Г.Бумчимэг: Хэт өөдрөг төсөв эргээд хасах тодотгол хийх нөхцөл үүсгэдэг 

2024-09-12
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.БАЯР

 

Банкны салбарын эхний хагас жилийн тойм судалгааг өчигдөр танилцуулав. Энэ үеэр Банк санхүүгийн академийн захирал Г.Бумчимэгтэй ярилцлаа.

 

- Ирэх оны төсвийн 24 хувь нь зам, тээвэр, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтад зарцуулахаар төсвийн тодотголоор баталсан. Хэдийгээр өсөлт өндөр боомтын чиглэлийн замын төсөлд зориулна гэж буй ч  эдгээр бүтээн байгуулалтаас богино хугацаанд төсвийн орлого нэмэгдэхээс илүүтэй урсгал зардал нэмэгдэх төлөвтэй байна?

-Төсвийн орлого  өндөр гүйцэтгэлтэй байна. Гэхдээ оны төгсгөл рүү хэрхэхийг мэдэхгүй. Хил, гаалиас шалтгаалсан төсвийн орлогын тасралт их байдаг  учраас үүнд эрсдэл ихтэй. Хэт амбицтай том төслүүдийг богино хугацаанд хийх нь эхний санхүүжилтийг авлаа ч дараа жилүүдийн санхүүжилт удаашрахыг үгүйсгэхгүй. Гурван жилд гүйцэтгэнэ гэсэн төсөл 10 жил үргэлжилдэг сургамж бий. Тэгэхээр эдгээр эрсдэлийг хаахгүй явсаар хуримтлагдаж өндөр эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эрсдэлийн тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл, хөнгөлөлттэй зээл олгохдоо эрсдэлийн сан үүсгэж явах хэрэгтэй. Гурван хувийн хүүтэй зээл аваад төлөгдөхгүй бол яах вэ. Зөвхөн зээл авсан хүн эрсдэлээ үүрэх үү, зээл олгосон банк нь үүрэх үү гэсэн нөхцөл үүснэ. Тэгвэл Засгийн газар төсөл санаачлагчийн зүгээс цогцоор нь эрсдэлээ тооцож хэрэгжүүлэх хэрэгтэй.

Төсвийн тодотгол энэ онд баталснаасаа 3.0 их наяд төгрөгөөр тэлсэн. Өмнөх оны мөн үеэсээ орлогыг 6.0 их наяд төгрөгөөр өсөхөөр  оруулж ирлээ. Энэ нь 2024 оны гүйцэтгэлийг өндөр болгож байна. Нүүрсний орлого өнгөрсөн онд 4.7 их наяд төгрөг байсан. Тэгвэл энэ онд нүүрсний орлого тасрахад юу болох вэ. Хэтэрхий өөдрөг төсөв эргээд хасах тодотгол хийх нөхцөлийг үүсгэдэг.

-Энэ удаагийн төсвийн тодотголыг Төсвийн тогтвортой байдлын хуулиа зөрчиж тодотгосон нь төсөв урт хугацаанд тогтвортой байх нөхцөл алдагдахаар боллоо?

-Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулж байгаад төсвөө хэт өөдрөгөөр төсөөллөө. Төсвийг хянах зорилгоор баталсан хуулийг төсвийн захиран зарцуулагч нь өөрсдөө өөрчилье гэж оруулж ирж байгаа нь өөрийгөө хянах  журмыг зөрчиж байна. Төсвийн тогтвортой байдлын хууль нь урт хугацаанд Монгол Улсын төсвийг тогтвортой байлгах зорилготой.

-Нэг салбарыг дагнаж төсөл хэрэгжүүлэх нь төсөвт хэр  үр дүнтэй вэ?

-Төсвөөс хамаарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол зээлийн эрсдэлийг бууруулах сангийн тогтолцоог заавал үүсгэх ёстой. Түүнчлэн чанаргүй зээлийн даатгалыг талууд хуваалцаж үүрэх нь шударга. Зээл төлөгдөхгүй байгаа тохиолдолд даатгалаас мөнгө гаргаж болно. Мөн зээлийн батлан даалтын сан байж болно. Ер нь нэг сарын дотор зарлаж хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөр эдийн засагт эрсдэлийг хуримтлуулж байна. Хоёрдугаарт, Засгийн газар 3, 5, 6 хувийн хүүтэй гээд зарлачихаар Монгол банкны мөнгөний бодлогоор зохицуулдаг хүүгийн нэгдсэн бодлого үйлчлэхгүй болно. Зарчим нь мөнгөний  бодлогын хүүтэй уяж хөвөгч хүүгээр тогтоох ёстой.

   Нөгөөтээгүүр, төсөв алдагдалтай үед Засгийн газрын төсөл зогсох юм бол нэмж  өндөр хүүтэй зээл авах эрсдэлтэй. Тиймээс энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд  3.0 хувийн хүү иргэнд очоод 10 хувийг нь Засгийн газрын  татаасаар өгөх болвол  10 хувийн татаасыг нь банкинд биш шууд тухайн аж ахуйн нэгжид  нь өгөхөөр  зохицуулж  татаасыг ил, тод болгох хэрэгтэй. Ингэснээр  зээл авсан аж ахуйн нэгж ийм өндөр хүү төлж байгаа гэдгийг ойлгуулах шаардлагатай. Төсөв тэлэх хэрээр банкны салбар болон хувийн хэвшлээр дамжиж гарах мөнгө 35 их наяд төгрөгөөс дээш давахаар байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 149 хөтөлбөрийг  120 их наяд төгрөгийн 35 их наяд нь зам, тээвэр, эрчим хүчний салбарын төсөл, хөтөлбөрт зориулагдахаар байсан. Энэ  мөнгөн дүн нь банкны салбарын жилд шинээр олгосон нийт зээлийн хэмжээтэй ижил. Аль нэг салбарыг илүү ихээр дэмжиж нөгөөг нь орхигдуулах нь буруу юм. Учир нь өөр салбарт үйл ажиллагаа явуулж буй хэсэг нь нөгөө таатай нөхцөлтэй салбар луу урвах тохиолдол их болно. Магадгүй би малчин болж хоршоо байгуулж 3.0 хувийн хүүтэй зээл авъя гэх мэтээр мэдлэг, туршлагагүй хүмүүс энэ салбар луу тэмүүлэх байдал ажиглагдаж байна. Тэгэхээр Засгийн газар бусад салбараа шахаж  гаргахгүй байх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэт нэг салбарыг дэмжих нь “туулайчлах” сэтгэлгээ бий болгох гээд байдаг.

-Засгийн газарт зээлийн хүү бууруулах  сонирхол байгаа эсэх нь тодорхойгүй байна. Уг нь намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг буруулна гэсэн байсан?

-Хамтарсан Засгийн газрын бодлогод зээлийн хүү бууруулах талаар тусгаагүй. Гэхдээ зээлийн хүү бууруулахад нөлөөлөх хууль эрх зүйн шинэчлэл хийх тухайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Гэхдээ төсөв ингэж ихээр тэлж их хэмжээний төгрөгийг нэг дор зарцуулахаар болж буй нөхцөлд  зээлийн хүү буурах орчин бүрдэхгүй. Уг нь ялсан намын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг бууруулах, төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй байх, ногдол ашгаас давхар татвар авахгүй байх зэрэг бизнесийн орчныг сайжруулах онц ач холбогдолтой  заалтууд орсон байсан. Гэвч үүнийг хамтарсан  Засгийн газрын хөтөлбөрт тусгаагүй байгаа нь харамсалтай.  

- Банкны салбарын эхний хагас жилийн тойм судалгааг танай холбооноос танилцууллаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлт нүүрсний экспорт сайн байж тэр хэрээр халалт үүсгэж байна гэлээ. Нүүрсний экспорт төлөвлөсөн дүнд хүрэхгүй бол төсвийн орлого тасрах магадлалтай гэдгийг ч санууллаа?

-2025 оны төсвийн төсөл өргөн баригдаж, хэлэлцэгдэх гэж буй энэ үед банкны салбарын тоймыг  "Зуны сар зургаа биш дээ" гэж  нэрлэсэн.  Учир нь нүүрс болон бусад түүхий эдийн үнэ өссөн энэ таатай үе удаан үргэлжлэхгүй байж магад тул сэрэмжлэх хэрэгтэйг сануулж байгаа юм. Эдийн засаг энэ оны эхний хагас жилд  5.6 хувийн өсөлтийг үзүүлж байна.  Гэвч хөдөө аж ахуйн салбар уналттай гарлаа. Хэрэв өмнөх он шигээ өсөлттэй  байсан бол эдийн засгийн өсөлт 8.0 хувь рүү очих боломжтой байлаа. Ерөнхийдөө эдийн засаг халалттай байна гэж дүгнэж байна.

Эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд  чухал нөлөө үзүүлсэн салбар бол уул уурхай. Нүүрсний экспорт эхний хагас жилд 40 сая тоннд хүрсэн. Эдийн засаг өсөөд таатай нөхцөл бий болсон хэдий ч сэрэмжлүүлэх асуудал байна. Нүүрсний өсөлт хэдийгээр 7.9 тэрбум ам.долларт хүрч эдийн засагт их мөнгө эргэлдэх чинээгээр экспортлохоос илүү импортлох нь нэмэгдэж буй дүр зураг харагдаж байна. Энэ нь урсгал тэнцлийг сүүлийн хоёр улирал дараалан алдагдалтай гаргахад нөлөөлсөн. Ингэснээр валютын нөөц нэмэгдсэн хэдий ч төлбөрийн тэнцэл алдагдалтай байх тусам нөөц багасах эрсдэлтэй. 

Мөн эхний хагас жилд төсвийн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарлаа. Энэ нь нүүрсний экспортын орлогоос Монгол Улсын Засгийн газар нэлээдгүй орлого олсон. Үүнтэй зэрэгцээд саяхан төсвийн тодотгол баталсан. Өнгөрсөн онд төсвийн орлого 24 их наяд төгрөг байсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30 их наяд төгрөг буюу 6.0 их наяд төгрөгөөр өсөхөөр байна.

Энэ бол  өндөр өсөлт. Өнгөрсөн онд зөвхөн нүүрснээс гэхэд Засгийн газар 4.7 их наяд төгрөг олсон бол энэ жил бүр ихийг олохоор төсөвлөлөө. Хэрэв нүүрсний экспорт 10, 20 хувиар тасрахад л төсвийн орлого тасарна. Төсөв ДНБ-ий харьцааг харахад зардал нь 40 хувь руу дөхсөн. Энэ нь Монгол Улсад нийт зарцуулж буй эцсийн хэрэглээний 40 хувийг төсөв дангаараа мэдэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7421)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Өчигдөр 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Өчигдөр 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин