Д.Амарбаясгалангийн “Авлигал” хороололтой холбоотой хэлсэн үг хэнийг онилсон бэ?

2024-09-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Ээлжит бус чуулганы үеэр ноцтой зүйлүүд нэлээд хөндөгдсөн. Нэг нь “Авлигал” хороололтой холбоотой асуудал юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням голлож ярьсан. Чуулганы сүүлийн өдөр тус хорооллын газрын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан. Түүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы индэр дээрээс “Авлигал” хорооллын талаар үг хэлсэн нь анхаарал татав. Тэрбээр “...Засгийн газар, Хотын удирдлагууд очихоороо олон нийтэд зориулан “Авлигал” хорооллыг нураана гэсэн попорсон мэдээллийг өгдөг. Тэгсэн мөртлөө Г.Дамдинням гишүүний хөндөж байгаа асуудлыг логикийн хувьд бодоод үзээрэй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очиж ажиллаад, голын голдирол өөрчилсөн байна, олон нийт үерийн эрсдэлтэй байх нөхцөлийг үүсгэсэн байна, нураана гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш зөвшөөрөл өгсөн байдлыг шалга гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням шаардаад байгаа юм. Энэ асуудалд Засгийн газрын гишүүд, хотын удирдлага бодитой ажил хийснээ УИХ-д долоо хоногийн дотор мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, энэ үйл явцыг шалгах ёстой. Ингэснээр нийгэмд шударга ёс гэж байдаг юм уу гэдгийг нотлох зүйл учраас үүнд онцгой анхаарч ажиллана.

Түүнээс ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн асуулт асууж, тухайн цагт янз бүрээр тайлбар хэлж, хариулсан болдгийг таслан зогсоох учиртай. Г.Дамдинням гишүүн энэ асуудалд анхаарч, салбарын сайд, хотын удирдлагууд бодитой ажлаа хий. Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгосон зөвшөөрлийг хэн, ямар эрх ашгаар өгсөн бэ гэдгийг тодорхой болгож, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой. Төрийн хууль гурав хоног хэрэгждэг гэх яриа бий. Албан тушаалтнууд хууль бол хууль гэж ажиллах ёстой. Журмын зохицуулалтыг хязгаарлахаар ажиллаж байна. Журмаар зохицуулж байгаа нь албан тушаалтан эрхээ хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэж байгаа учраас цөөлнө” гэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын гаргаж тавьсан мэдээлэлтэй холбогдуулж  УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “…Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгосон зөвшөөрлийг хэн, ямар эрх ашгаар өгсөн бэ гэдгийг тодорхой болгож, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой” гэсэн нь “...Тус хорооллын газрын зөвшөөрлийг хэн, хэзээ олгосон бэ гэдэгт илүүтэй анхаарал тавьж, тухайн этгээдэд хариуцлага тооцох ёстой” гэж уншигдаж байна.

Энэ өнцгөөр нь харвал, 2022 онд Хотын дарга Д.Сумьяабазар А/17 тоот захирамж гаргаж, “Эм Энд Жи констракшн” ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээн олгосон. Ингэхдээ газрын зориулалтыг “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц” гэж өөрчилж, эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ. Тэгэхээр УИХ-ын даргын үг Хотын экс даргыг “онилсон” харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

9 цаг 0 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

13 цаг 0 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

13 цаг 0 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Өчигдөр 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин