Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна 

2024-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАХАЖИД  

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10:00 цагт  Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хаалттайгаар эхэлсэн юм. Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч нар гаргасан ч Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс маш нууцын зэрэглэлд хамаарах хавтаст хэрэг үүсгэсэн. Тиймээс зарим хэсгийг нь авч нээлттэй явуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны долдугаар сарын 19-нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт: “нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээлэл олон нийтэд тараасан, Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээнд ашиглаж, задруулсан, Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдуулах орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан, Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон орлогыг мэдсээр байж ашигласан гэх үндэслэлүүдээр гэм буруутайд тооцож дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон юм.   

Шүүх хуралтай холбоотойгоор шүүхийн танхимын гадаа түүний ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийн төлөөлөл, зарим УИХ-ийн гишүүд ирж байр сууриа илэрхийллээ.  

Ц.Оюунгэрэл: Сэтгүүлзүйн салбарт гарсан алдааг нэгдүгээрт эрүүжүүлнэ гэдэг бол хамгийн харгис дэглэм:  “Давж заалдах шатны шүүх бол анхан шатны шүүхийн алдааг засах ёстой. Манай шүүхэд өөр өөрийгөө засах систем ажиллаж байгаа эсэхийг өнөөрийн шүүх хурлаас харах гэж байна. Анхан шатны шүүх дээр процессийн алдаа гарч, өмгөөлүүлэх эрх алдагдсан гэж үзэж байгаа. Түүнчлэн сэтгүүлзүйн эрх, эрх чөлөөт байдлыг хүндэлж байгаа эсэх, хувь хүний өмгөөлүүлэх болон өөрийгөө өмгөөлөх эрх, татварын ямар нэгэн алдаа гарахад шууд эрүүжүүлэх нь зөв үү, татварын системийн процесс энд хэрэгжиж чадах эсэх асуудлуудыг шийдэж өгөх зангилаа цэг нь өнөөдрийн шүүх хурал юм” гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

5 цаг 55 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

6 цаг 0 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

11 цаг 43 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

11 цаг 49 мин
21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

19 цаг 53 мин
Р.Амаржаргал: Захиргаадалтын систем рүү эрчимтэй эргэн орж байгаад сэтгэл дундуур байна

Монгол Улсын 21 дахь Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцав.

19 цаг 53 мин
“Бүс ба зам” санаачилга: Хятад улсын дотоод хийгээд олон улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө

-АНУ-ын ерөнхийлөгч Трампын өндөр татварын бодлогод хийсэн ажиглалт-

19 цаг 53 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Уржигдар 15 цаг 23 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

Уржигдар 14 цаг 48 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

5 цаг 55 мин