Улсын заан Т.Санчир

2024-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа аравдугаар сарын 17-нд төрсөн өдөр нь тохиодог эрхмүүдээс онцолж байна.   Өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын заан  Төмөрбаатарын Санчирын төрсөн өдөр тохиож байна.

Тэрээр 1980 оны аравдугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн  Хархорин суманд тээврийн жолооч Төмөрбаатарын бага хүү болон мэндэлсэн.  Дээрээ хоёр эгчтэй болоод ч тэр үү, аав нь бага хүүтэйгээ ихэд дотно, тээврийн замд байнга хамт явдаг байсан гэдэг.  Ер нь тэрээр таван настайгаасаа эхлээд аавынхаа ЗИЛ-130 автомашины кабинаас салаагүй гэдэг билээ.  Түүний аав Төмөрбаатар насаараа тээврийн жолооч хийсэн, бөх хүүгийнхээ хамгийн том хөгжөөн  дэмжигч байсан гэдэг.  Т.Санчир нэгэнтээ “Одоо ЗИЛ-130 машин таарахаар аавтайгаа байсан дурсамж минь тодорч үнэхээр гоё байдаг. Хотын гудамжинд хаа нэг таараад өөрийн эрхгүй араас нь дагаад явж байсан үе ч бий” гэжээ. 

Улсын заан Т.Санчир 2010 оны Улсын баяр наадмын барилдаанд улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж улсын начин цол, 2012 онд улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж улсын харцага цол хүртжээ  2013 улсын арслан Х.Мөнхбаатараас сэргээш илэрсэн учир түүнд  улсын заан цол нөхөн олгосон байдаг.  2013 онд Улсын наадамд тав давсан амжилттай байна.

Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

Европын удирдагчид Лондон хотноо цуглаж байна

Европын удирдагчид Лондон хотноо цуглаж байна

20 цаг 0 мин
Их Британи Киевт 2.84 тэрбум долларын цэргийн тусламжийн зээл олгоно

К.Стармер Киевт 2.84 тэрбум долларын цэргийн тусламжийн зээл олгоно

20 цаг 27 мин
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

Уржигдар 08 цаг 00 мин
Шинийн 1-ний өдрийн цаг агаар

Шинийн 1-ний өдрийн цаг

Уржигдар 07 цаг 56 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс”-ийн гаргасан зардлыг мөнгөний бус аргаар шийдэх сонирхолтой байгаа

Одоогоос 17 жилийн өмнө Тавантолгойн асуудлаар Засгийн газраас

2025-02-28
Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

2025-02-28
Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэв

Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

2025-02-28
Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

2025-02-28
Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

2025-02-28