Х.ОЮУНБОЛД
Ираны гадаад хэргийн сайд Мохамад Жаваз Зариф “Хэрэв гэрээний аль нэг заалт хэрэгжихгүй эсвэл дэмжигдэхгүй бол Иран цөмийн зэвсгийн гэрээг орхих эрхтэй” гэж санууллаа. Тэрээр Исламын бүгд найрамдах улс тэдний эсрэг чиглэсэн хоригийг цуцалсан нь тэдэнд ашигтай бус. Тус улс нь сонголтоо хийх эрхтэй. Тэр аргын нэг нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хэлэлцээр “Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтарсан төлөвлөгөөнөөс гарна” гэж мэдэгдэв.
Мохамад Жаваз Зариф АНУ-ыг олон удаа тус хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. Тэрээр Иран эхнээсээ энэ хэлэлцээрт үл итгэсэн мөн нааштай бус байр сууриас хандаж хэлэлцээрийг байгуулсан. Тиймээс энэ хэлэлцээрээс гарах бүх шалтгааныг баримтад оруулсан байгаа гэж санууллаа. Ираны гадаад хэргийн сайд АНУ-ыг “Цуцалсан хоригийг хүчингүй болгох хугацааг сунгах, энэ сэдэвт ач холбогдол өгөхийг уриалсан байна. Ингээгүй тохиолдолд “Иран адил төстэй хариу арга хэмжээ авах болно” гэж анхаарууллаа. Түүний хэлснээр Ерөнхийлөгч Доналд Трамп цөмийн зэвсгийн гэрээг цуцална гэж сүрдүүлснээр тус гэрээг зөрчиж байна.
Энэ гэрээ нь “АНУ-ын конгрессоор батлуулах эсвэл Доналд Трамп өөрөө цуцалж болох зөвхөн Иран, АНУ-ын хооронд байгуулсан гэрээ биш” гэв. Мөн Доналд Трампын буруутгасан Ираны хувьсгалыг хамгаалагч ангиудыг тэрээр өмөөрч, АНУ Саудын Арабад зэвсэг худалдаалж байгаа алхмыг зэмлэсэн байна. Зариф “Бид АНУ сая сая ам.долларын зэр зэвсэг худалдаж зэвсгийн агуулах болгож хувиргасан улсад амьдарч байна” гэж онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин