Ц.Туваан: Агаарын соронзон геофизикийн аргаар хайгуул хийх ажилд улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан

2024-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Хуралдаанаар  Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: - Гадаадаас валют орж ирдэг гурван суваг байдаг. Экспорт, хөрөнгө оруулалт, зээл.  Өнгөрсөн цаг хугацаанд монголын төр зээл гэдэг зүйлийг л дандаа авч хэрэглэж ирсэн.  Яаж экспортоо нэмэх вэ гэдэг дээр ерөөсөө ажиллаагүй.  Ялангуяа уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого байгаагүй.  Уриа лоозонгийн шинжтэй явж ирсэн.  Гадаадын хөрөнгө оруулалт яах билээ.  Уул уурхайн бус экспортыг Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасан вэ.   Мөн Ц.Туваан сайдаас асуух асуулт байна.  Уул уурхайн  хайгуулын үйл ажиллагаанд ямар бодлого барих вэ?

Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Ц.Туваан: - Энэ удаагийн Засгийн газар УУХҮЯ-ыг  аж үйлдвэр, эрдэс баялагийн яам болгож өөрчлөн оруулж ирсэн.  Аж үйлдвэрийн бодлогыг нэгдүгээрт тавина.   Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах, ажлын байр бий болгох гэдэг рүү илүү зорьж ажиллаж байна.  Эрдэс баялагийн салбар өөрөө тодорхой дарааллаар явагддаг.  Үүний хамгийн эхэнд геологи, хайгуулын ажил байдаг.    Тэгэхээр хайгуулын асуудалд онцгой анхаарч ажиллана.   Хайгуулын чиглэлд уламжлалт буюу өрөм тавьж хайгуул хийхээс гадна  орчин үеийн технологиудыг ашиглана.  Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудад хэрэглэдэг агаарын соронзон геофизикийн аргаар хайгуул хийх ажлыг эрчимжүүлнэ.  Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн 60 гаруй тэрбум төгрөгөөр хайгуул хийсэн.  Хариуцлагатай уул уурхай буюу бүх талын эрх ашгийг хангасан бодлого баримтална. 

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр: - Ер нь хуралдааны дэг нэлээд өөрчлөгдсөн байна.  Уг нь  энэ асуудалд дээр УИХ-аас ажлын хэсэг гарч ажилласан.  100 гаруй санал хураалт өнөөдөр явуулна.  Ер нь экспортын 90 хувь уул уурхай байгаа.   Уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах түүнийг түшиглэсэн аж  үйлдвэрийг хөгжүүлэх нь бидний нэг стратеги юм.  Дараа нь уул уурхайн бус бүтээгдэхүүний буюу аялал жуулчлал.  Үүнийгээ өндөр технологид суурилуулан хөгжүүлэх нь чухал байгаа юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

12 цаг 53 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

14 цаг 32 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

18 цаг 52 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

18 цаг 56 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

19 цаг 5 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

19 цаг 10 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

19 цаг 22 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

19 цаг 24 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

19 цаг 45 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

19 цаг 47 мин