АСА аварга

2024-09-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа есдүгээр сарын 27-нд төрсөн өдөр нь тохиодог эрхмүүдээс Сүмо бөхийн их аварга Асашорюү Д.Дагвадоржийг онцолж байна. Тэрээр 1980 оны есдүгээр сарын 27 –нд Улаанбаатар хотод төржээ. Асашорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчи зиндаанд түрүүлсэн байна. Мөн 2005 онд нэг жилийн бүх башод түрүүлсэн анхны сүмоч болсон. Өмнө гарч ирж байсан гадны ёкозүна нар болох Акэбоно, Мүсашимарү нар 200 хол кг давсан биеийн арал жингээр ааглан барилддаг байсан бол 2001 онд дөнгөж 129 кг байсан Асашорюү харьцангуй хөнгөн жинтэй бөхөд тооцогддог байсан тул өөрийн хурд, хүч, мэхний давууд суурилан маш хурдтай, ширүүн барилдаануудыг үзүүлж байсан байна. Сүүлдээ жин харьцангуй нэмж 145 кг орчим болсон ба өрсөлдөгчтэйгээ тулж барилдах нь илүүтэй болсон. Жин нэмэгдэхийн хэрээр хурд саарсан боловч олонх бөхчүүдээс илүү хурдтай хэвээр үлджээ. 158 кг Котомицүкиг өргөж шидэж байсан нь түүний хүч хэр ихийг харуулах нэг жишээ юм. Бэлтгэлийн үеэр 200 кг цээжнээс шахдаг гэсэн мэдээлэл байдаг. Түүний зодог тайлах ёслол 2010 оны аравдугаар сарын 3-нд болж байв. Түүнд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

Европын удирдагчид Лондон хотноо цуглаж байна

Европын удирдагчид Лондон хотноо цуглаж байна

19 цаг 37 мин
Их Британи Киевт 2.84 тэрбум долларын цэргийн тусламжийн зээл олгоно

К.Стармер Киевт 2.84 тэрбум долларын цэргийн тусламжийн зээл олгоно

20 цаг 4 мин
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

Уржигдар 08 цаг 00 мин
Шинийн 1-ний өдрийн цаг агаар

Шинийн 1-ний өдрийн цаг

Уржигдар 07 цаг 56 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс”-ийн гаргасан зардлыг мөнгөний бус аргаар шийдэх сонирхолтой байгаа

Одоогоос 17 жилийн өмнө Тавантолгойн асуудлаар Засгийн газраас

2025-02-28
Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

2025-02-28
Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэв

Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

2025-02-28
Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

2025-02-28
Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

2025-02-28