Л.Оюун-Эрдэнэ: Шүүгчид эзэндээ л үйлчилж байна

2025-01-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

“Ачит- Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч П.Цагааны өмгөөлөгч түүнийг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргажээ. Энэ дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн байна. Тэгвэл өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын саналыг хэлэлцэж, хүлээж авахаар шийдвэрлэлээ.  Өөрөөр хэлбэл, П.Цагаанд авсан баривчлах тогтоолыг шүүх хүчингүй болгосон байна.

 

О.Алтангэрэл: Шүүх авлигачдын халхавч гэдэг нь тодорхой болж байна

 

Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тайлбар өгчээ.  Тэрээр  “Интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжийг цуцлахыг нэг өдрийн дотор “түүгээрээ” амжуулж, шийдвэрлэхийг харж, итгэлээ. Авлигачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч.  Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авлигачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөнд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина” гэжээ.

 

Гашуун сухайт Ганцмодны боомтын хэлцэлтэй холбоотой процесс өрнөж байна

 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-д ажиллах үеэр энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Шүүх дээр байгаа асуудлууд болохгүй байна гэдгийг би удаа дараа хэлж байна.  Харамсалтай нь гүйцэтгэх засаглал шүүх засаглалд нөлөөлж байна гэдэг зүйлийг ярьдаг.  Гэхдээ олон нийт маань одоо шүүхийг ойлгож байгаа. Ц.Элбэгдорж болон түүний хамаарал бүхий хүмүүсийн хэрэгт манай шүүх засаглал ерөөсөө үйлчилдэггүй.  Эрдэнэтийн 49 хувийн асуудал гэхэд хэдэн ч удаа Дээд шүүх дээр очив. Хэдэн ч удаа анхан шат руу буцав.  Миний мэдэж байгаагаар 10 гаруй жил боллоо.  Иргэд маань энэ асуудалд дүгнэлт хийнэ биз.  Саяны явсан асуудлын процесс бол Гашуун сухайт Ганцмодны боомтын хэлцэлтэй холбоотой.  Энэ асуудалд хоёр улсын Засгийн газар гурав дахь төлөөллийг оролцуулахгүй байхаар гэрээ хийсэн. Ц.Элбэгдоржийн сонирхол бол “Таван толгой”-г өөрөө авах л байсан. Энэ бол нууц биш.   Энэ гэрээг хийлгэхгүй гэсэн асар их сонирхол байгаа. Шүүгчид маань эзэндээ л үйлчилж байна ” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 3 (7499)

 

С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо

С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо

23 цаг 18 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

4 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

8 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

46 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

4 цаг 33 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

5 цаг 33 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

5 цаг 33 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

21 цаг 17 мин
Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

Хүүхдийн байгууллага 100 жилээ тэмдэглэлээ

21 цаг 48 мин
Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлнэ

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлнэ

23 цаг 11 мин
С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо

С.Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо

23 цаг 18 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

4 мин