“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

2024-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцох үеэр Монгол Улс болон зарим улс орны зохион байгуулж буй павильонд зочлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох цөлжилттэй тэмцэх, агаар орчны бохирдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээрх зорилго зорилт, үйл ажиллагааг олон улсын тавцанд таниулан сурталчилж байгаад баяр хүргэв.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын хүрээнд анх удаа цэнхэр бүс болон ногоон бүсэд павильон гаргаж оролцож байна. Энэ жилийн хурал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 30 жилийн ойтой давхцаж, "Бидний газар. Бидний ирээдүй (Our Land, Our Future)” уриан дор зохион байгуулагдаж байна.    Цэнхэр бүс дэх павильонд Засгийн газар, олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан хурал, арга хэмжээ зохион байгуулагддаг. Ногоон бүс дэх павильон нь олон нийтэд нээлттэй бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд голчлон зохион байгуулдаг онцлогтой.
Цэнхэр бүсийн павильонд өндөр түвшний уулзалтууд болох ба Монгол Улс нь үндэсний түвшинд хэрэгжүүлж буй цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцаж, цөлжилтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ болон туршлага хуваалцан, өөрийн улс орноо дэлхий нийтэд танилцуулахыг зорьж байна.
Монгол Улс “Ногоон бүс” дэх павильоныг нь “Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр” (Go sustainable: Nomadic heritage, resilient rangeland) уриан дор зохион байгуулж,  улс орныхоо соёл уламжлал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ногоон инновацыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, олон талт санаачилгыг дэлхий нийтэд танилцуулах зорилготой.
Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагууд хамтран оролцож байна.   

Эх сурвалж:www.polit.mn 

 

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

12 цаг 53 мин
МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МАН: Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

12 цаг 56 мин
Оросын гимнастикч, Олимпын аварга Алина Кабаевагийн төрсөн өдөр

Алина Маратовна Кабаева 1983 оны  тавдугаар сарын 12-нд  тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаны Ташкент хотод хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн.

20 цаг 20 мин
УИХ-ын ажлын хэсэг “Ухаахудаг”-ийг урагшлуулах уу, удаах уу?!

УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг х

20 цаг 25 мин
Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Угтаа,  “…Баялгийн сан” хэмээх сэдэвтэй хаврын улс төр хахир өвлөөр л эхэлсэн. 2025 оны

20 цаг 25 мин
Роберт Кеннедигийн аллагын талаарх нэмэлт материалууд нууцаас гарав

Америкийн эрх баригчид АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүү

Уржигдар 14 цаг 37 мин
"Мөнхийн хороо" 24 улсад жагсжээ

2025 онд “Бессмертный полк” /Мөнхийн хороо/ олон нийтийн арга хэмжээ 24

Уржигдар 14 цаг 35 мин
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2025-05-09
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

2025-05-09
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

2025-05-09
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

12 цаг 53 мин