С.Баярцэцэг: Цөлжилтийг бууруулахад малын тоогоор төлбөр авах системийг нэвтрүүлэх шаардлагатай

2024-10-21
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Цөлжилт, газрын доройтол хариуцсан ахлах шинжээч С.Баярцэцэгийг урьж, ярилцлаа.

 

“Байгалийн өөрөө нөхөн сэргэх чадамж муугаас цөлжилт явагддаг”

 

-Би экологич, байгаль судлаач мэргэжилтэй.  Сургууль төгссөнөөс хойш энэ салбарт  20 орчим жил ажиллаж байна. Энэ чиглэлд гар бие оролцож ажиллаж байгаагаараа бахархаж явдаг.  Надад очиж үзээгүй сум бараг байхгүй  дээ.  Ажлаа хийнгээ монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг бүгдийг нь үзсэн.  Тэр хэрээр хайрлаж, хамгаалах сэтгэл төрж байдаг.  Үнэхээр сайхан ажил. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх  суурь конвенцын баримт бичигт “Цөлжилт гэдэг нь хагас хуурай, хуурай, гандуу, чийг дутмаг нутаг дэвсгэрт уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн хүчин зүйлээс үүдэлтэй газар буюу газрын бүрхэвчийн доройтол юм” хэмээн тодорхойлсон.  Харин  Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд “Цөлжилт гэж уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хөрс доройтох үйл явцыг хэлнэ”  гэжээ.  Хуурай, гандуу, чийг дутмаг бүс нутагт байгаль, нийгэм, эдийн засгийн олон янз хүчин зүйлээр тодорхойлогдох эх газрын экосистемд гарах өөрчлөлт, тэдгээрийн нийгэмд үзүүлэх байгалийн үйлчилгээний чадавхи сулрах газрын доройтлын үйл явц бөгөөд газрын доройтлын хэлбэрүүд байгалийн өөрөө нөхөн сэргэх чадамжаас давсан тохиолдолд цөлжилт явагддаг. Цөлжилт, газрын доройтлын хамгийн түгээмэл хэлбэр нь ус, салхины элэгдэл, эвдрэл, тэдгээрээс улбаалах хөрсний хими болон физик доройтол, ургамал нөмрөгийн өөрчлөлт юм.

 

“Монгол Улс 2026 онд цөлжилтийн эсрэг НҮБ-ын чуулганыг зохион байгуулна”

 

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудал нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгарч буй нэгэн том сорилт болж байна. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт, түүнээс шалтгаалсан цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн түвшинд яриа хэлэлцээрүүдийг эрчимжүүлж, шинжлэх ухааны судалгааны хүрээнд хүний үйл ажиллагаанаас гаралтай хүлэмжийн хийн ялгарал болон газрын доройтолд даруй хариу арга хэмжээ авах шаардлагатайг онцолж, хамтран ажилласаар байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх  суурь конвенц 1996 оны арванхоёрдугаар сард хүчин төгөлдөр болж 196 орон нэгдсэн ба  Монгол Улс уг конвенцод 1996 онд нэгдэн орсон.  Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ба уг хурлаар ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг болох, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын худалдаа, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Талуудын бага хурлаар ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг болох, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгохын тулд олон улсын худалдаа, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцдэг. Бага хурал ойролцоогоор 10-12 өдөр үргэлжилдэг.

 

“Бэлчээрийн талхагдал цөлжилт үүсгэх нэг шалтгаан нөхцөл болж байна”

 

-Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж байгаа 10 орны нэг. Сүүлийн 80 гаруй жилд хур тунадасны хэмжээ 7.3 орчим хувиар буурсан. Хур тунадасны хэмжээ дулааны улиралд 20 гаруй хувиар буурч ган гачиг нэмэгдсэн бол өвлийн улиралд 10 орчим хувиар нэмэгдэж зудын давтамжийг ойртуулсаар байна. Хүний хүчин зүйл цөлжилтөд нөлөөлж байгаа шалтгааны тухайд манай улсын газар нутгийн 70.7 хувийг бэлчээрийн талбай эзэлж, 69 хувь нь доройтолд орсон тухай судалгааны дүн байна. Бэлчээрийн талбайн хэмжээ сүүлийн 50 гаруй жилд 20 орчим хувиар буурч, эсрэгээрээ малын тоо толгой сүүлийн 30 жилд гурав дахин өссөн. Монгол орон 80 сая хонин толгой малтай байсан бол  энэ тоо өнөөдөр нийт 110 саяд хүрээд байгаа нь бэлчээрийн даац хэтэрснийг шууд харуулж байна. Нөгөө талаар мал сүргийн 40 хувийг ямаа эзэлж байгаа нь бэлчээрийн доройтолд үзүүлэх сөрөг нөлөөллийг  нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байна. Өнөөдрийн байдлаар 1.1 сая га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглаж 62 хувь нь элэгдэл эвдрэлд орсон. Бэлчээрийн талхагдал, тариалангийн талбайн хөрсний доройтол нь цөлжилтийг үүсгэдэг гол шалтгаануудын нэг юм.  Үржил шимтэй 10 см хөрс бүрдэхэд 1000 жил шаардагдах тухай судлаачдын тооцоо дүгнэлт байдаг.Газрын доройтолд бэлчээрийн талхагдал, хөрсний  үржил шимийн бууралт, газрын зохисгүй ашиглалт, уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа, хөрсний бохирдол зэрэг хүний үйл ажиллагаатай хамааралтай хүчин зүйлүүд нөлөөлж байна. Тухайлбал,  Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан "Цөлжилтийн атлас"-аас үзвэл Монгол Улсад 2006-2020 хүртэлх хугацаанд таван жилийн зайтай хийгдсэн цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 72.0-76.9 хувь болон өсч, үүнд хүний буруутай үйлдэл 87 хувь, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн хүчин зүйлийн өөрчлөлт 13 хувийг эзэлж байна.

 

Есөн байршилд хяналтын цамхаг, 11 талбайд судалгааны цэг байгуулна

 

-Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр, санаачилгуудыг үргэлжлүүлэн олон нийтийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэгийг авч хэрэгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Ингэснээр цөлжилт, шар шороон шуурганд өртөж буй бүх улсын ашиг сонирхлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд бодитой хувь нэмэр оруулах болно гэж бид үзэж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас баталсан Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэрэгжиж дууссан. УИХ-аас 2019 онд Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. 2012 онд баталсан Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, уг хуулиас хойш батлагдсан бусад анхдагч хууль, шинэчилсэн найруулгын үзэл баримтлалтай уялдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлбэрээр боловсруулж  Хөрс хамгаалах, цөлжилтийг бууруулах тухай хууль болгон өөрчлөн БОУАӨЯ-ны ажлын хэсэг  үзэл баримтлалын төслийг  боловсруулж байна.  Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 2022 оны уулзалтаар Хятад Улсаас Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж Монгол, Хятадын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Хятадын цөлжилтийн эсрэг хамтарсан судалгааны төв байгуулах асуудлаар хоёр тал хэлэлцэж тохирсны дагуу “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв” байгуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх сургалтын төсөл, шар шороон шуурганы хяналтын цамхагийг есөн байршилд, 11 талбайд судалгааны цэг байгуулах юм.  2024 онд улсын төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 200 орчим га талбайд цөлжилтийг сааруулах, хамгааллын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 

 

Цаашид бид…

 

-Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хувьд  төр, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, мэдээллээр хангах, иргэд, олон нийтэд уур, амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагавар, түүнийг сааруулах, нөхөн сэргээх, хүнсний аюулгүй байдлыг хангах арга зүйн талаар мэдлэг олгох сургалт, кампанит ажил өрнүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нэгдүгээрт, Газрын доройтлыг бууруулахад малын тоог хянах, урамшууллын хөшүүрэг бий болгож малын тоо толгойн татварын орлогоос экосистемийн үйлчилгээний төлбөр авах зохицуулалт бий болгох нь чухал. Хоёрдугаарт, бэлчээрийн даацаас хэтэрсэн малд байгалийн бүс бүслүүрийн онцлогт нийцүүлэн бэлчээрийн нөөц ашигласны болон усны нөөц ашигласны төлбөр тооцох эрх зүйн орчныг бий болгох, малын тоо толгойн албан татварын тухай хуульд бэлчээр хамгаалах арга хэмжээг тусгасан нэмэлт өөрчлөлт оруулж, татварыг малын төрлөөр шинэчлэн тогтоох хэрэгтэй. Гуравдугаарт, санхүүжилтийн оновчтой шийдэл, санхүүжилтийн дутмаг байдлыг шийдвэрлэх, чадавхийг ахисан түвшинд хүргэх, судалгаа болон үр дүнд суурилсан хэрэгжилтийн тогтолцоог бий болгох, хариуцлага болон ил тод байдлын тогтолцоог бэхжүүлэх.  Дөрөвдүгээрт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах арга хэмжээнд шаардлагатай бодит төсвийн тооцоог гаргаж төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлж цөлжилт, газрын доройтлыг бууруулах асуудлыг хариуцсан оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгож,  цөлжилтийг бууруулах, доройтсон газрыг сэргээх чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлэх. Монгол орны нөхцөлд тохирсон цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлийг барих технологи туршин нэвтрүүлэх нь мөн чухал байна.   Зургадугаарт, Соргог бэлчээрийг хамгаалж, байгалийн бүс бүслүүрийн онцлогт тохируулан  үрийн нөөцийг бүрдүүлж, бэлчээрийн доройтол, цөлжилтөд өртсөн газар нутгийг байгалийн ургамлын үрээр нөхөн сэргээх, ургамалжуулах. Долдугаарт, хөрсний үржил шим, чийгийг хамгаалах, механик эвдрэлээс сэргийлэх, байгалийн хөрсийг хөндөхгүй байх, нутгийн унаган ургамал, хуурай, халуун нөхцөлд тэсвэртэй тэжээлийн ургамал тариалах, тусгай хамгаалалттай газар нутагт бэлчээр ашигласан тохиолдолд нэмэлт төлбөр тооцож, менежментийг сайжруулах арга хэмжээнд зарцуулдаг болох хэрэгтэй. Наймдугаарт,  Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, карбоны зах зээлд оролцох эрхзүйн зохицуулалтыг судалж, нэвтрүүлэх, санхүүгийн олон талт эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 203 (7447)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

1 цаг 54 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

6 цаг 14 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

6 цаг 18 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

6 цаг 27 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

6 цаг 32 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

6 цаг 44 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

6 цаг 46 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

7 цаг 7 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

7 цаг 9 мин