“...Хамтарсан юм бол хамгаал, чадахгүй бол огцруулна”

2024-09-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Ер нь бол АН-ыг гаднаас нь хараад ийм, тийм гэж дүгнэхэд хэцүү. Эвлээд ч байгаа юм шиг, эвдрээд ч яваа юм шиг харагдаад байдаг. Тус намын дарга асан хүмүүс “…АН-ын дарга л АН-ынхаа зовлонг ойлгоно” гээд байдаг юм. Сая, УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын дарга асан Н.Алтанхуяг “…Намын дарга, удирдлага байна гэдэг манай намын хувьд зовлон байдаг юм. Та нарт өнгөц замбараагүй харагдаж байж болно. Гэхдээ чөлөөтэй байна гээд дураараа дургина гэж байхгүй. Тэгэхээр энэ хоёрын завсарт явахыг намыг авч явах урлаг гэж хэлнэ. Энэ нь маш хэцүү” гэж байсан юм. Нэг талаас энэ үнэн.

Гэвч АН ямар ч байсан нийлж байгаад УИХ-ын сонгуульд орсон. Одоо Орон нутгийн сонгуульд “зодоглож” байна. Хэдийгээр албан ёсоор эвлээд яваад байгаа ч дотоод амьдрал нь маш “экстрем” хэвээр л байгаа бололтой.

Мөн гурав, дөрвөн жил тарж бутарч яваад өнгөрсөн 2023 оны эхэнд л учир зүйгээ олж байснаа бодвол АН-ынхан бас ч гэж цэгцрээд байх шиг байна. Өөрөөр хэлбэл, “...АН-ын зовлон хаанаа байна вэ” гэдгийг энэ намынханд, олон нийтэд ч ил тодорхой болжээ.

Угтаа УИХ-ын 2024 оны сонгууль эхлэхээс л “...АН-ын дарга Лу.Гантөмөр намаасаа нэр дэвшиж сонгогдож байсан экс хоёр Ерөнхийлөгчийн хавчлагад яваад байна” гэгдэж байв.

Өнөөдөр тэр хэвээрээ л байгаа аж. Яг үнэндээ АН засагт хамтарсан биш өнөөх хоёрынх нь дарамт шахалт улам нэмэгджээ.

Лав дөрөв дэх Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхэм Америкаас холбогдоод “агсам” тавиад байдаг болсон байгаа юм. Тэрбээр “...Засагт хамтарчхаад яагаад хамгаалахгүй байгаа юм. Намын чинь хэдэн нөхөд гадаадад байна. Хэрэг зогсоож өг л дөө, ямар арчаагүй юм бэ. Үгүй бол огцруулна” гэжээ. Харин АН-ын удирдлагууд хариуд нь “Бид шударга ёс дээр хамтрахаар тохирсон. Шударга бус зүйлийг хаацайлахгүй гэж тохирсон. Хэлсэндээ байхаас өөр аргагүй. Энэ зарчмаас одоо буцах боломжгүй” гэсэн тухай АН-ынхан нэвт ярьж байна.

Үнэхээр ч хууль хяналтынхны хийж гүйцэтгэж байгаа ажиллагаа сүүлийн үед мань эрд улам ойртсон бололтой. Тиймээс сандарч намынхаа удирдлага, тэгээд бас жагсаалтад оруулж гишүүн болгосон, нэр дэвшүүлж сонгуулсан хүмүүстэйгээ холбогдож дээрх “санал”-аа хэлэх болсон байна. Лав өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр түүнтэй ийм холбоотой нэр бүхий 3-4 гишүүн нэгэн том компанийн оффист уулзаж “экс”-ийн хэлснийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярьжээ. Тэнд ярьснаа хэрэгжүүлж, тэд удахгүй ил гарч ярих юм байна. Андашгүй л дээ, сая ээлжит бус чуулганы үеэр нэг гишүүн “…Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгоно гэж байна. Би үүнийг жаахан гайхаад байна. Улс төрийн намын эрх ашиг гэж бас юу вэ. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орох ёстой юм уу” гэж байсан даа. Ерөнхийдөө ийм байдлаар үзэл бодлоо илэрхийлж гарч ирдэг.

Тав дахь экс бас АН-ын дарга Лу.Гантөмөрийн эрх мэдлийг хувааж эдлээд ханахгүй байгаа дуулдах болов. Бас л АН-аар дүүрэн ярьж байгаа сэдэв л дээ. Мань эр өнгөрсөн жил АН-ын дотоод сонгууль болох үеэр хотыг мэдэлдээ авчихсан. Хүнээ тавьчихсан. Үүнийхээ буяныг эдэлж сая НИТХ-ын сонгуульд өөрийн гэсэн бүх хүнээ нэр дэвшүүлжээ. Ингээд НИТХ-д АН дахь олон фракц байтугай АН-ын дарг Лу.Гантөмөрийн ганц ч хүн багтаж чадаагүй байгаа юм. Энэ мэтээр “экс”-үүд намын даргаа амар байлгахгүй л байгаа аж. Н.Алтанхуяг нарын хэлдэг шиг зовлонгоо өөрөө яривал Лу.Гантөмөр ихийг хүүрнэх байх даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 181 (7425)

 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

5 цаг 31 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

9 цаг 30 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

9 цаг 30 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Өчигдөр 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин