Ч.Лодойсамбуу: АН нэг өдрийн пян даахгүй хэмжээний нэр хүндгүй байна

2024-10-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор Нийслэлийн АН-ын даргаар УИХ-ын Ч.Лодойсамбууг томилно гэх мэдээлэл зарим сайтад нийтлэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах тайлбарыг өгчээ.

Тэрээр “Хэдэн сайтын пэйжээр … яригдаж байна гэдэг гарчигтай мэдээлэл цацагдаад эхэлж байх шиг байна.

Намын дүрмийн дагуу сонгуульд үзүүлсэн амжилтаасаа шалтгаалаад намын даргаа өгөх асуудал үүсдэг л дээ. Гэхдээ одоогоор надтай энэ талаар ярилцсан зүйл алга.

Харин УИХ-ын сонгуулийн дараа би өөрөө Нийслэлийн намын дарга болъё, орон нутгийн сонгуульд намаа удирдаж оръё гэдэг санал тавьсан. Гэвч тэр саналыг нь маань хүлээж аваагүй.

Одоо Ардчилсан Намынхан мөнгөнд, ирцэд бурууг өгч гонгинохоо болих хэрэгтэй. Хүмүүсийг хүчээр саналыг нь өгүүлээгүй. Мөнгөний эсрэг их мөнгөтэй байя гээд байгаа юм уу. Ялагдлын шалтгаанаа буруу тодорхойлоод байна.

Нэр дэвшигч нар өөрсдөө санал авах хэмжээнд байх ёстой. Орон нутагт өрсөлдөж байгаа байгаа бол тэндээ танигдсан, иргэдтэйгээ уулздаг хүн байх ёстой. Зөвшөөрөөгүй учраас сонгогчид санал өгөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.

Саяны сонгуульд АН хэний нэрээр оролцов. Тэр хүнд л сонгогчид дургүй байна. Гэтэл ялагдсан намынхан маань зөв дүгнэлт хийхгүй, гаднаас бурууг хайх юм.

МАН-ынхан ирц дээр ажиллаж, Баасан гарагт сонгууль зохион байгуулснаас болоод ялагдаж байгаа бол бидний л асуудал. Бид нэг өдрийн пян даахгүй хэмжээний нэр хүндтэй байна. Үүнийгээ хүлээх зөвшөөрч, дараа нь яах вэ гэдгээ ярих хэрэгтэй.

Харин АН Засгийн газарт хамтарснаас болж ялагдсан гэдэг бол худал. Тархи угаалт. Яах гэж хамтарсан бэ гэвэл өнөөдрийг хүртэлх том асуудлуудыг нэг дор цэгцлэхийн тулд нэгдсэн. Ингээд эдийн засаг, нийгмийн суурь болсон салбаруудыг АН-д өгсөн. Өөрөөр хэлбэл, АН өнөөдөр засаглаж байна. Үүнийгээ АН зөвөөр тайлбарлаж чадаагүй" гэжээ

Эх сурвалж:www.polit.mn 

Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

4 цаг 6 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

4 цаг 11 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

4 цаг 19 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

4 цаг 24 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

4 цаг 36 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

4 цаг 38 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

4 цаг 59 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

5 цаг 1 мин
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

13 цаг 15 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

13 цаг 15 мин