Чатчай Вириявежакул: Бид харилцаа, хамтын ажиллагаагаа илүү эрчтэй хөгжүүлэх боломжтой

2024-09-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Л.НОМИН

 

Тайландын Вант Улсын Элчин сайд Чатчай Вириявежакултай ярилцлаа.

 

-Тайландын өдөрлөг маш сайхан өрнөж байна. Та Монголд хэд дэх удаагаа айлчилж байна вэ?

-Тайланд-Монголын харилцааг хариуцдаг Тайландын Вант Улсын Элчин сайдын яам БНХАУ-ын Бээжин хотод байрладаг. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард Элчин сайдын албанд томилогдсоны дараа анх удаа Монгол Улсад ирж байна.

-Тайланд Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг 50 жилийн өндөрлөгөөс та хэрхэн дүгнэж байна вэ?

-Юуны өмнө бид найрсаг харилцаатай улс орнууд. Бидний харилцаанд саад болсон зүйл, үйл ойлголцох асуудлууд үгүй. Гагцхүү бид хөрш улсууд биш, газар зүйн байршлаасаа болоод хоорондоо нэлээд зайтай оршдог учир бидний хамтын ажиллагаа ч өндрөө авч чадаагүй, идэвхтэй биш байна. Гэхдээ өнгөрсөн 50 жилийг дүгнээд хэлэхэд бидний хамтын ажиллагаа бага багаар өсөн тэлсээр байгаа. Тайланд Улсад айлчилж буй монголчуудын тоо өссөн, мөн тайчууд ч Монгол орныг зорьдог болж. Тиймээс манай хоёр орны хооронд агаарын нислэгийн тоо ихэсч тогтмолжоосой гэж их хүсдэг. Одоо бол зөвхөн өвлийн цагаар л шууд нислэгүүд хийгддэг учир өвлийн улиралд монголчууд олноороо Тайландад ирдэг болж.

Гэхдээ жилийн дөрвөн улиралд тогтмол нислэгүүд үйлдвэл манай хоёр улсын бизнесийн салбарууд хөгжих боломжтой гэж харж байна. Худалдааг эрчимжүүлэх, логистик, агаарын тээврийн давтамжийг олшруулах чиглэлээр би ажиллах болно. Манай улсаас экспортолдог хэд хэдэн хүнс Монголд сайн танигдсан байдаг. Үүнд, хатаасан жимс, будаа, тай цуу зэргийг нэрлэж болно. Иймээс худалдаа арилжааг эрчимжүүлэх хэрэгтэй. Нэг гэм нь ачааны үнэ өртөг өндөр гардаг. Харин өдөр тутам, эсвэл ядаж долоо хоногтоо 2-3 шууд нислэг жилийн  турш үйлдээд байвал худалдааны тээврийн өртөг багасаж, илүү олон нэр төрлийн барааг Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой болно.

-Тайланд улсаас орж ирж буй барааг агаарыг тээврээр тээвэрлэдэг юм уу?

-Зарим хүйтэн нөхцөлд тээвэрлэгдэх, удаан тээвэрлэлтийг тэсвэрлэдэггүй загас, далайн бүтээгдэхүүн, халуун орны жимс, хүнсний ногоо зэргийг агаараар тээвэрлэхээс өөр аргагүй. Ингэснээр монголчууд ч хүнсээ шинээр нь хэрэглэх боломжтой.

-Манай хоёр орны харилцааг өргөжүүлэн тэлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

-Улс төр, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын гишүүн улс орнуудын хувьд манай хоёр улс сайн харилцаатай. Бид ижил үнэт зүйлстэй, НҮБ-ын дүрмийг хүндэтгэж, НҮБ дээр хөндөгдөж, хэлэлцэгдэж буй асуудлуудаар ижил төстэй байр суурьтай байдаг. Эдийн засгийн хувьд бид харилцаа, хамтын ажиллагаагаа илүү эрчтэй хөгжүүлэх, илүү их хөрөнгө оруулалт хийх, худалдаагаа өргөжүүлэн тэлэх боломж нь бол байна.

-Цаашид эдийн засгийн ямар салбаруудад хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжтой вэ. Тайланд Улс Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа гэж дуулсан?

-Монгол Улс бүхий л төлийн эрчим хүчний эх үүсвэрийн нөөцтэй орон юм. Тиймээс сэргээгдэх эрчим хүч, үүнд нарны эрчим хүчний фермүүд, эрчим хүчний уламжлалт эх үүсвэр болох нүүрсний уурхай зэрэг салбарын өндөр түвшний мэдлэг, мэргэжлийнхэн Тайландад бий. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг сонирхож буй бизнесүүд ч байна. Тэд Орос, Хятад улсын хөрөнгө оруулагчдын зэрэгцээ Монголд хөрөнгө оруулах боломжуудыг эрэлхийлсээр байгаа. Хөрөнгө оруулалтын нөхцөлөө тохирч чадвал Тайландаас илүү их хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Өнөөгийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбарт хэд хэдэн Тай компаниуд ажиллаж байгаа. Бид энэ хамтын ажиллагаагаа илүү их тэлэх сонирхолтой байгаа.

-Эдийн засгийн өөр ямар салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой вэ. Жишээ нь, аялал жуулчлалын салбар байна?

-Бидний хувьд хамгийн сонирхол татаж буй салбар бол эрчим хүчний салбар. Мөн Монголын хүн ам цөөн учир өргөн хэрэглээний барааны худалдааг хөгжүүлэх боломжтой. Аялал жуулчлалын хувьд монголчууд илүү олноороо айлчлаасай гэж хүсэж байна. Соёлын мөн адал явдалт, спортын аялал жуулчлалыг сонирхсон тайчууд Монголыг зорьж ирнэ. Гэхдээ аялал жуулчлалын байгууламжууд байгаа эсэхтэй холбоотой асуудал. Мөн Монголын аялал жуулчлалын салбарыг тайчуудад таниулах, танилцуулах их чухал, тайчуудын Монголын тухай мэдлэгийг сайжруулах хэрэгтэй.

-Тэгэхээр илүү олон бизнес уулзалтууд, мэдээлэл солилцох боломжуудыг хөхиүлэн дэмжих хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Та бүгд ийм уулзалтуудыг хийдэг үү?

-Тиймээ, сайн таниулан сурталчлах, промошн хийх хэрэгтэй. 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн үйл ажиллагаа төлөвлөгдөж байгаа. Тайландад суугаа Монгол Улсын Элчин сайд мөн л надтай адил манай хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Тайланд дахь ЭСЯ нь Монголыг Тайландад танилцуулах үүрэг хүлээдэг.

-Бурханы шашинтай улс орнуудын хувьд хоёр орны соёл, шашны хамтын ажиллагаа хэрхэн өрнөж байна вэ?

-Монголчууд Их хөлгийн шашинтнууд, бид Теравада шашны дэг жаягийг дагадаг. Гэхдээ энэ бүгд Бурхан багшийн л айлдсан ном сургаал юм.  Монголд буддизмын Теравада урсгалын сүм хийд байдаг гэж дуулсан. Соёл урлагийн хувьд монголчуудад Тай соёл их таалагддаг гэдгийг энэ өдөрлөгөөс харлаа. Монголд Тай бокс их дэлгэрч байгаа юм билээ. Муай Тай клуб ч нээгдсэн юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 175 (7419)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

18 цаг 12 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

21 цаг 30 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

23 цаг 59 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин