Шинэ 126: Хүлээлт, уналт...

2024-08-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

126 гишүүнтэй анхны парламент ээлжит бус хуралдаанаа хийж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол зэрэг нэн чухал асуудлуудыг хэлэлцэж байна.   Энэ парламентаас олон нийт мэдээж олон асуудлын үр дүнг хүлээж байгаа.   Арга ч үгүй юм.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ хууль батлагчид олон зүйлийг амлаж байв.  Зармыг нь сануулбал, 126 гишүүнтэй парламент бий болсноор эрх мэдлийн төвлөрөл буурна гэжээ. 126 хүний зардал, орон байрны тоог нэмэхгүй санхүүг зөв зохистой хуваарилснаар УИХ-ын гишүүн болчихвол хэмжээлшгүй эрх мэдэлд хүрнэ гэсэн буруу ойлголт арилгана гэж үзсэн.  Хоёрдугаарт, нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсөв том хөрөнгө оруулалтад зарцуулагдана гэсэн эерэг хүлээлттэй байгаа. 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриа анх гарч эхлэхэд л УИХ-ын дарга асан Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс тойрог төлөөлөх улстөрчийн тоог нэмэхгүй бас хасахгүй гэдэг байр суурийг хатуу илэрхийлсэн. Түүндээ ч хүрч чадсан. Улсын төсвийг 76 хэсэгт хувааж тарамддаг, эдийн засгийн нэн чухал хуулийн төслийг хөдөлгөх зардалгүй болтлоо төсвийн бялууг зүсэж байсан 30 жилийн алдааг дахиад давтахгүйн тулд пропорциональ буюу намын жагсаалтыг оруулж ирэх шаардлага бий болсон. Нэг үгээр хэлбэл, энэ зохицуулалт нийгмийн хүлээлт байлаа.

Түүнчлэн 126 гишүүнтэй болсноор парламентын дархлаа буюу нэр хүнд сэргэнэ гэжээ.   Хууль батлахад гишүүд илүү олуулаа байх, Байнгын хороо болон Их хурлын ирц чанартай байх, тэр хэрээр чанартай хууль батлагдах, дагаад парламентын нэр хүнд өсөх, сонгодог парламент буюу эрүүл мэтгэлцээнээс эрүүл хууль төрдөг байх зарчмаа хадгална гэсэн хүлээлттэй байгаа.  

...Товчхондоо, нийгмийн хүлээлт ийм.  Гэвч 126 гишүүнтэй парламентын үйл ажиллагаа эхнээсээ хүлээлтэд хүрэхгүй унаж мэдэхээр байна.  Уг нь ээлжит бус чуулган эхлэхийн өмнө шинээр сонгогдсон гишүүдийг УИХ-ын Тамгын газраас сургалтад хамруулж, УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, ёс зүйн асуудлаар мэдээлэл өгсөн ч ээлжит бус хуралдаан эхлэхтэй  зэрэгцэн зарим гишүүний ёс зүйн асуудал яригдлаа.  Улмаар Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, нэг гишүүнд сануулах арга хэмжээ авав. УИХ-ын гишүүн өөр улс оронд зорчихдоо ямар дүрэм журам баримтлах вэ гэдгээс эхлээд хуралдаанаас хэрхэн чөлөө авах вэ гэдгээ ч мэдэхгүй, ойлгохгүй гишүүн олон байна.

Дараагийн нэг асуудал нь 126 гишүүний ирц хангалтгүй байгаа.  Өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаан гэхэд 50.8 хувийн ирцтэйгээр эхэлсэн.   Энэ талаар нийгэмд шүүмжлэл өрнөөд авна лээ.   Тойргоос сонгогдсон гишүүд рүүгээ залгаж хуралдаа суухыг сануул гэсэн яриа ч өрнөж байна. Энэ бол жижиг асуудал биш л дээ.

Мөн хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдааны үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлт нь хор уршигтай болсон учир буцаах ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үзсэн. Тэрээр “Шинээр орж ирсэн 126 гишүүн дөнгөж ширээ, сандалтайгаа танилцаад явж байхад нь төсөв мөнгөний томоохон хуулиуд оруулж ирж хэлэлцэх нь буруу.  Та бүхэн "кноп"-ндоо битгий гар хүрээрэй. Энэ асуудал бол улс орны чинь аюулгүй байдалтай хамааралтай шүү” хэмээсэн.  Сангийн сайд  Б.Жавхлан хариуд нь “Г.Тэмүүлэн гишүүн ээ, попорлоо гэхэд улс орноороо тоглож болохгүй. Энэ хүний хийсэн өөрчлөлтөөр "өр"-ийн хязгааргүй болсон байгаа шүү” хэмээн маргалдаж, санал хураахад 108 гишүүнээс 57 нь дэмжихгүй кнопыг дарж, парламент тус хуулийн төслийг унагасан юм.   Шинээр сонгогдсон гишүүд маань үнэхээр учраа олж, хуулиа уншиж, аль нь зөв аль буруу болохыг мэдэлгүй л “кноп”-оо дарж байгаа харагдсан.

Уг нь энэ парламентаас олон нийт олон өөрчлөлт шинэчлэлтийг хүлээж байгаа.  Гэвч эхнээсээ зэс нь цухуйгаад эхлэв үү. Шинэ 126: Хүлээлт, уналт... энэ асуудал цааш хэрхэн үргэлжлэх бол.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 165 (7409)

 

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

13 цаг 22 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

13 цаг 26 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

13 цаг 29 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

13 цаг 34 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

20 цаг 22 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

20 цаг 22 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

20 цаг 22 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

20 цаг 22 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

20 цаг 22 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

20 цаг 22 мин