг хангахад зарцуулжээ. “Долоогийн бүлэг”-ийн дотоод хурцадмал уур амьсгал гадаа юу болж байгааг анзаарах боломж ч олгосонгүй. Вашингтон гуравдугаар сарын сүүлчээр “үндэсний аюулгүй байдал” хэмээх үзэл баримтлалыг үндэс болгон гангийн импортын гаалийн татварыг 25, хөнгөн цагааныхыг 10 хувиар тогтоосон. Энэ шийдвэрээ АНУ-ын уламжлалт түншүүд болох Канад, Энэтхэг, Япон болон Европын холбооны улс орнуудад бүгдэд нь хамааруулсан. Брюссель хариу арга хэмжээ авахаар амласан хэдий ч болж байгаа үйл явцыг худалдааны дайн гэж нэрлэхээс татгалзав. Уг нь бүх тал бухимдал дургүйцлээ эрс шийдэмгий илэрхийлцгээж байсан.   Уулзалтын өмнө гаалийн татвар өндөр байна хэмээн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог Дональд Трамп шүүмжилсэн байна. Тэрээр Twitter-тээ АНУ-ын хөдөө аж ахуйг үндсэнд нь сүйрүүлж байна хэмээн хөршүүдээ буруутгажээ. Дараа нь тэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой эчнээ муудалцсан байна. Хариуд нь Макрон мөн л Twitter-ээр “долоо”-гийн зургаан улс Трампгүйгээр уулзалтын үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурахад бэлэн байна гэжээ. Тэрээр “Тусгаарлагдсан болохоор Америкийн Ерөнхийлөгч байсан ч, байгаагүй ч ялгаагүй”гэж тэмдэглэжээ. Ингээд тэд уулзалдаж, хэвлэлийнхний өмнө гарах үед Макрон эхэлж Трамптай гар барьж, тэгэхдээ арьсан дээр нь ор гартал удаан, чанга атгасан хэмээн “The Telegraph” онцолжээ. АНУ-ын худалдааны тарифын хувьд Европт нааштай дэвшил гарна гэсэн үзэл бодлыг хоёр удирдагч хоёул илэрхийлсэн байна. Зөөлрүүлэх боломж байж болохыг Трамп үгүйсгээгүй ажээ. “Ямар нэг зүйл болохын хувьд болно. Эерэг, нааштай зүйл байх болов уу гэж бодож байна” хэмээн Америкийн ерөнхийлөгч хэлсэн байна. Уулзалтын хоёр дахь өдөр хүйсийн эрх тэгш байдлын асуудалд зориулсан “Их долоо”-гийн удирдагч нарын өглөөний цайнд Трамп товлосон цагаасаа хоцорч ирсэн байна. Тэрээр хоцорсноо тайлбарлаж, бусадтайгаа ч мэндэлсэнгүй. Мөн өмнө нь амлаж байсныхаа дагуу уулзалтад оролцох хөтөлбөрөө товчилжээ. Байгаль орчин, цаг уурын глобал өөрчлөлтийн асуудлаар хийсэн хуралдаанд Америкийн Ерөнхийлөгч оролцсонгүй. Уулзалтын эзэн Жастин Трюдо энэ асуудалд онцгой ач холбогдол өгч, хэлэлцүүлэгт Африкийн болон арлын орнуудын төлөөлөгчдийг урьж оролцуулсан. Харин Трамп далай тэнгисийн бохирдлын асуудлаарх хэлэлцүүлэгт оролцсоноос өөрийнх нь хувьд маш чухал ач холбогдолтой арга хэмжээ болох Хойд Солонгосын лидер Ким Жон Унтай Сингапурт хийх уулзалтад бэлтгэхийг чухалд үзсэн ажээ. “Долоогийн бүлэг”-ийн уулзалтын төгсгөлийн баримт бичгийг АНУ-ын Ерөнхийлөгчгүйгээр баталжээ. “АНУ, Европын хооронд харилцаа “хүйтэрч” байгаа тухай биш харин ид хурцдаад байгаа улс төрийн хямралын тухай ярих хэрэгтэй байна. Хямрал яаж дуусах нь тодорхойгүй, европын лидерүүд бүрэн бууж өгөхийг ч үгүйсгэх аргагүй” хэмээн Эдийн засгийн дээд сургуулийн удирдлагын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дэлхийн эдийн засаг, дэлхийн улс төрийн факультетийн европын болон олон улсын цогц судалгааны төвийн захирал Тимофей Бордачев үзэж байна. Түүний бодлоор Цагаан ордны тэргүүнд нөлөөлөх арга боломж Европынхны хэнд нь ч алга ажээ. “Өмнө нь европчууд үнэт зүйлсийг урдаа барьдаг байсан бол одоо аюулгүй байдлын асуудлаар арга буюу АНУ-ыг л бараадахаас өөр аргагүй болж байна” гэдэгт Бордачев итгэлтэй байна. Европын лидерүүд үнэхээр Трампад нөлөөлж чадахгүй байна хэмээн гадаад болон батлан хамгаалах бодлогын Зөвлөлийн дарга Федор Лукьянов нотолж байна. “Тэд өөрсдийнх нь үзэл бодлыг тэр (Трамп) шууд л үгүйсгэж байна гэдэгт итгэж үнэмших болсон. Энэ бол ираны асуудал, гаалийн татвар, өнгөрсөн жил цаг уурын асуудлаарх Парижийн хэлэлцээрээс гарсан зэргийг хамарч байна” хэмээн шинжээч өгүүлж байна. Энэхүү уулзалт түүхэнд орно, яагаад гэвэл хэргийн учир АНУ-даа ч биш, харин G7-гийн гишүүд хоорондын ийм хагарал урьд хожид хэзээ ч байгаагүй. “Бусад оролцогчдын хооронд ч бүрэн дүүрэн харилцан ойлголцол алга. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, түүний кабинетын гишүүд гаалийн татварт дургүйцэж байгаа боловч худалдааны дайн явуулахын эсрэг байр суурьтай байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон харин эсрэгээр, хатуу арга хэмжээ авахыг шаардаж байна. Италийн Ерөнхий сайд Жузеппе Конти одоохондоо яах учраа олохгүй байгаа бол Японы Ерөнхий сайд Шинзо Абэ бүх асуудалд хол хөндий хандаж байна, Трамп тэр хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй”хэмээн Лукьянов тоочив.   МОСКВАГААР ХАЛХАВЧИЛСАН PR   Дотоод зөрчлийн хүчин зүйл нь гэнэт л Орос улс болж хувирав. Канад руу нисэхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч уулзалтад Москва оролцох ёстой байсан хэмээн мэдэгдэв. “Крымыг нэгтгэсэн нь олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байгаа” болохоор энэхүү форматаар явагдах ажил хэрэгт Орос улсыг эгүүлж оролцуулах боломжгүй хэмээн Ангела Меркель хэлсний дараа Трамп ийнхүү мэдэгдсэн. Үүний хамт “Удирдагч нарын зарим нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн дэвшүүлсэн “Дайсагнагч улс орнуудын үйлдэл”-д “түргэн хариу өгөх” тусгай бүтэц бий болгох саналыг зөвшөөрсөн хэмээн британы Guardian мэдээлжээ. Тийм улс орны тоонд мэдээж, Орос улсыг оруулсан хэрэг юм. Москва үүнд шууд нэг мөр хариу өгсөн. Орос улсыг G7-д эгүүлж оруулах асуудал өнөөдөр тийм чухал биш гэж Гадаад хэргийн яамны дэд сайд Сергей Рябков онцлон тэмдэглэв. Түүний бодлоор улстөрчид энэ сэдвийг гаргаж ирж байгаа нь “бахардаж” байгаа “долоо”-гийн формат руу анхаарал хандуулахын тулд өөрийгөө пиардаж байгаа хэрэг юм байна.   “Эмзэглэсэн бардам зангаа сэргээхийн тулд G7-д эгүүлж оруулах саналыг Орос улс ашиглана хэмээн Трамп тооцоолж байна. Тэр бүгдийг тоглоом шоглоом болгож байна. Хэнд ч чин сэтгэлээсээ алсыг харсан чиг баримжаатай зүйлийг санал болгодоггүй. Тийм болохоор Оросын тухай, “найм”-ын тухай түүний мэдэгдлийг авч хэлэлцэх нь зүйд нийцэхгүй л болов уу”-хэмээн Тимофей Бордачев үзэж байна. Трампын үйлдлүүдээс ямар нэг нарийн утга учир эрж хайх хэрэггүй хэмээн Федор Лукьянов онцолж байна. Тодорхой хэмжээгээр тусгаарлагдсан явдал түүнд таалагдахгүй байгаа бөгөөд “Долоо” түүнийг тавгүйцүүлж, уулзалтад оролцохоор явахдаа тэр сэтгэл дундуур байсан. Оросын оролцооны тухай утгагүй сэдвийг хөндөж, дуулиан үүсгэсэн нь анхаарлыг сарниулах Трампын оролдлого байсныг үгүйсгэх аргагүй. Уулзалтын хоёр дахь өдөр гол асуудлаа хэлэлцэхийн оронд бүх яриа, маргаан зөвхөн энэ сэдвээр л өрнөсөн хэмээн шинжээч онцлов. Дэлхийн хоёрдугаар дайн дуустал огт эвлэж чадаагүй “Эвсэг Баруун” цаашид эвсэг хэвээрээ үргэлжлэн орших уу, үгүй юу гэдгээс одоо бүх зүйл шалтгаалах болоод байна. “Бүх зүйл урьдын адил тархай бутархай байдалд хүргэж ч болох юм. Трампын үйлдэж байгаа бүхэн ийм байдалд хүргэх магадлалыг улам хүчтэй болгож байгаа бөгөөд тэрээр америкийн эсрэг зогсохыг огт хүсдэггүй хэсгийг ч эсрэг байхаас өөр аргагүй байдалд оруулж байна”хэмээн шинжээч төгсгөлд нь дүгнэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

5 цаг 38 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 цаг 40 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

5 цаг 41 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

7 цаг 36 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

8 цаг 58 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

9 цаг 57 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

10 цаг 29 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

10 цаг 50 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

14 цаг 24 мин