
Д.ОЮУНЧИМЭГ
Монгол-Хятад-Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт өнөөдөр Эрээн хотноо нээлтээ хийлээ. Тус уулзалт долоон салбар хуралдаанаар үргэлжилж байна. Тухайлбал, гурван улсын худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний форум, хил дамнасан эдийн засгийн хамтын ажилланы бүсийн тухай гурван тал дугуй ширээний уулзалт хийх юм. Мөн хил дмнасан цахим худалдаа болон олон улсын логистийн хамтын ажиллагаа, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, банк санхүүгийн инноваци, хил залгаа хөрш орон нутгийн Засаг дарга нарын хуралдаан болж байна. Уулзалтад гурван талын албаны төлөөлөгч болон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож байгаа юм. Түүнчлэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарч буй бөгөөд манай улсаас 100 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй бизнес эрхлэгчид оролцож буй.
Энэхүү хуралдаан гурван орны эдийн засгийн хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорыг идэвхжүүлэхэд гурван тал идэвхтэй оролцохоо энэ үеэр илэрхийлсэн. Хуралдааны үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Бүс нутгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ” гэлээ. Тэрээр Монгол, Хятад, Орос улсын ерөнхийлөгчид Ташкент хотноо уулзах үеэр гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах тухай хэлэлцэн, ажил хэрэг болж байгаа нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт болон гол төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг онцлон тэмдэглэлээ.
Энэ үеэр Хятадын худалдааны байгууллагын дэд дарга Ван “Гурван улсын хувьд эдийн засгийн худалдааны харилцааг нэгтгэснээр эдийн засгийн болоод улсын хөгжилд голлох нөлөөг үзүүлнэ” гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.