Газрын тос боловсруулах үйлдвэрт ямар гацаа үүссэн бэ

2024-09-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ЖАВХЛАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд нээлттэй болгох болон Газрын тосны боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд буюу 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болгож байсан юм. Ингэхдээ EPC-04 багц ажлын хамгийн их хугацаа шаардах гидрокрекинг, хүхэр ялгах байгууламж, устөрөгчийн үйлдвэр гэсэн гурван байгууламжийн ажлыг шуурхай эхлүүлэх үүднээс эхний өртөг болох 236 сая ам.долларын зээлийн гэрээг баталгаажуулж, санхүүжилтийн хүсэлтийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкинд хүргүүлэхийг даалгаж байсан юм. EPC04 багц ажлын гэрээг хэсэгчлэн байгуулах тухай тогтоол гаргаснаас хойш 2023 оны есдүгээр сарын 29-ны өдөр Үйлдвэрийн EPC 04 багц ажлын Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructure Limited компанитай хэсэгчилсэн гэрээ байгуулж,  өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр EPC 04 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч компанитай Ажил эхлүүлэх уулзалт хийсэн байна. Гэвч өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц болох 27 км төмөр зам, 18км авто зам, 18.6км ЦДАШ-ыг ашиглалтад оруулаад байгаа юм. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчид болон бүтээн байгуулалтад оролцож байгаа гадаад, дотоодын инженер, техникийн ажилчдын Сайншанд хотод баригдаж буй “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы эхний 40 айлын нэг орон сууцны барилгыг 2022 онд ашиглалтад орсон боловч Хөгжлийн банкны зээл зогссонтой холбоотойгоор бусад барилгын ажил саатаад байгаа аж. Тэгвэл хамтарсан Засгийн газрын үед газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7416)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

11 цаг 40 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

15 цаг 40 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

15 цаг 40 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Өчигдөр 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин