Э.Төгөлдөр: Нэг секундэд 900 ширхэг бараа тоолох үйлчилгээг нэвтрүүллээ

2024-08-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.АМИРЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Start-Up” буландаа “CHIPMO” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Төгөлдөртэй ярилцлаа.

 

-Технологийн салбарт шинэ бизнес эрхлэгчид ихээр гарч ирж байна. Гадны улсууд ч хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа. Танай компанийн хувьд бусад улсад байхгүй  барааны чип үйлдвэрлэж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

-Манайх мэдээллийн технологи буюу IT чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Бид орчин үеийн Radio Frequency Identification /RFID/ буюу Радио Долгион Илрүүлэх технологийн шийдлийг ашиглан худалдаа эрхлэгчдэд үнэ цэн үүсгэхээр электрон чип зохион бүтээсэн.

Тодруулбал, хэрэглэгчид электрон чипийн тусламжтайгаар бүх бараагаа удирдах, хянах боломжтой бөгөөд борлуулалтаа нэмэгдүүлж илүү үр ашигтай ажиллах бодит боломжууд нээгдэх юм. Мөн худалдаа эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ гараараа тоолдог учир дутах зэрэг асуудал үүсдэг. Тэгвэл чип ашиглан бараагаа тоолох боломжтой. Өөрөөр хэлбэл, хуучин уламжлалт тооллогын системийг халж автоматаар буюу төхөөрөмжийн тусламжтайгаар тоолох боломжтой гэсэн үг юм. Манай бүтээгдэхүүн нь 15 метр зайнаас нэг секундэд 900 удаа унших чадалтай. Ингэснээр 2-3 хоног хийх ажлыг таван минутын дотор алдаагүй хийж, цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилж чаддаг. Үүнтэй холбоотой программ хөгжүүлэлтийг нь давхар хийгээд явж байгаа. Төхөөрөмжийн хувьд БНХАУ-ын үйлдвэрлэгч нартай хамтран ажилладаг.

-Программын хувьд давхардаж тоолох ямар нэгэн алдаа гарах боломжтой юу?

-Боломжгүй. Яагаад гэвэл манайх ширхгийн түвшний кодтой буюу ширхэг болгон өөр кодтой гэсэн үг. Тэгэхээр давхардаж унших асуудал огт гарахгүй. Дэлхий даяар энэ чипийн зардлыг багасгах гэж оролдож байгаа. Бид ч гэсэн үүн дээр ажиллаад саяхан болсон “Монгол-Японы Бизнес Форум” арга хэмжээ дээр шилдэг төслөөр шалгарсан.

-Анх энэхүү санаагаа хэзээ, яаж олж байв?

-Би өөрөө нягтлан мэргэжилтэй. Мэргэжлээрээ арав гаруй жил ажилласан. Бид нарт тулгардаг асуудал нь тоолох ажил байсан. Гараар тоолоход маш их хугацаа, хөдөлмөр зарцуулдаг. Үүнийг яаж амархан болгох уу гэж 2018 оноос эхэлж судалсан. Үр дүнд нь энэхүү технологийг олж мэдсэн. Монголоос худалдаж авах гэсэн байгаагүй. Өөр улсуудаас худалдаж авах гэхээр маш үнэтэй бөгөөд систем нь манай орны нөхцөлд тохиромжгүй байсан. Тиймээс өөрийн улсын нөхцөл байдалд тохиромжтой тооллогын ажлыг хөнгөвчилсөн чип бий болгохоор ханцуй шамлан орсон доо. Манай улсад жижиг дэлгүүрээс эхлээд тооллого хийх гэж том ажил байгаад байна шүү дээ. Үүнийг л хөнгөвчлөх нь бидний зорилго.

-Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр газрууд байдаг уу?

-Байгаа. Машины цахим гэрчилгээ, байрны зогсоолын чип зэргийг хийдэг газрууд бий. Наадаг шошгууд бүгд манайхтай адилхан долгионоор таардаг, адилхан уншдаг, зүгээр цаасны хэмжээ нь л өөр байдаг. Яг манайх шиг бол байхгүй. Гэвч харамсалтай нь манайхтай яг адилхан системтэй ч үнэтэй байдаг. Манай чип ширхэг нь 260 төгрөгөөр худалдаалдаг бол байрны зогсоолын чипийг доод тал нь 5000 төгрөгөөр худалдаалдаг.

-Барааны чипийг дэлхийн улс орнуудад хэр нийтлэг ашигладаг вэ. Uniqlo, H&M зэрэгт бол чип ашигладаг шүү дээ? 

-Ер нь 1990-ээд оноос эхлээд Энэтхэг, Англи, Америкт номын санд ашиглаж эхэлсэн байдаг. Гэхдээ тухайн үед чипний өөрийн зардал нь өндөр байсан. Харин 2017 чипний зардал буурснаар Uniqlo, Zara, H&M зэрэг олон улсын томоохон сүлжээ дэлгүүрүүд ашиглаж эхэлсэн. Ингээд дэлхийн улс орнууд нийтлэг ашиглах болсон.

-Нэг чипийг олон удаа ашиглах боломжтой юу?

-Одоогоор дэлхий даяар ашиглаж байгаа нь ихэвчлэн нэг удаагийнх байдаг. Харин бид саяхан танилцуулсан шинэ төсөл дээрээ олон удаа ашиглах боломжтой чип танилцуулсан. Тэрхүү чип маань онолын хувьд 100 мянган удаа, практик дээр 1000 орчим удаа дахин ашиглах боломжтой. Одоогийн нэг удаагийн чип маань 260 төгрөг байдаг бол олон удаа ашиглах чип 500 төгрөгөөр худалдаалагдах боломжтой байгаа юм.

-Одоогоор хэчнээн харилцагчтай болсон байгаа вэ. Орон нутагт хамтарч ажилладаг дэлгүүр бий гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Өнгөрсөн аравдугаар сараас бүтээгдэхүүнээ танилцуулж эхэлсэн. Одоо гурван газар манай чипийг ашиглаж байна. Мөн нэг газар нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж, хоёр газар хэлэлцээний түвшинд  явж байна. Манай нэг харилцагч маань Эрдэнэтэд байдаг. Барааны дэлгүүртэй. Чип ашигласнаар ажилтан авах шаардлагагүй болсон гэсэн.

-Хувцас, гэр ахуйн бараанд ихэвчлэн ашиглагддаг юм байна. Хүнсний дэлгүүрт ашиглах боломжтой юу?

-Хятадын зарим нэг хүнсний дэлгүүрүүд ашиглаж байна. Манай улсад бол одоохондоо ашиглахгүй байгаа. Хүнсний салбарын хамгийн чухал зүйл нь бүтээгдэхүүний хугацааны мэдээлэл байдаг шүү дээ. Манай технологи нь хүнсний салбарт орвол бүтээгдэхүүний устгалд орсон тоо, хугацааны мэдээлэл зэргийг маш богино хугацаанд цуглуулж чадна. Тэгэхээр хүнсний салбарт маш ашигтай.  Гэвч энэ салбарт ашиглахад тулгамддаг гол асуудал нь зардал байдаг. Манай чип 260 төгрөгөөр зарагддаг. Харин дэлгүүр нэг талхнаас 300 төгрөгийн ашиг олдог. Тэгвэл бараг бүх ашгаа чипэнд зарцуулах болоод байгаа юм. Харин сүүлд танилцуулсан шийдлийн 500 төгрөгийн чипийг хүнсний дэлгүүрт ашиглах боломжтой. Учир нь энэ бүтээгдэхүүн нь олон дахин ашиглагдах боломжтой учир нэгж бүтээгдэхүүн дээр ногдож байгаа зардал нь 0.3 төгрөг болтлоо багасах боломжтой.

-Хамтарч ажиллах байгууллагууддаа хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг үү. Энэ төрлийн үйлчилгээ байгаа юу?

-Одоогоор байхгүй. Гэхдээ бид чип уншигч төхөөрөмжийг Хятадын тэргүүлэх компаниас албан ёсны эрхтэйгээр оруулж ирж, үйлдвэрийн үнээр нь борлуулдаг. Энэ төхөөрөмжийг үйлдвэрлэдэг маш олон улс байдаг учраас тэдгээрийг бид туршиж, судалж үзээд манайд хамгийн тохиромжтой, хямд бөгөөд чанартайг нь сонгон оруулж ирж байгаа.

 -Цаашдаа бизнесээ яаж өргөжүүлж, хөгжүүлэх талаараа хуваалцаж болох уу?

-Нэгдүгээрт аль болох олон компаниудад бүтээгдэхүүнээ танилцуулж, харилцагчийн тоогоо нэмэгдүүлэх, үндсэн системүүдээ Монголын санхүүгийн системүүдтэй холбож, тэдэнтэй хамтарч ажиллах. Хоёрдугаарт энэхүү чипийн зардлыг бууруулж байгаа инновацын санаа байна шүү дээ. Түүнийхээ патентыг авч, гадны байгууллагуудтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 165 (7409)

 

King
Амжилт
Mundag shuu Nzidaa amjilt husiii
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин