Гавьяат хуульчийн үргэлжлэл

2024-08-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Э.Дөлгөөнтамир

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа наймдугаар сарын 22-нд төрсөн эрхмүүдээс хуульч Д.Мөнх-Эрдэнийг онцолж байна.

Тэрээр 1981 онд Д.Дэмбэрэлцэрэн, Ц.Байгалмаа нарын хүү болж Улаанбаатар хотод мэндэлжээ. Түүний аав Дашдоржийн Дэмбэрэлцэрэн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газар, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа хуулийн олон төслийг боловсруулах, Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд хийгдэж байсан өөрчлөлт, шинэчлэлтийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, хуульчлан тогтооход хувь нэмэр оруулсан нэгэн. Мөн Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийн анхны хувилбаруудыг боловсруулахад идэвхтэй оролцсон билээ. Д.Мөнх-Эрдэнэ 1989-1998 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургуульд сурч төгссөн. 1988-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Мөн 2001-2002 онд Германы Потсдамын Их сургуульд сурчээ. "Голомт" банкнаас хуульчийн карьераа эхлүүлж, 2007-2008 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 2008-2016 онд Монгол Улсын Засгийн газрын ХЭГ-т шинжээч, Хууль эрх зүйн газрын дарга, 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, 2019 оноос "Сити" их сургуулийн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байна. 2020 онд УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байсан билээ. Гавьяат хуульчийн үргэлжлэл, залуу хуульчдын төлөөлөл танд Д.Мөнх-Эрдэнэд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

Европын удирдагчид Лондон хотноо цуглаж байна

Европын удирдагчид Лондон хотноо цуглаж байна

19 цаг 58 мин
Их Британи Киевт 2.84 тэрбум долларын цэргийн тусламжийн зээл олгоно

К.Стармер Киевт 2.84 тэрбум долларын цэргийн тусламжийн зээл олгоно

20 цаг 25 мин
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

Уржигдар 08 цаг 00 мин
Шинийн 1-ний өдрийн цаг агаар

Шинийн 1-ний өдрийн цаг

Уржигдар 07 цаг 56 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс”-ийн гаргасан зардлыг мөнгөний бус аргаар шийдэх сонирхолтой байгаа

Одоогоос 17 жилийн өмнө Тавантолгойн асуудлаар Засгийн газраас

2025-02-28
Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

2025-02-28
Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэв

Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

2025-02-28
Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

2025-02-28
Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

2025-02-28