Засгийн газрын гишүүд Dashboard программ ашиглана

2024-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас сайд нарт их өгөгдлийг ашиглах танилцуулгыг хийжээ  Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бүхий бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүнээс төр 39 хувийг ашигладаг нь шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт буй мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр болжээ.  Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар харагдана.  Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэдийн тоо харагдах бөгөөд өвчлөлийн талаарх мэдээллийг харж болох юм. Халамжийн үйлчилгээг аль аймагт их авч байгааг Dashboard-оос харж, төсвийг хуваарилна. Dashboard дээр татвар төлөгчдийн тоо, экспортын хэмжээ, цалингийн дундаж хэмжээ бүгд харагдана. Тухайн аймаг, сумын амьжиргааны түвшнийг зөв тооцоолдог болно. Их өгөгдлөөс төрийн үйлчилгээг иргэд ямар хэмжээгээр авч буйг ч харж болно. Шийдвэр ухаалаг байж, төсвийн зарцуулалт тодорхой болно. Найман төрлийн 54 үзүүлэлтийг дата болгож нэгтгэхээр агентлагийн дарга, аймаг, сумдын дарга нарын шийдвэр байгаа зөв онож эхэлнэ. Хүйтний улиралд өвчлөл хаана их байх, төсөв мөнгөө хаана их зарцуулах, ирэх оны төсвөө юунд илүү зарцуулахыг их өгөгдөлд үндэслэж шийдэж байхаар болсон. Цаашид улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг өгөгдөл болгож, хаана гацаад буй, гүйцэтгэлийн түвшнийг хэмжинэ. Хоёр долоо хоногийн дотор олон улсын индексүүдийг байршуулна. Жишээ нь хүний хөгжил, өрсөлдөх чадварын индексээр хэдэн байр урагшлах ёстойг тусгана. Олон улстай индексийн тоогоор харьцдаг болохын төлөө ажиллана. Их өгөгдлийг нэгтгэснээр хиймэл оюун ухааныг ашиглах боломж нээгдэх юм. Өгөгдөл дээр суурилж чадвал замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх, урдуур нь хүн орвол машин зогсох уу гэдгийг хэмждэг цаг үед амьдарч буй учир хөгжлийн шинэ трэндээс хоцрох ёсгүй" гэж танилцуулав.

Эх сурвалж:www.polit.mn 

ddavaa
Tureesluulelgchdees huvi hunii orlogiin tatvar avah tsag ni boljee
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

12 цаг 48 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

14 цаг 27 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

18 цаг 46 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

18 цаг 51 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

19 цаг 0 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

19 цаг 5 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

19 цаг 17 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

19 цаг 19 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

19 цаг 40 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

19 цаг 42 мин