Г.НАСАНБААТАР
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 73.1 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Өнгөрсөн сард төсвийн орлого 1.2 их наяд, зарлага 1.1 их наяд төгрөг байв.
Татварын нийт орлого 1.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 238.7 тэрбум төгрөгөөр өсөхөд татварын бус орлого 12 тэрбумаар буурсан ч, онцгой албан татварын орлого 41.2 тэрбум, орлогын албан татвар 63.8 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 42.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин улсын нэгдсэн төсвийн зарлага 1.1 их наяд болж өмнөх оны мөн үеэс 58.1 тэрбумаар буурахад бараа, ажил үйлчилгээний зардал, татаас өссөн ч хүүгийн зардал, хөрөнгийн зардал буурсан нь нөлөөлсөн аж.
Эх сурвалж: www.polit.mn
Улсын төсөв 73.1 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ
2018-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин