Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл сайд аа!

2024-09-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын зарим сайд хоцорчээ. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимдсан байна. Тэрбээр “Сайд нар Засгийн газрын хуралдаанаас гурван удаа хоцорвол сануулах захидал өгөөд ажлаас чөлөөлнө. Энэ бол Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон эрхийн асуудал, тиймээс шийднэ. Аль намын хэн байх нь хамаагүй. Ажлаа өгөөд яваарай. Ард нь 126 сайд хүлээж байгаа шүү” гэжээ. Мөн “Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдлаа. Ирэх 2025 оны төсөв өргөн баригдлаа. Сонгуулиас хойшх танин мэдэхүйн хугацаа чинь дууслаа. Одоо амлалтаа биелүүлэх цаг шүү” гэсэн байна.

Дээрх хуралдаан дээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар яригдсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцуулжээ. Түүний дараа төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Харин ямар асуудал, яаж тулгамдаад байгаа талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Ямартай ч Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавиад зургаан жил болж байна. Анх 2024 онд ашиглалтад орно гэж байсан ч цар тахлын улмаас хойшилж 2026 онд ашиглалтад орохоор болсон. Гэхдээ жилийн өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэр төслийн явцтай газар дээр нь очиж танилцаад “Газрын тосны үйлдвэр байгуулах төслийн явцад тодорхой асуудлууд гарсан ч шуурхай шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлж дуусгах ёстой. 2026 оны хоёрдугаар хагаст багтаан ашиглалтад оруулна гэдгийг төслийн багийнхан хэлсэн. Энэ төсөл бол геополитик, стратегийн чухал ач холбогдолтой төсөл учраас төслийг зогсоохгүй, харин ч хурдтай үргэлжлүүлж, дуусгах бодлогыг Засгийн газар барьж ажиллана. Төсөл гацаахад хүргэж байгаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлээд явна. Хөгжлийн банкнаас ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх санхүүжилтийг олгохоор тохирсон ч өнгөрсөн дөрөвдүгээр сараас зогссон юм байна. Төсвөөс энэ зардлыг гаргах боломжгүй учраас Засгийн газар Хөгжлийн банктай яриа хэлэлцээрт орж ажилчдын банкны байрны асуудлыг шийднэ. Шаардлагатай тохиолдолд Засгийн газраас баталгаа гаргаж, зарим барьцааг хангана. Ингэснээр ажилчдын орон сууцыг бүрэн ашиглалтад оруулах боломжтой. Энэтхэгийн Засгийн газраас гаргаж байгаа хөнгөлөлттэй санхүүжилт хэвийн олгогдоод явж байгаа. Харин Монголын талаас олгох санхүүжилтүүд гацсанаас болж төсөл удаашрах шалтгаан болсон байна. Тиймээс Засгийн газраас энэ төсөлтэй холбоотой шийдвэрийг шуурхай гаргаж ажиллах ёстой” гэж байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны үеэр “Ер нь бид энэ том төслүүдийг хөдөлгөхийн төлөө хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Бас шударга ёсыг тогтоохын төлөө ингэж нэгдсэн. Намын, хувийн эрх ашгаас өмнө улс орны эрх ашиг байх ёстой. Том 14 төслийг гацаасан шүүгч нарыг олон нийтэд зарла, Алтангэрэл сайд аа. Ийм чиглэл өгч байна. Хонгилын шүүхийн нөхдүүд намайг сонгуулиар алга болчихно гэж горьдсон байх. Сонгуулийн дундуур хүнийг баривчилж хорьсон үйлдлүүд нь улс төрийн сонгуульд нөлөөлөх гэсэн үйлдэл байсан шүү. Худалдагдсан шүүгч нарын хувьд баярлах биш харин үнэн мөн нь илрэх цаг дөхөж байгаа гэдгийг хэлчихье. Хэрэг барьдаг шүүхийн мөн чанарыг шинэ УИХ удахгүй ойлгоно” гэсэн байна. Тэгэхээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн “тулгамдсан асуудал” нь шүүгч нартай холбоотой бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 174 (7418)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

8 цаг 13 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

9 цаг 52 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

14 цаг 11 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

14 цаг 16 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

14 цаг 25 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

14 цаг 30 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

14 цаг 42 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

14 цаг 44 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

15 цаг 5 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

15 цаг 7 мин