
Т.БАТСАЙХАН
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолоор
“Үр жимс” хоршооны тэргүүн, Байгаль орчны гавьяат ажилтан Д. Цэндсүрэн.
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн засварчин Э.Доржболд.
-Гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жамсранжавын Оюундарь нарыг шагналаа.
Ардын багш цолоор:
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био анагаахын сургуулийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор И.Пүрэвдорж.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
• Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахмад ажилтан, академич, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Амаржаргал.
Гавьяат дасгалжуулагч цолоор:
• Уулын спортын тамирчин, дасгалжуулагч Т.Ичинноров.
• Монгол Улсын начин, Самбо, жүдо бөх, пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, Жүдо бөхийн олон улсын шүүгч Д.Бадрах.
Гавьяат тамирчин цолоор:
• Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Билгүүн.
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
• Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны ахмад ажилтан, байгаль хамгаалагч Д.Довдондэмбэрэл.
Гавьяат малчин цолоор:
• Увс аймгийн Зүүнхангай сумын малчин, Улсын аварга малчин Ц.Балжинням.
•Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин, Улсын сайн малчин Нанзадын Ягаанбанди.
Гавьяат техникч цолоор:
• “А-Жет Авиэйшн” ХХК-ийн навигацийн инженер Ү.Жамсран.
Гавьяат уурхайчин цолоор:
• “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн дарга Д.Нямдорж.
Гавьяат багш цолоор:
Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төвийн захирал Б. Баатарзоригийг шагналаа. Тэрээр боловсрол, төрийн захиргаа, хууль тогтоох дээд байгууллага, төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр 36 дахь жилдээ ажиллаж байна.
Мөн гавьяат багш цолоор Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн зөвлөх профессор Ц.Баасандорж.
• МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн доктор, дэд профессор Т.Мөнхцэцэг.
• Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д. Цэрэндагва.
• Дархан-Уул аймгийн 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Л.Сувданчимэг нарыг тус тус шагнажээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
• Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Бадма-Ёга дацангийн ловон лам, гавж Ц.Гүнчин-Иш.
• Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Ц.Цэвэлмаа.
• “ETV HD” телевизийн үүсгэн байгуулагч Ч.Даваабаяр.
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
• Морин хуур хөгжмийн багш Б.Энхболд.
• Монголын циркчдийн холбооны гүйцэтгэх захирал, ахмад уран бүтээлч Ж.Сувдаа.
• Мэргэжлийн морин хуур урлаачдын холбооны тэргүүн, мастер морин хуур урлаач, морин хуурч Б.Баярсайхан.
Гавьяат жүжигчин цолоор:
• Улсын драмын эрдмийн театрын жүжигчин О.Гэрэлсүх.
Гавьяат тариаланч цолоор:
• “Алдар тулга” ХХК-ийн захирал Б.Найдан.
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Төр, захиргааны байгууллагын ажилтан Любагийн Л.Эрдэнэчулуун шагнагдлаа. Тэрээр Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан билээ. Мөн тус цолоор “Цээг” ХХК-ийн захирал Л. Цэрэндорж.
• Ховд аймгийн төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Б.Сайнбаяр.
• Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа О.Намхай.
• Монгол Улсын мастер тогооч, Олон улсын шүүгч Б. Дэлгэр.
Гавьяат эдийн засагч цолоор:
Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Я.Жаргалсайхан.
Голомт банкны Санхүүгийн удирдлагын захирал М.Чимэгмөнх.
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
• Увс аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга асан Н.Гэжээ.
Гавьяат тээвэрчин цолоор
• Дархан-Уул аймгийн ахмад тээвэрчин М.Цэвээнжав.
Нисэхийн гавьяат техникч цолоор “МИАТ” ХК-ийн ахмад ажилтан, инженер С.Хүрэлбаатар.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан.
Хүний гавьяат эмч цолоор “Доктордентин” шүдний эмнэлгийн зөвлөх, их эмч Т. Цэрэндолгор.
Гавьяат механикжуулагч
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын өрхийн тариаланч Орсоогийн Цэрэндамба нарыг тус тус шагналаа.
Уяачдад улсын цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдад улсын цол олголоо.
Тод манлай уяач цолоор:
Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайхан.
Төв аймгийн Баян сумын уугуул Х. Цогтсайхан.
Манлай уяач цолоор:
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Б.Баярсайхан.
Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Б.Даваадорж.
Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Сүхбаатар.
Алдарт уяач цолоор:
Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Д.Батбаяр.
Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Ч.Болд-Эрдэнэ.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Б.Батсанаа.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Б.Наранбат.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Д.Отгонлхагва.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Т.Төрмөнх.
Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ж.Уясах нарт хүртээлээ.
“Зууны мэдээ” сониныхон Төрийн шагнал хүртэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хэвлэл мэдээллийн салбарынханд Төрийн одон медалиар шагналаа. “Зууны мэдээ” сонины хүний нөөцийн мэргэжилтэн Д.Алтанцэцэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Эдийн засаг, бизнес, маркетингийн албаны дарга Д.Оюунчимэгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар, Технологи, гэрэл зургийн албаны дарга Б.Энх-Өлзийг Алтангадас одонгоор тус тус шагнагдлаа. Шагналыг МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр, “ТВ9” телевизийн гүйцэтгэх захирал Б.Баяртулга, “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр нар гардуулав.
Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, эрдэмтэн судлаачид Төрийн дээд одонгоор шагнагдлаа
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, эрдэмтэн судлаачид, захиргааны албан хаагчид сар шинийн босгон дээр Төрийн дээд шагнал хүртлээ. Тухайлбал, Хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан тэргүүлэгч А. Батцэнгэл, Их шанзодва С. Эрдэнэбулган, Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н. Амгалан нар “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна. Мөн хийдийн захиргааны олон лам хувраг, албан хаагчид төрийн болон салбарын шагнал, урамшуулал хүртэж, хичээл зүтгэлээ үнэлүүлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 42 (7538)