О.Тэнүүн: Жижиг дунд бизнес бол зах зээлийн “цусны эргэлт”

2024-10-01
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

“Оюуны Ундраа Пропертиз” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Шарк” О.Тэнүүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Монгол Улсын эдийн засагт жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийнхний оролцоо дутагдаж байна гэлцдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Жижиг дунд бизнес бол улсын эдийн засгийн ноён нуруу. Энэ салбарт 150 мянга гаруй ажлын байр бий болж байгаа. Тиймээс анхаарахгүй байх боломжгүй л дээ. Бүр тодруулбал, эдийн засгийн хамгийн том “цус сэлбэлт”-ийг үүгээр дамжуулж хийдэг юм. Нэг үгээр бол жижиг, дунд бизнес гэдэг эдийн засгийн цусны эргэлт нь болдог учраас маш сайн зохион байгуулалттайгаар дэмжих хэрэгтэй.

Одоогоор манай улс энэ салбарыг бодлогоор, санхүүжилтийн зарчмаар дэмжиж байгаа гэдэг ч аль нэг яамд тухайлбал, ХХААХҮ-ийн яамд харъяалуулаад орхих нь хэт өрөөсгөл. Энэ салбарыг зах зээлийн цусны эргэлтийг хурдасгах байдлаар ашиглахыг зорьж байгаа бол тусдаа бие даасан байгууллага болж төлөвшин бизнесийн, үйлдвэрлэлийн, жижиг, дундын асуудлыг хэрхэн зохицуулах, хөгжүүлэх мэргэжлийн зөвлөгөө өгөх, бойжуулах хөрсийг нь бий болгох хэрэгтэй.

Нөгөөтээгүүр манай улсад гарааны бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ дийлэнх нь буюу 90-95 хувь нь дампуурдаг. Үүнд зарим нэг шалтгаан бий. Тодруулбал, гэр бүлийн хүрээнд эсвэл найз нөхдийн тохироогоор эхлүүлсэн бизнесийг хөгжүүлэх боломж хомс. Тиймээс ийм байдлаар эхэлсэн бизнесүүд хувьсан өөрчлөгдөх хэрэгтэй. Гарааны бизнесийг хөгжүүлэх олон боломж бий. Харин нэгэнт тогтсон зарчим, дүрэм журамтай болсон том бизнест өөрчлөлт хийх амар биш. Ялангуяа шинэ технологи нэвтрүүлэх хэцүү.

-Та “Бурамхан” брэндэд яагаад хөрөнгө оруулахаар шийдсэн бэ?

-Мөрөөдөлд хөрөнгө оруулсан. Өөрөөр хэлбэл, хүнд нь хөрөнгө оруулсан гэсэн үг. Хүн бол аливаа бизнесийн чухал түлхүүр нь. Энэ брэндэд хөрөнгө оруулах болсон шалтгаан бий. Учир нь миний хүсэл мөрөөдөлтэй огтлолцсон.

Нөгөөтээгүүр, хөрөнгө оруулалтыг тухайн бизнесийг үүсгэн байгуулагч болоод түүнийг удирдаж, зохион байгуулж байгаа хүнд өгч байгаа хэрэг. Хэдийгээр үйлдвэрлэгчид, гарааны бизнес эрхлэгчид өөрсдийн мэддэг, чаддагаа “шарк”-уудын өмнө шавхаж харуулдаг ч санхүүжилт олгох эсэх нь маш энгийн байдлаар шийдэгддэг. Би бол “Бурамхан” брэндийг хөгжүүлж байгаа хүндийг нь өсөлт, бууралттай тулсан ч тууштай байж чадах уу гэдгийг харсан. Бас миний өгсөн хөрөнгө оруулалтаар хөгжүүлэлт хийж чадах эсэхэд би анхаарал хандуулдаг. Энэ удаа “Бурамхан”-ынханд итгэл даах чадвар байгааг нь үнэлж хөрөнгө оруулсан.

-Итгэл даах чадварыг хэмжих боломжтой юу?

-Итгэл даах чадвар туршлагаар биеждэг гэж боддог. Мөн зах зээл хэрэглээнээс шалтгаалдаг. Хүн ам  ямархуу бүтээгдэхүүн үйлчилгээ хүсэж байна, тэр сонирхлоор нь өгч чадаж байвал тогтвортой өсөлт бий болно. Нийгэмд сахаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ байсан. Бүтээгдэхүүн трэнд, орчин нөхцөл, зах зээлээ дагаад өөрчлөгдөж байдаг. Өрсөлдөгчдөөсөө илүү маркетинг хийж борлуулалтаа нэмэгдүүлэх чадамжид нь бас анхаарсан.

-Бизнес эхлүүлэхээр зорьж буй тохиолдолд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Бид жижиг, дунд бизнесийн компаниудын олон судалгаа хийсэн. Судалгааны үндсэн гол зүйл нь санхүүгийн  сахилга бат. Хувийн санхүү, хувьсгалын санхүү тусдаа байж л хөгжил ярина. Гэтэл энэ хоёр нэг “тогоо”-ноос гардаг болчихвол бизнес биш хувийн аж ахуй болж хувирна. Тодорхой хэмжээний бизнес эрхэлье гэж бодож байгаа бол өөрийнхөө хэрэглээг компаниасаа салгах хэрэгтэй. Санхүүгийн сахилга бат тэргүүнд эрэмбэлэгдэнэ. Ер нь бизнесээ эхлүүлж байгаа хүмүүс санхүүгийн сахилга баттай байхад маш сайн анхаарах ёстой. Мөн хойшлуулалгүй суралцаж, санхүүгийн менежментээ эхнээс нь зөв авч явах хэрэгтэй. Зүгээр нэг авах, зарах тухай бус янз бүрийн хэлцэл, өгөө аваа бүхий хамтралуудаар дамжуулан өөр боломжууд нээгдэж болохыг олж харахаар эрэлхийлэх нь зүйтэй.

-Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх оновчтой бодлогыг юу гэж харж байна вэ?

-Монгол Улсын дундаж залуу нас 27.1 байгаа нь бүтээмж өндөр, идэвхтэй хэрэглэгчид бүхий хүн амтай улсад тооцогдоно. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчид ямар насны бүлэгт тулгуурлаж, хэнд зориулж бизнес хийх вэ гэдгээ гүйцэд ойлгох хэрэгтэй. Хэрэв үүнийг тодорхойлж чадахгүй бол бизнес хийх нь том алдааны эхлэл.

Залуучууд эдийн засгийг эргэлтэд оруулдаг гэж болно. Тэгэхээр тэдэнд чиглэсэн бараа үйлчилгээ эрхлэх нь амжилтад хүргэх магадлалтай. Тиймээс би хүмүүст судалгаа хий дахин судалгаа хий гэж зөвлөдөг. Хэнийг судлах вэ гэвэл хувьсан өөрчлөгдөж буй залуучуудыг. Тийм болохоор үнэнч хэрэглэгчтэй болохын тулд залуучуудад зориулж байнгын олон төрлийн үйл ажиллагааг эргэлдүүлж байх ёстой. Учир нь залуучууд их уйдамтгай.

Түүнчлэн манай улсад дундаж давхарга байхгүй болж байгаа нь гамшиг. Дундаж давхарга гэдэг нийгмийн хамгийн идэвхтэй. Илүү өөрийгөө хөгжүүлдэг давхарга. Монголын ард түмэн боолын ажил хийж, гаднынхан валютын ажил хийж байна. Тэд биднээс  10 дахин их цалин авдаг. Эдийн засгийн хүндийн хүч баруунаас зүүн рүү шилжиж, идэвхтэй хэрэглэгч, бүтээгч нь Азид төвлөрч байгаа. Тухайлбал, Энэтхэг улсын дундаж нас 28. Жил бүр нэг сая өрх  дундаж давхарга руу шилжиж байна. Одоогоор тус улсын хүн амын 31 хувь нь дундаж давхаргад хамаарч байгаа бол 2031 он гэхэд 40 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ тохиолдолд залууст чиглэсэн бизнес хүчтэй цэцэглэнэ. Харин Япон улсад хөгшчүүлд зориулж бизнес хийх нь илүү оновчтой байдаг. Тэгэхээр зөвхөн дотоодын зах зээлийг бодолгүй энэ олон боломж нээгдэж буй орнуудыг харж бизнес хийх, насны бүтцэд тулгуурласан бизнесүүдийг дэмжих бодлогыг төр баримтлах хэрэгтэй.

-Бизнесийг хөгжүүлэх, тэлэх боломж манай улсад хомс байна гэдэг санаа хэлэх гэж байна уу?

-Монголчууд тавгийн идээг чухалчилдаг ард түмэн. Тиймээс айлд таваг нь чихэртэй байхыг илүүд үздэг. “Бурамхан” дан ганц чихрийн брэнд биш. Нийгэмд зориулсан сайн сайхны төлөө витамин, эрдэстэй чихэр, сахаргүй чихэр гаргасан. Чихрээр дамжуулж нийгмийн эрдсийг нөхөх хамгийн том зорилготой. Энэ зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж яваа болохоор хөрөнгө оруулалт хийсэн юм.

Үндсэндээ жижиг, дунд бизнес оршин тогтнож байгаа нь хүн ам зүй, нийгмийн асуудалтай шууд холбоотой. Нийгмээс юу хүсээд байна, хаашаа чиглэж байна гэдгийг анзаарч, анхаарч байх хэрэгтэй. Үндэсний хэмжээний брэндийг нийгэмд зориулан бүтээж түүгээрээ дамжуулан брэнд бүтээгдэхүүнийг бүтээх сонирхолтой, нийгэмтэй хамт өсөж дэвжээд явж байгаа бизнес учраас "Бурамхан илүү" хол явж, хөгжих болно гэж харж байгаа.

Одоо дан ганц ашиг орлого гэхээсээ илүү нийгэмд өөрийн гэсэн трэндийг хаана байршуулах вэ юугаар ялгарах вэ гэдэг бизнесийн харах өнцөг болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 190 (7434)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

14 цаг 24 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

16 цаг 3 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

20 цаг 22 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

20 цаг 27 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

20 цаг 36 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

20 цаг 41 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

20 цаг 53 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

20 цаг 55 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

21 цаг 16 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

21 цаг 18 мин