Э.Болормаа: Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг сэргээхээр ямар их яарч байна аа, та нар?

2024-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн Э.Болормаа газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийн талаар холбогдох сайдаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Э.Болормаа:-Наймдугаар сарын 16-ны өдөр Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх тухай гэсэн бичиг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас явсан байна.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж дуусаагүй, батлаагүй байхад та бүхэн яагаад түргэн шуурхай ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг маш ноцтой асуудал.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсноор газрын ховор элемент боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих гэж байна.  Газрын ховор элемент гэдэг бол цацрагт идэвхт бодис ялгардаг, Монгол Улсын хэмжээнд стратегийн бүтээгдэхүүн болох ёстой асуудал. Тиймээс УИХ-аар бодлого тодорхойлох ёстой.  Би зарчмын зөрүүтэй санал гаргаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт буй бодлогоор дэмжинэ гэдгийг бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдгээр оруулж ирэхийг хүсэж байна.  Энэ бол Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал. Өнгөрсөн жил Ерөнхий сайд газар дээр нь очиж иргэдтэй уулзсаны үндсэн дээр Засгийн хурлаар төслийг зогсоох шийдвэр гаргасан.  Гэтэл ямар хурдтай сэргэж байна вэ. Ашигт малтмал гэдэг ашиг сонирхолд нэрвэгдсэн салбар гэдгийг бид мэдэж байгаа. Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргахын өмнө Ховд аймагт очиж ажилласан уу. Нөхцөл байдал юу өөрчлөгдсөн гэж сэргээх шийдвэр гаргаж байгаа юм бэ. 

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан:-Энэ ордтой холбоотой бичиг удаа дараа манай яаманд ирсэн. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын ховор элементийг дэмжих асуудал орж ирж байсан.  Үүнтэй адилхан энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрт бодлого орж ирээд хэлэлцэгдээд явж байна. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, байна гэвэл хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна.  Халзан бүрэгтэй төслийн асуудалд улсын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Зөрчил нь арилсан тул үйл ажиллагааны эрхийг сэргээх байцаагчийн шийдвэр гарсан. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

9 цаг 44 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

11 цаг 23 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

15 цаг 42 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

15 цаг 47 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

15 цаг 55 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

16 цаг 0 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

16 цаг 12 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

16 цаг 14 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

16 цаг 36 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

16 цаг 38 мин