О.Алтангэрэлийн үед шударга ёсны тэмцэл зогсох уу, үргэлжлэх үү

2024-09-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

 

Хамтарсан Засгийн газрын ХЗДХ-ийн сайдаар шинэхэн УИХ-ын гишүүн, хуучны өмгөөлөгч, хүний эрхийн төлөө зүтгэж ирсэн О.Алтангэрэл томилогдсон. Тэрбээр ажлаа аваад сар гаруй болж байна.

Ер нь бол Ерөнхий сайд, тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн хувьд танхимынх нь гол хүн ХЗДХ-ийн сайд байж ирсэн. Учир нь түүний бараг имиж нь гэж хэлж болохуйц Шударга ёсны төлөөх тэмцлийг Хууль ХЗДХ-ийн сайд нугалдаг.

Х.Нямбаатар 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ-ийн сайдаар томилж байв. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болоход улирч ажилласан.

Сайд болоод хийсэн ажил нь маш их байдаг. Ер нь л гал дундуур явсан даа. Сүүлийн 3-4 жилд шүүхийн бараа хараад тэндээ сураг чимээ алдарсан олон том хэргийг түүний үед илрүүлж гаргаж ирж байв. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэргүүд, гадаадын иргэдийг дээрэмдсэн хэргүүд, С.Зоригийг хөнөөсөн хэрэг гээд олон бий дээ. Эдгээрээс, “…Бүлэглэлийн” гэх маш том сүлжээний үйлдсэн хэрэг явдлууд байдаг. Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн Авлигын эсрэг 5Ш ажиллагаа Х.Нямбаатартай шууд холбогдоно. Оюу толгойн гэрээний талаар “Рио Тинто”-той ойлголцох Засгийн газрын ажлын хэсгийн даргаар ажилласан. Ямар үр дүнд хүрснийг бүгд мэднэ. Тэрбээр 2023 оны намар, аравдугаар сард Хотын дарга болсон. Оронд нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болсон. Л.Оюун-Эрдэнэ түүнийг томилохдоо “…Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрх зүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, ХЗДХ-ийн дэд сайд байсан, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь үндэслэл болгосон. Мөн УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улстөрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзсэн. Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна” гэж байв. Үнэхээр ч Б.Энхбаярын үед Засгийн газрын шударга ёсны тэмцэл маш эрчимтэй үргэлжилсэн. ХЗДХ-ийн сайдаар мундаг ажилласан. Тэр утгаараа бас л гал атгалцаж байгаад 2024 оны сонгуультай золгосон. Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа гурван нам хамтарч Засгийн газраа байгуулснаар АН-ын О.Алтангэрэл ХЗДХ-ийн сайдаар томилогдсон. Сайд асан Б.Энхбаяр түүнд тамга шилжүүлэх үеэрээ “…Миний хувьд долоон сарын хугацаанд ХЗДХ-ийн сайдаар ажиллах боломж тохиосонд хичээн ажилласан. Төрийн ажил тасралтгүй, тогтвортой явах ёстой. Тэр ч утгаараа ХЗДХ-ийн сайдын хувьд тусгай чиг үүрэг бүхий цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын аливаа томилгоонд хөндлөнгөөс оролцохгүй гэдэг зарчмыг баримтлан ажилласан. Энэ ажлыг тогтвортойгоор таван жил хэвшүүлж чадвал тусгай албад улс төрийн нөлөөллөөс ангижирч “хувь хүн биш хууль засаглах” боломж бүрдэнэ хэмээн үзэж, улс төрийн манлайлал үзүүлсэн. Таны улс төрийн замнал, энэ хүндтэй бөгөөд ачаа ихтэй, хариуцлагатай сайдын ажилд амжилт хүсье” гэсэн юм. Хариуд нь О.Алтангэрэл “Б.Энхбаяр сайдаас энэ ажлыг хүлээн авч байгаагаа бэлгэшээж байна. Учир нь Б.Энхбаяр сайд хуулийн салбарт өөрийнхөө манлайлал, үлгэр дуурайллыг бий болгож чадсан. Мөн сайдаар ажиллах богино хугацаанд Монгол төр, ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон байж болзошгүй хууль бус үйлдлүүдийн талаар зоригтой дугарч, шүүмжилж байсныг ажлаа авч буй энэ үед зориуд онцлон хэлье” гэж байсан юм. Ингээд ажилдаа орсон О.Алтангэрэл сайд яг л өнгөрч буй зуны амралт шиг аядуу чимээгүй байсаар намартай золгов. Харин энэ зуурт нөгөөх “…бүлэглэл” дуу шуу хадааж, элдэв хөдөлгөөнд ороод эхэллээ. Тиймээс Засгийн газрын шударга ёсны тэмцэл О.Алтангэрэлийн үед зогсох уу, үргэлжлэх үү гэдэг асуулт тавигдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

13 цаг 33 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

13 цаг 37 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

13 цаг 41 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

13 цаг 46 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

20 цаг 33 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

20 цаг 33 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

20 цаг 33 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

20 цаг 33 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

20 цаг 33 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

20 цаг 33 мин