Дээд шүүх Н.Номтойбаярыг Ногоон намын даргаар бүртгэхээс татгалзжээ

2024-09-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ГАРЬД

 

Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны есдүгээр сарын 3-ны хуралдаанаар Ногоон намын “…Намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцжээ.

Ногоон намаас 2024 оны наймдугаар сарын 20-нд дээрх хүсэлт бүхий өргөдөл, холбогдох баримтыг Дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Дээд шүүхийн санд “…Ногоон намын дарга нь О.Бум-Ялагч” гэсэн бүртгэл байдаг.  Харин Ногоон намаас дээрх хүсэлтээр Н.Номтойбаярыг тус намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг гаргажээ. Н.Номтойбаярын тухайд УИХ-ын 2024 оны сонгуулиас өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд болсон Ногоон намын ээлжит бус XIV их хурлаас 98 хувийн саналаар намын даргаар сонгогдсон юм.

Тэгвэл Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд “…Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу Ногоон нам нь эхэлж намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлсний дараа тухайн асуудлаар дахин хандах боломжтой” гэж үзээд буцаасан байна.

Үүнийгээ “…2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Улс төрийн намын тухай хууль үйлчилж эхэлсэн. Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намуудын тухайд 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуультай нийцүүлэн Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг үүссэн байгаа юм. Иймд Дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг Улс төрийн намын тухай хууль болон түүнд нийцүүлэн баталсан намын дүрмийн дагуу хийнэ” гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 175 (7419)

 

Санаатайгаар хүн дайрч алсан учраас... мөн аав нь хүн даырч алсан учраас.... их төлаөс талнө. Ил далдуур хулгайлж дээрэмдсэн мөнгө чинь бүгдээрээ сохор гапий зоосгүй болоод үлдсэнч хүрэхгүй......
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

8 цаг 46 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

10 цаг 26 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

14 цаг 45 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

14 цаг 50 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

14 цаг 58 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

15 цаг 3 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

15 цаг 15 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

15 цаг 17 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

15 цаг 38 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

15 цаг 40 мин