Б.Дэлгэрсайхан “...Хэмнэнэ” гээд хэний дургүйг хүргэчихсэн бэ?!

2024-11-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Саяхан л, 2025 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр “...Төсөв үрэлгэн байна, төр өргөжөөд байна” гээд тал бүрээс шүүмжилж байсан. Эндээс, “...Сайд нар яам, тамгын газар, харьяа байгууллагуудынхаа төсөв хөрөнгийг хямгадах шаардлагатай” гэдэг нь харагдсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2024 оны аравдугаар сарын эхээр Зам, тээврийн сайдаар томилогдож очоод яамныхандаа “...Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлнэ” гэдгээ хэлжээ. Улмаар тус яамны хариуцдаг салбаруудад хяналт, шалгалтыг хийж эхэлсэн байна. Заримынх нь дүн гарч, түүний дагуу арга хэмжээ авахаар болжээ.

Энэ хүрээнд улсын хэмжээнд төрийн нэрээр үйл ажиллагаа явуулдаг АЗЗА буюу авто зам засвар, арчлалтын 20 компанийг нэгтгэх юм байна. Үнэндээ, Б.Дэлгэрсайханы өнөөдрийн хэрэгжүүлэх байгаа энэ ажлын шийдвэр өнгөрсөн жил гарчээ. Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 7-ны ээлжит хуралдаанаараа 20 аймагт үйл ажиллагаа явуулж буй авто зам засвар арчлалтын буюу АЗЗА компаниудыг нэгтгэх шийдвэр гаргасан байдаг. Энэ талаар тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “…Тус бүрдээ 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй АЗЗА компаниудын хувьцааг нь арилжаалахад хувьцааг нь авч хөрөнгө оруулалт хийх компани, хувь хүмүүс ховор байна гэдгийг Монголын хөрөнгийн биржээс танилцуулсан. Тиймээс нэгтгээд хувьцааг нь арилжаалах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. АЗЗА компанийг нэгтгэж 38 тэрбумын үнэлгээтэй болгон өөрчлөн байгууллаа. Нэг АЗЗА компанийн ТУЗ-д 9-11 хүн тогтмол цалинтай ажиллаж ирсэн. АЗЗА компаниудыг нэгтгэснээр нийтдээ 180 хүнийг ес болгон цөөрүүлж байна. Ингэснээр төсвийн хэмнэлт бий болно” гэж байв. Мөн 2023 оны аравдугаар сард ЗТХЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий “…Зам хариуцагч байгууллагуудын хувьд хариуцсан авто замд нь тухайн жилийн засварын ажлын төсөвт өртөгт туссан тоо хэмжээнээс илүү эвдрэл үүссэн, ээлжит засвар, их засвар хийх хугацаа хэтэрсэн замууд ажлын хөрөнгийг тусгуулах ажлыг тухай бүрд нь шийдвэрлүүлээгүй, санаачилга, идэвх сул явж ирсэн юм уу даа гэж ажигласан.  Мөн нийтлэг дутагдлыг дурдвал, завсар арчлалтад лабораторийн давтамжит шинжилгээ хангалтгүй хийсэн, эвдрэл үүссэн хэсгүүдэд график төлөвлөгөөний дагуу хийгдэх зарим ажлууд хоцрогдолтой, лабораторийн тоног төхөөрөмж, ажиллах хүн хүч, инженер техникийн ажилтан дутагдалтай байна” гэж хэвлэлд ярьж байжээ. Ер нь л нэгтгэх, тэгээд хэмнэх шаардлагатай компаниуд гэсэн үг. Сая ч гэсэн, Б.Дэлгэрсайханыг энэ шийдвэрээ хэрэгжүүлэхээр зарлахад АЗЗА компанийнхан “…Хүн хүч, техник хэрэгслийн дутагдлаас болоод зам арчлалт, засварын ажлаа сайн гүйцэтгэж чаддаггүй” гэцгээж л байна. Хэрэв одоо эдгээр компанийг нэгтгэчихвэл ТУЗ буюу удирдлагуудын 600 сая төгрөг, компаниудын үйл ажилагаанаас хоёр тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо гарчээ. Гэсэн ч яг энэ үргүй зардлыг үргэлжлүүлээд байх сонирхол зам, тээврийн салбарын нэр бүхий хүмүүст байх шиг байна. Тэр нь ойрын үед сүрхий илрэв. Тэр эсэргүүцэл сошиалд сүрхий гарч ирж байна.

Бас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “…Төмөр замын компаниудыг нэгтгэж, хэмнэлт хийнэ” гэчхээд байгаа аж. Энэ бол маш том бөгөөд галтай “сэдэв” л дээ. Төрийн “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” гэж компаниуд байдаг. Энэ хоёрын нэгийг нэг л чиглэлийн төмөр зам барих гэж байгуулсан. Бөөн будилаан. Нүүрсний хулгайтай шууд холбогддог. Тэр үеийн гүйцэтгэх захирал нь хил давж зугтаад ирэхгүй удаж байна. Тэр утгаараа энэ компани их асуудлыг агуулж байгаа юм. “…Хэрвээ нийлүүлж, нэгтгээд унавал бичиг цааснаас эхлээд бүх зүйл нь ил болно” гэж цаад эзэд нь болгоомжилж байгаа бололтой юм. Гэтэл энэ хоёр компанийн зардал ил гарвал юун улсын төсөв л болно. Маш том мөнгөн дүн тэнд урсдаг шүү дээ.

Ер нь бол Б.Дэлгэрсайхан “…АЗЗА компаниудыг нэгтгэнэ. Нэмээд, төмөр замын компаниудыг нийлүүлнэ” гэчихсэн нь олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлийн бай болоход хүргээд байна. Мөн тэрээр Зам, тээврийн яамны үйл ажиллагааг хувийн эрх ашигтаа зориулаад ирсэн нэр бүхий дарга нарын албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлах талаар Танхимынхаа удирдлагуудтай ярилцаж байгаа юм байна. Энэ бүхний дараа л хэлсэн үгнүүдийг нь олон нийтийн сүлжээгээр мушгиж, эсвэл муулаад, бүр нэг зорилтот ажиллагаа явагдаад унав.

Ядахад, Б.Дэлгэрсайханы хувьд сайн муу хэлүүлж л байдаг, гэхдээ хэнэггүй талдаа улстөрч л дөө. Бүгд л мэднэ. Хэд хоногийн өмнөөс зарим хэвлэлд “…Би Түгжрэлийн сайдаар богино хугацаанд байж болох бүхий л боломжийг эрэлхийлж ажилласан. Мэдээж нийслэлийг түгжрэлийг бууруулахад ганц салбарын сайдаас шалтгаалаад болчих зүйл биш гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хамгийн наад зах нь тээврийн хэрэгсэл дээр шинэчлэл хийх шаардлагатай. Бид зам дээрээ багтахааргүй их машинтай болсон. Түүнийг нь шийдвэрлэхийн тулд зам барих ажлыг эрчимжүүлэхээр элдэв саад бэрхшээл мундахгүй л юм байна шүү дээ. Үндсэндээ судалгаанд үндэслэн гаргасан шийдвэрүүдийг ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна” гэж ярьжээ. Энэ нь “…Намайг Түгжрэлийн сайдаар ажиллаж байхад түгжрэл буураагүй гэлээ” гээд сошиал сүлжээнд цацагдаж байна. Үнэхээр ч түгжрэл буураагүй л дээ. Б.Дэлгэрсайхан үнэнийг л хэлсэн байна. “…Үнэнийг хэлсэн” гэснээс одоогоос арваад жилийн өмнө Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга “…Хотын утаа их харагдаад байгаа ч хор багатай. Угаарын чанар нь сайжирсан” гээд л зогсож байсан. Бид тийм л худлаа үг сонссоор ирсэн. Тэр талаасаа, “…Түгжрэл буураагүй ээ, гэхдээ” гэсэн үнэн тайлбарыг сонсох цаг болсон. Бас “…Богд уулыг нүхлэх гэлээ. Хайран сайхан хайрхан минь, эрчүүдийн оройд нь гардаг шүтээн минь” гэх мэтийн сонин зүйлүүд их л бичиж байна. “…Утаа, түгжрэлийн аль алийг нь бууруулах гарц” гэж олон жил яригдсан ажил шүү дээ.

Үүнийг бичигч энэ бүхнийг бичээд байгаа нь нэг л шалтгаантай. Сүүлийн жилүүдэд манай төрийн шийдвэр сошиал сүлжээний “бодлого”-оор явдаг болчихсон. “…Сошиалаар нүдчихнэ” гээд хийхээ хийж, хэрэгжүүлэхээ хэрэгжүүлдэг сайд, дарга нар ховордсон. Айдаг. Тиймээс “…Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэд хоног сошиалаар нүдүүлээд “…Хэмнэнэ” гээд байснаасаа ухарчих вий дээ” л гэж байгаа юм. Үнэхээр Монголд хэрэггүй, бүр гай болж байсан компанийг нэгтгэх, нийлүүлж байж хэмнэлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэдгээр компанийг дахиад ч хэдэн дарга, бизнесмэнийн мөнгийг угаадаг газар болгож ашиглаж мэднэ шүү. Ямар сайндаа л АЗЗА компаниудын ар тал хийгээд төмөр замын компанийн цаадах нүүрснийхэн нийлчихсэн олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр өнөөх Б.Дэлгэрсайханыг ингэж балбаж байх вэ дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. лХАГВА ГАРАГ. № 225 (7469)

 

хэмнэхийг дэмжиж байгаа шүү
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин