Энэтхэг сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт шударга ёсыг шаардав

2017-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Сэтгүүлч Гаури Ланкешийг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдэж, шударга ёс тогтоохыг шаардсан 15 мянга гаруй хүн Энэтхэгийн Бангалор хотод жагсчээ. Тэдний дунд зохиолч, сэтгүүлч, эрдэмтэд гээд олон хүн байжээ.

Бусад нь чөлөөт илтгэл уншиж байх зуур олон хүмүүсБи бол Гауригэсэн зурагт хуудас барьсан байжээ.

Цагдаа нар сэтгүүлчийн аллагын хэргийг мөрдөн байцааж эхэлсэн ч одоогоор хэрэгтнийг бариагүй байгаа юм.

Ланкеш энэ сарын 5-нд гэрийнхээ гадаа буудуулж нас барсан юм. Тэрээр сүүлийн үед амиа алдсан энэтхэг сэтгүүлчдийн хамгийн тод томруун төлөөлөл болжээ.

Түүнийг амиа алдсаны дараахан жагсагчид Энэтхэгийн хэд хэдэн хотод жагсаал  хийсэн юм. Гэвч энэ удаагийн эсэргүүцэл хамгийн томоохонд тооцогдож байна. Гаури Ланкеш бол зүүний үзлээрээ ихэд алдаршсан сэтгүүлч байжээ. Сэтгүүлчийнхээ хувьд тэрээр улс төр дэх Хиндугийн зарчимд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсны дээр ангийн системийг хүчтэй эсэргүүцдэг байв.

Мөн тэрээр Засгийн газрын эсрэг цуст тэмцэл өрнүүлсэн Маоист босогчдыг дэмждэг байжээ. Иргэний нийгмийн 21 бүлэг энэхүү жагсаалыг галт тэрэгний зогсоолоос эхэлсэн байна.

Жагсагчид дуу аяланГаури урт наслагхэмээн уриа лоозон барьжээ. Түүнчлэн олон тооны хүн толгойдоо хар тууз уяж, “Би бол Гаурихэмээн бичсэн байв. Одоогоор гэмт хэрэгтнийг илрүүлж чадаагүй байгаа ч хэн нэгний хилэн энэ хэргийн шалтгаан болсон гэж үзэж байгаа юм. Цугласан хүмүүс шударга ёсыг шаардаж, хар шүхэр болон лоозонгоор ижилссэн байна.

Энэтхэгийн Коммунист намын тэргүүн, улстөрч Ситарам Иечури энэхүү жагсаалын голлох төлөөлөл нь байв. “БиБи бол Гауригэж хэлэхдээ бид дуугүй суухыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Социалист, шашны бус энэтхэгчүүд амьд хэвээр байна гэдгийг хэлж байгаа юмгэж тэрээр ярьжээ. Тэгвэл баримтат кино бүтээгч Ракеш ШармаБид та нарын урд очно. Бид та нарыг хүлээхгүй. Бүгд та нарынбайболох ёстой юу?” гэж асууж байв. Түүнчлэн сэтгүүлч Псайнат, улстөрч Ражийв Гоуда, нийгмийн идэвхтэн Мэдха Паткар, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Кавита Кришнан нар энэхүү жагсаалд нэгджээ. “Эрх чөлөө бол ямар нэг муу зүйлийн илэрхийлэл байх ёсгүй. Өөрийнхөө санаа бодлоо шударгаар илэрхийлснийхээ төлөө үхэж ч мэдэхээр байнагэж жагсаалд оролцсон оюутан Пийрл Габриел ВВС-д ярьжээ.

Төрийн бус байгууллага болох Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос Энэтхэг улсыг сэтгүүлчдийг хамгаалах тал дээр хамгийн муу үзүүлэлтээр үнэлсэн билээ. Тэдний судалгаагаар 1992 оноос хойш хамгийн багадаа 27 сэтгүүлч амиа алдсан нь тэд Энэтхэгт ажилладаг байсантай холбоотой гэдгийг харуулж байгаа юм.

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

46 мин
МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

50 мин
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

8 цаг 13 мин
УИХ-ын ажлын хэсэг “Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удаах уу?!

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг х

8 цаг 18 мин
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

8 цаг 18 мин
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

23 цаг 41 мин
"Мөнхийн хороо" 24 улсад жагсжээ

2025 онд “Бессмертный полк” /Мөнхийн хороо/ олон нийтийн арга хэмжээ 24

23 цаг 42 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2025-05-09
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

2025-05-09
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

46 мин