“Ногоон хэрэм” төсөл ойн түймэр илрүүлэх, унтраах систем бий болгож байна

2024-10-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл нь 2007 оноос эхлэн цөлжилт, шар шороон шуургыг бууруулах хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Засгийн газар хоорондын төсөл хэрэгжүүлэгч байгууллага юм. Төслийн I болон II үе шат амжилттай хэрэгжсэнээр III шат үргэлжилж байгаа ажээ. 

Найман сая ам.долларын хөрөнгө оруулалттай “Ногоон хэрэм” төслийн III шат нь 2022-2026 онд таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн хугацаанд түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, ойн түймрийн хяналтын системтэй болгож мод үржүүлгийн сургалтын төвийг байгуулна. Тодруулбал, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ  аймагт мод үржүүлгийн сургалтын төвийг байгуулан ажиллаж байна. Ялангуяа Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант тосгонд доройтсон ойн нөхөн сэргээлт, түймрийн хяналтын систем бий болгох ажлуудыг үе шаттай хийж байна. Харин Төв аймгийн Лүн суманд Агро ойн аж ахуй,эко аялал жуулчлал чиглэлээр хөгжүүлж буй. Горхи тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт  төр хувийн хэвшлийн оролцоотой “Хамтын ойн төгөл” байгуулахаар Улаанбаатар хотод “Хотын ой”-г хүлээлгэн өгч тогтвортой үйл ажиллагааг дэмжих чиглэлээр дээрх газруудад төсөл амжилттай хэрэгжиж байна.

 

Бугантынхан ойн түймэр унтраах бага оврын галын машинтай болжээ

 

Бугант тосгонд дахь “Ногоон хэрэм” төслийн мод үржүүлгийн сургалтын төв болон түймрийн хяналтын систем байгуулж буйтай танилцсан юм. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын  Бугант тосгон нь ой мод ихтэй. Тэр хэрээр түймэрт өртөх магадлал өндөртэй бүс. Тиймээс Ерөө голын сав газрын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх,  ойн түймрээс хамгаалах,ойн зурвас байгуулах нь төслийн гол зорилго. Энэ бүсэд 2022 онд хоёр удаа ойн түймэр гарч тавдугаар сард 40.4 га, зургаадугаар сард нь 30.2 га  түймэрт өртсөн. Хамгийн ойр түймэр унтраах анги  160 км -ийн зайд байрладаг.  Хувцас хэрэглэл дутмаг байдаг аж. Тиймээс ой хээрийн түймэр гарахад илрүүлэх 25 метрийн өндөртэй цамхаг байгуулж камер суурилуулах юм байна. Цамхагт байрлуулсан камераар түймрээ илрүүлж бэлтгэгдсэн түймрийн баг түймрээ унтраана гэсэн үг. Түүнчлэн шатсан ойдоо мод үржүүлгийн төвдөө тарьж ургуулсан суулгацаараа нөхөн сэргээж  ургуулах цогц бодлогоор шийдвэрлэж байна. Энэ тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон Ерөө сумын Бугант багийн “Ногоон хэрэм” төслийн менежер ой судлаач Н.Мөнхгэрэл нар ярьсан юм.

Одоогоор гал унтраах бага оврын галын машин, 10 хүний иж бүрэн хувцас хэрэглэлтэй болж тус багийн 20 орчим хүнийг сургаж гал унтраах жижиг анги байгуулсан байна. Ингэж ойн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын систем бий болгосон аж. 2023 онд БНСУ-аас дулаан мэдрэгч камер, чанга яригчтай "DJI Mavic3 Tremal" дрон, гал унтраах хувцас хэрэгслийн  иж бүрдэл 10 ширхэг, "HS-1300PFE" маркийн ойн түймэр унтраах 10 тонны багтаамжтай зориулалтын машин авсан байна. Уг машин 500 метрийн зайд галыг усаар шүршиж унтраах байдлаар  гал унтраах аврах анги иртэл  анхан шатны арга хэмжээг авах юм байна. Ингэснээр галын тархалтыг намжаана. 2024-2026  онд ойн түймрийн хяналтын камертай цамхаг, түймрийн хяналтын өрөөг тохижуулж, ойн түймэр унтраах сайн дурын анги байгуулах юм байна. Түүнчлэн аппликейшн хийж радио станц байрлуулах зэргээр дохиололтой болгох юм байна.

Ингэснээр иргэдийн оролцоог сайжруулж бусад түймрийн эрсдэлтэй аймгуудад жишиг болж буйгаараа онцлогтой. Монгол Улсад хавар гуравдугаар сарын 20-оос зургаадугаар сарын 10 хүртэл намар есдүгээр сарын 20-оос арваннэгдүгээр сарын 10 хүртэл түймрийн аюултай үе гэж үздэг. Ялангуяа нарс, хусан ойн түймэр хурдацтайгаар тархдаг онцлогтой.

“Ногоон хэрэм” төслийн I шат 2007-2016 он хүртэл үргэлжилж  цөлжилт, шар шороон шуургыг бууруулах зорилгоор 3000 га-д ойжуулалт, 45 га-д мод үржүүлгийн газар байгуулсан. 7967 хүнийг ойжуулалтын сургалтад хамруулжээ. Төслийн II шат 2017-2021 онд үргэлжилж 40 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж хотын ой байгуулсан.Ойжуулсан талбайнуудыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 207 (7451)

 

ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Уржигдар 07 цаг 00 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

3 цаг 53 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

3 цаг 59 мин
21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

12 цаг 3 мин
Р.Амаржаргал: Захиргаадалтын систем рүү эрчимтэй эргэн орж байгаад сэтгэл дундуур байна

Монгол Улсын 21 дахь Ерөнхий сайд асан Р.Амаржаргалтай эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцав.

12 цаг 3 мин
“Бүс ба зам” санаачилга: Хятад улсын дотоод хийгээд олон улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө

-АНУ-ын ерөнхийлөгч Трампын өндөр татварын бодлогод хийсэн ажиглалт-

12 цаг 3 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Өчигдөр 15 цаг 23 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

Өчигдөр 14 цаг 48 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Агаарын ордон” асуудал дагуулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Катарт айлчилна. Энэ нь түүний хоёр дахь

Өчигдөр 06 цаг 00 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Уржигдар 07 цаг 00 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

3 цаг 53 мин