М.Мандхай: Парламент “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг эрчимжүүлнэ

2024-10-07
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Т.САЙХАН

 

УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа.

 

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод хамгийн анхны ажлын хэсгээ ахалжээ. Өмнөх парламентаас үргэлжилсэн гэж хэлж болохоор, үндэсний хэмжээний, хөдөө аж ахуйн чиглэлийн гурван том хөтөлбөрийг нэгтгээд, хэрэгжилтийг нь хянахын тулд гишүүдээс их хариуцлага, мэдрэмж шаардах байх даа?

-Тийм. Би хөдөө аж ахуйн салбарт ажиллаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр удирдах түвшний ажил хийж байсан туршлагатай. Ажиллах хугацаандаа өөрөө шинэ хоршоо байгуулж, түүнийгээ “жишиг” хоршоо болгож ч үзлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар байгуулсан 54 ажлын хэсгийн нэг нь 2024 оны 42 дугаар захирамжийн дагуу Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсэг юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний хувьсгал” буюу “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай", Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан “Цагаан алт” буюу “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай", Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ хоршоо хөдөлгөөн" хөтөлбөрийн холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Манай ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайдаар ажиллаж  байсан, энэ чиглэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж, үйлдвэрлэл эрхэлж, туршлага хуримтлуулсан УИХ-ын 14 гишүүн орсноороо онцлогтой. Үндэсний хэмжээний гурван том хөдөлгөөнийг эрчимжүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байна. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үр нөлөөг дээшлүүлэх бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана. Хууль эрх зүйн орчинг нь боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага ч бий. Судалгаанд үндэслэж, шийдвэр гаргана. Шаардлагатай тохиолдолд хууль, тогтоолын төсөл өргөн барина.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний эхний үе шатанд 500 тэрбум төгрөгийн зээл олгож дууссан байсныг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, цааш тасралтгүй үргэлжлүүлэхээр боллоо. Тухайлбал, арилжааны банкнуудын зүгээс харилцан адилгүй шаардлагуудыг хөнгөлөлттэй зээлд тавьж буй шалгуурт барьцаа хөрөнгийн асуудал хөндөгдсөн нөхцөл байдал үүссэн байсныг шийдвэрлэх тал дээр талууд санал нэгдэж хамтран ажилласнаар зээлийн шаардлагыг хөнгөлөх боломж гарснаар арилжааны банкны зүгээс тавьж байсан зээлийн нийт дүнгийн 30 хувьд дүйцэх мөнгөн дүнг байршуулах нөхцөлийг арилжааны банкаар шийдүүлсэн.

Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу эхнээс нь шийдээд явж байна. Хамгийн чухал зүйлсийн нэг нь ойлголтын зөрүүг арилгах явдал юм. Байгууллага хоорондын уялдааг хангахад энэ ажлын хэсэг маань чухал нөлөөтэй.

- Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хөрөнгө оруулалтын зээл энэ ондоо дахин нэмэгдэх нь ээ?

- “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, нөөц санг бүрдүүлж хоршооны гишүүн малчинд олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Хоршоодод 14 төрлийн үйл ажиллагааг дэмжиж, зээл олгох юм. Улсын хэмжээнд нийт 15,639 хоршоо байгуулагдсан. 2024 оны наймдугаар сарын 20-ны өдөр Монголбанк, Сангийн яам, ХХААХҮЯ болон арилжааны банк хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2024 онд дахин 500 тэрбумын зээлийг нэмэлтээр тусгаж өгсөн. Ийнхүү нийт 15,929 малчин хөнгөлөлттэй зээлийн хүсэлт гаргаснаас 15,128 хүсэлтийг арилжааны банкны зүгээс хүлээн авч судлан шийдвэрлэж нийт 518.60 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна.

- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр энэ УИХ юу хийхээр төлөвлөж байна вэ? Хууль эрх зүйн “Гурван төгөлдөршил” гэдэгт багтааж ойлгох ёстой юу?

- Анхны 126 гишүүнтэй УИХ хүнд ээлтэй, хүн төвтэй эрх зүйн зохицуулалт бий болгохын тулд “Гурван төгөлдөршил” бодлогыг гол стратегиа болгохоор шийдээд, ажлын хэсгүүд байгуулсан.

Манай ажлын хэсгийн хувьд цаашид хөдөө аж ахуйн гурван том хөдөлгөөнийг нэгтгэж, хэрэгжүүлэх уялдааг хангах, төсвийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангуулах, 2025 оны байдлаар төлөвлөсөн ажил, төсвийн хэрэгжилтийн ажлаар Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.

Шаардлагатай санал, дүгнэлтийг хүргүүлэх болно. Тухайлбал хөдөө аж ахуйн дэмжлэг, урамшууллын бодлогыг салбарын эцсийн үр дүнд суурилсан арга барилаар боловсруулж, бодлогын болон хөтөлбөрийн үнэлгээ хийнэ. Аливаа бодлогыг шинжилгээ, судалгаа буюу нотолгоонд үндэслэж боловсруулна. Урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн дэмжлэг, урамшууллын хяналт-шинжилгээ, мониторингийн аргачлал, зохицуулалт, хяналтыг хослуулахаар төлөвлөөд байна.

- Манай улсад хүнсний аюулгүй байдал анхаарал татсан асуудлын нэг болсон энэ цагт парламентын түвшинд ажлын хэсэг байгуулсан нь зөв санагдлаа. Энэ чиглэлээр танай ажлын хэсэг юу хийх вэ?

- Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн тодорхойлох шат бүрийн мөшгих тогтолцооны нэгж, лабораториудыг чадавхжуулахад анхаарна. Салбарын  хүний нөөцийг нь бэхжүүлнэ. УИХ-аас хүнсний чиглэлийн бүх стандартад дүн шинжилгээ, үнэлгээний хүрээнд шаардлагатай стандарт, техникийн зохицуулалт, хүнсний сүлжээний үе шат бүрд зохистой дадлын зөвлөмж, зааврыг шинэчилж, шинээр батлах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. УИХ-ын 36 дугаар тогтоолоор Хүнсний хангамжийн, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээ буюу Хүнсний хувьсгалын хүрээнд 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалт батлан гаргасан. Энэхүү хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагдсан малчин хоршоод шаардлагатай тоног төхөөрөмжийг мөн оруулахаар зарчмын зөрүүтэй санал гаргахаар ажиллаж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 1126 зээлдэгчид нийт 308,5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс хүнсний үйлдвэрт 184,1, газар тариаланд 141,7, МАА-д 49,4 тэрбум төгрөгийг олгоод байгаа.

- Та ажлын хэсгийн хурал дээр “Малчдыг чадавхжуулна” гэж онцлоод байсан. Тэдэнд юу шаардлагатай гэж үзэв?

- Саяхан бид орон нутагт ажиллах үед хөндөгдөж байгаа асуудлын үзүүрт нэг зүйл анзаарагдсан нь малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн, хууль эрх зүйн мэдлэгийг нь нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр чадавхжуулах хэрэгцээтэй гэдгийг ойлгосон. Учир нь “Шинэ хоршоо” буюу хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ахиулахад хоршооны данс тооцоо бүртгэл, засаглалын удирдлага, наад зах нь тайлангаа гаргах шаардлагатай тулгарсан байна. Олон хоршоод байгуулагдаад ирэхээр хүссэн, эс хүссэн ч “Биднийг чадавхжуулаад өгөөч” гэсэн санал гаргах боллоо. Малын гаралтай түүхий эдээ боловсруулахыг тэд заалгахгүй ч орчин үеийн технологи, техниктэй харилцах, хоршиж ажиллах нь илүү үр өгөөжтэйг цаг хугацаа харуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан мал аж ахуйгаа, өв соёлоо хадгалж хамгаалж үлдэх ухаалаг шийдэл, гарц гаргалгаа, ул суурьтай хандах хандлага хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Шинэ хоршоо хөдөл­гөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороог байгууллаа. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан энэ хороо үр дүнтэй хэмээн олзуурхаж байгаа. Эцсийн дүндээ “Шинэ хоршоо”, хүнсний аюулгүй байдал, “Цагаан алт” хөдөлгөөн нь өөр хоорондоо харилцан хамааралтай, нэг бодлогоор зангидагдаж байж үр дүнгээ бодитоор өгөх зүйлс юм. Хүнсний хувьсгалын хүрээнд нийт 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, импортоос хараат бус байдлыг буулгахад голлон анхаарч байна.

“Цагаан алт” хөтөлбөрийг эр­чим­жүүлэн хэрэгжүүлэхэд “Шинэ хоршоо”  хөдөлгөөн сайн хөгжсөн байх хэрэгтэй. Эрүүл малаас л найд­вартай, чанартай түүхий эд авна. Энэ бүхэн эргэлтийн циклтэй учраас дэм­жиж, хянаж, хамтарч ажиллах шаардлагатай байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 194 (7438)

 

удам дамжсан малчидыг энэ хатагтай чадавхжуулахыму тэ
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

10 цаг 4 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

11 цаг 43 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

16 цаг 2 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

16 цаг 7 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

16 цаг 16 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

16 цаг 21 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

16 цаг 33 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

16 цаг 35 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

16 цаг 56 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

16 цаг 58 мин