Халзан бүргэтэйг тойроод дахин “хагарлаа”

2024-08-29
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.ГАРЬД

 

Ховдын Мянгадад байдаг Халзан бүргэтэйн газрын ховор элементийн ордыг тойрсон асуудал дахин босож ирлээ. УИХ-ын ТББХ-ны уржигдрын хуралдаан дээр Ховд аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Э.Болормаа АҮЭБ-ын сайд Ц.Туваанаас “...ТББХ-ны санал дүгнэлтийг наймдугаар сарын 15-нд гаргасан. Наймдугаар сарын 16-ны өдөр “Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх тухай” гэсэн бичиг АҮЭБЯ-наас явсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж дуусаагүй, батлаагүй байхад та бүхэн яагаад түргэн шуурхай ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг маш ноцтой асуудал. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсноор газрын ховор элемент боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих гэж байна. Бодлогоор дэмжих гэж юу гэсэн үг болоод ийм хурдан ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг бол цацрагт идэвхт бодис ялгардаг, Монгол Улсын хэмжээнд стратегийн бүтээгдэхүүн болох ёстой асуудал. Тиймээс УИХ-аар бодлого тодорхойлох ёстой. Би зарчмын зөрүүтэй санал гаргаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт буй бодлогоор дэмжинэ гэдгийг бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдгээр оруулж ирэхийг хүсэж байна. Энэ бол Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал. Өнгөрсөн жил ерөнхий сайд газар дээр нь очиж иргэдтэй уулзсаны үндсэн дээр Засгийн хурлаар төслийг зогсоох шийдвэр гаргасан. Гэтэл ямар хурдтай сэргэж байна вэ. Ашигт малтмал гэдэг ашиг сонирхолд нэрвэгдсэн салбар гэдгийг бид мэдэж байгаа. Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргахын өмнө Ховд аймагт очиж ажилласан уу. Нөхцөл байдал юу өөрчлөгдсөн гэж сэргээх шийдвэр гаргаж байгаа юм бэ” гэж асуув. Үүнд Ц.Туваан сайд “...Энэ ордтой холбоотой бичиг удаа дараа манай яаманд ирсэн. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын ховор элементийг дэмжих асуудал орж ирж байсан. Үүнтэй адилхан энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрт бодлого орж ирээд хэлэлцэгдээд явж байна. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, байна гэвэл хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна. Халзан бүрэгтэй төслийн асуудалд улсын салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт, зөрчил нь арилсан тул үйл ажиллагааны эрхийг сэргээх байцаагчийн шийдвэр гарсан” гэж хариулав.

Харин Халзан бүргэтэйд газрын ховор элемент олборлохоор бэлтгэлээ базааж буй компанийн зүгээс “...Газрын ховор элементийн хайгуул судалгаа, боловсруулалтыг цаашдаа дэмжиж, шинэ төрлийн ашигт малтмал бий болгох нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн зүйл гэж боддог. Халзан бүрэгтэйгээс гадна Монгол Улсад маш их потенциал байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар олон улсуудтай энэ салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ажил эхлүүлсэн. Үүнийг ажил хэрэг болгох нь зүйтэй юм.

Бид Халзан бүрэгтэй төслийн олон улсын жишгийн дагуу хөгжүүлж, урьдчилсан ТЭЗҮ хийх гэж өнгөрсөн гурван жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж, зүтгэж, хөрөнгөө зарж удахгүй урьдчилсан ТЭЗҮ дуусах юм. Төслийн талаарх зөв мэдээллийг албаны сурвалжаас авах нь зүйтэй. Халзан бүрэгтэй төсөлд уран, цацраг идэвхт ашигт малтмал хортой түвшинд байдаг гэдэг нь огт үндэслэлгүй ташаа мэдээлэл юм” гэсэн мэдэгдлийг цахим орчинд түгээв.

Мөн тэд олон нийтэд төслөө танилцуулахдаа “Халзан бүрэгтэй төслийн бүх ашигт малтмалын концессыг “Монголын үндэсний ховор элемент” ХХК буюу MNREC эзэмшдэг. MNREC нь Сингапурт төвтэй “Ти Ди Би капитал Сингапур” хөрөнгө оруулалтын компани бөгөөд Монгол болон гадаадад янз бүрийн хөрөнгө оруулалт хийдэг. TDB Capital нь олон улсын шинжээчдийн багийг цуглуулж, уг төслийг урагшлуулахын тулд өөрийн тусгай ажилтнуудад туслахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, буюу MNREC нь Халзан бүрэгтэй төслийн ашиглалтын бүх лицензийг эзэмшдэг. Халзан бүрэгтэй нь газрын ховор элемент гэгддэг бүлэг элемент агуулсан Монголын баруун хэсэгт орших ашигт малтмалын орд бөгөөд диспрозиумаар маш баялаг гэдгээрээ алдартай. MNREC нь 2010 онд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бөгөөд төслийг арав гаруй жил хөгжүүлж, нийт 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.  MNREC нь чухал ач холбогдолтой HREE, Dy and Nd-ийн Хятадад төвлөрсөн бус стратегийн ханган нийлүүлэгч болох урт хугацааны гол зорилго бүхий MNREC нь уул уурхай, технологийн үндэс суурьтай компани юм” гэж байна.

Уг мэдээлэлд дурдагдсан Сингапурт бүртгэлтэй “Ти Ди Би капитал Сингапур” компанийг “Си Эн Би консалтинг”, “Лтд Тидиби Капитал Сингапур” компаниуд хамтран эзэмшдэг. “Си Эн Би консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.Тулга ажилладаг.

Тэгвэл УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хоёр жилийн өмнө Халзан бүргэтэйн ордын талаар асуулга тавьсан гишүүнд хариулахдаа “...Халзан бүрэгтэйн ордын хүдрийн биетийн орчимд ашиглалтын гурван лиценз бүртгэлтэй хүчин төгөлдөр байна. Ховд аймгийн Мянгад сумын нутагт олгогдсон Бор толгой нэртэй 106.66 га талбай бүхий ашигт малтмалын MV-019329 дугаартай ашиглалтын лицензийг "Монголиан лантаноиде корпораци" ХХК, Ар хүрэн нэртэй 91.39 га талбай бүхий ашигт малтмалын MV-012335 дугаартай, Халзан бүргэтэй нэртэй 175.24 га талбай бүхий ашигт малтмалын MV-006911 дугаартай ашиглалтын лицензүүдийг “Монголиа нэшнл рийр ийрт корп” ХХК тус тус эзэмшиж байна. Эндээс “Монголиан лантаноиде корпораци" ХХК-ийн хувьцааг “Сильерстийм ресурс” ХХК, иргэн Ц.Оюун, "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК-ийн бүх хувьцааг Худалдаа хөгжлийн банк тус тус эзэмшиж байна” гэсэн байдаг.

Үүнээс гадна, “...“Монголиан лантаноиде корпораци” ХХК нь 2015 онд ашигт малтмалын MV 019329 дугаартай ашиглалтын лиценз авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасны дагуу “...Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”-ыг Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2014 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 01/249 дугаартай албан бичгээр авч геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгсөн. "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын MV-006911 дугаартай ашиглалтын лицензийг 2004 онд, MV-012335 дугаартай ашиглалтын лицензийг 2001 онд тус тус олгосон. Тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор ашиглалтын лиценз олгох асуудлаар тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас санал авдаггүй байсан тул тухайн үеийн хуульд нийцүүлж лицензийг олгосон.

Тус орд газар нь Ховд гол, Хар ус нуурын ай сан, эко системийн гол цэгүүд болох Хар ус нуураас 19 км, Ховд голоос найман км, Буянт голоос 20 км, тарвас тариалалтын талбайгаас 17 км, Мянгад сумын төвөөс 19 км, Буянт сумын төвөөс 25 км-т оршдог. Энэ нь хүн мал, амьтан, нүүдлийн шувууд, газар тариалангийн бүсийн биологийн олон янз байдал, эко системийг алдагдуулах, сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй эсэх нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар батлуулахад тодорхой болно. "Монголиан лантаноиде корпораци" ХХК нь өнөөдрийн байдлаар өөрийн эзэмшиж буй ашиглалтын лицензийн талбайд орших ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулаагүй байна. "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашиглалтын лицензүүдийн талбайд орших ордыг ашиглах ТЭЗҮ-ийг 2018 онд боловсруулж ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Тус ТЭЗҮ-д баяжyулах үйлдвэр барих талаар тусгагдсан. ЭБМЗ-ийн 2018 оны наймдугаар сарын 13-ны Т/18-09-09 дугаартай дүгнэлтийн 14-т баяжyулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг тусгайлан боловсруулж, ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аж ахуйн нэгжид үүрэг болгосон. Газрын ховор элементийн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих талаар ТЭЗҮ-д тусгагдаагүй байна.

Хүн ам, гадаад орчны цацрагийн шарлагын тун Халзан бүрэгтэй ордын орчимд стандартаас илүү байгаа тухай иргэдийн мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажyулахаар ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын захирамжаар ҮАБЗ, УУХҮЯ, БОАЖЯ, ЦЭК, МХЕГ-ын ажлын хэсэг 2022 оны арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Ховд аймгийн Мянгад суманд ажилласан. Газар дээр нь цацрагийн хэмжилтүүд хийгдсэн. Цацраг идэвхт элементийн агуулга тодорхойлох зорилгоор холбогдох дээжүүдийг авч лабораторид өгсөн. Хариу хараахан гараагүй байна. Энэ ажлын хэсгийн хүрээнд газар дээр нь хэмжсэн хэмжилтийн үр дүн, лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа тодорхой дүгнэлт гарна” гэх зэрэг мэдээллүүдийг өгч байв.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны есдүгээр сард Ховд аймагт ажиллах үеэрээ иргэдээс ирсэн гомдол саналыг сонссоны дараа Засгийн газрын хуралдаанаар Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Тэр талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “...Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын лицензүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ. 

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах лицензүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг надад даалгалаа.

Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Ховд аймгийн Мянгад суманд орших хоёр ордын лицензийг анх 2001, 2004 онд олгосон юм билээ. Нөөцийн ангилалд газрын ховор элемент гэж бүртгүүлсэн. 268 сая тонн хүдрийн нөөцтэй. Монгол Улсын хэмжээнд их том орд гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, 1.2 сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Монгол Улсын газрын ховор элементийн нийт нөөцийн 30 орчим хувь дангаараа энд байгаа. УУХҮЯ-наас 2023 оны дөрөвдүгээр сард хяналт шалгалт явуулж, улмаар үйл ажиллагааг түр зогсоох улсын байцаагчийн акт гарсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй зэрэг хэд хэдэн зөрчил гаргасан ч үйл ажиллагаа нь үргэлжилж байлаа. Иймд өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор тус компанийн Халзан бүргэтэйн ордод явуулж буй үйл ажиллагааг түр зогсоосон. Цааш үргэлжлүүлэх эсэхийг нутгийн иргэдийн саналд үндэслэн шийднэ. Иргэд зөвшөөрөхгүй бол, эргээд хурлаар асуудлыг хэлэлцэнэ. Хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. Олборлолт явуулж байгаа юм шиг иргэдэд ойлголт төрүүлсэн байна лээ" гэж байв.

Засгийн газрын дээрх шийдвэрийн дараа Халзан бүрэгтэй төслийг удирдаж буй “Монголиан коппер корпорейшн”-ийн Ц.Пүрэвтүвшин “...Бидний тооцоогоор 2024 оны зургадугаар сард ТЭЗҮ бэлэн болно гэж төлөвлөөд ажлаа гүйцэтгээд явж байна.  Бид анх 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө сумаар батлуулаад ажлаа эхэлсэн. УУХҮЯ-ны ажлын хэсэг 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр ирээд акт тавьж манай ажлыг түдгэлзүүлсэн нь үнэн. Улмаар бид долоо хоног ажлаа зогсоож, зөрчлөө түргэн шуурхай арилгаж, 2023 тавдугаар сарын 5-нд БОАЖЯ-аар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаад ажлаа дахин эхэлсэн. Засгийн газраас хайгуулын ажлыг ямар үндэслэлээр зогсоосон талаар албан ёсны мэдээлэлгүй байна.  Яг өнөөдрийн байдлаар лиценз цуцлаагүй. Төрд эргүүлээд авчихсан зүйл болоогүй. Тиймээс дээрэм гэж харахгүй байна.

УУХҮ-ийн сайд ч үүнийг тодорхой хэлсэн. Линенз цуцлаагүй, хайгуулыг зогсоосон. Иргэд дэмжвэл явна, дэмжихгүй бол зогсооно гэж. Нэг талдаа энэ бол манай компанид олгож байгаа боломж гэж харж байгаа. Иргэд дэмжих, дэмжихгүй асуудлын хууль эрх зүйн механизмыг бодож олох ёстой болж байна. Тэрийг зөв томъёолох ёстой. Халзан бүрэгтэй төсөл дээр иргэд дэмжсэн, эс дэмжсэн үл хамаараад Засгийн газраас шийдвэр гараад явдаг ийм жишиг тогтчихвол яах вэ. Дараа нь, хэн нэг нь популизм хийгээд ураны асуудлаар санал авъя гэвэл яах вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах гэж байна. Гэтэл ирэх жил сонгууль болох гэж байдаг. Улстөрч биш хэн нэг инфлүэнсэр хүн гарч ирээд санал авъя гэвэл иргэд “Үгүй” л гэж хариулна.

Бид хайгуулын ажлаа зогсоож иргэдийн санаа бодлыг сонсоно. Гэхдээ энэ дээр иргэдийг ялгах хэрэгтэй. Яг орон нутгийн иргэд мөн үү, эсвэл улс төрийн зорилготой хүмүүс үү гэдгийг ялгаж, дүгнэх хэрэгтэй. Эхлээд иргэдэд ойлгуулж, таниулсны дараа шийдвэр гаргах боломжийг олгох нь зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхгүй бол зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн хаана ч очсон иргэд уул уурхайд үгүй л гэж хэлнэ” гэж байсан юм.

Ингээд Халзан бүргэтэйг тойрсон хагарал маргаан хоёр, гурав биш, цаашлаад дөрөв, таван талаас үргэлжилж мэдэхээр боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7411)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

9 цаг 40 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

11 цаг 19 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

15 цаг 38 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

15 цаг 43 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

15 цаг 52 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

15 цаг 57 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

16 цаг 9 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

16 цаг 11 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

16 цаг 32 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

16 цаг 34 мин