Т.Доржханд: Эрчим хүчний реформыг сектороос эхлэхээр санал нэгдлээ

2024-08-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын реформын асуудлыг хэлэлцлээ. Иргэд маш их хүлээлттэй байгаа. Бид реформоо юунаас эхлэх вэ гэхээр эрчим хүчний сектороос эхэлье гэдэг дээр санал нэгдлээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд яамдын үйл ажиллагааг уялдуулах Үндэсний хороо байдаг. Тэгвэл одоо анхныхаа дэд хороог байгууллаа. Дэд хороо нь эрчим хүчний шинэчлэл, томоохон мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифын өөрчлөлт хийх гэсэн агуулгаар байгуулагдлаа. Дэд хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүдээс гадна УИХ-ын намуудын төлөөллүүд, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд ажиллахаар шийдвэр гарч байна. Тэгэхээр энэ дэд хороо нь үндсэндээ бодлогынхоо реформыг урт хугацаандаа төлөвлөж байна. Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай. Тэгвэл дараагийн салбар нь эрчим хүчний салбар байх юм байна. Яагаад гэвэл Монгол Улсын эрчим хүчний нөөц маш их. Маш том газар нутагтай, газар доорх эрчим хүчний эх үүсвэр өндөртэйгөөс гадна газар дээрх нар, салхи зэрэг байгалийн ногоон эх үүсвэр хангалттай бий.Үүгээр юуг хэлж байна вэ гэхээр Монгол Улс эрчим хүч экспортлогч улс байж чадна. Бодлогоо урт хугацаанд үүн рүү уялдуулж харж байна. Дунд хугацаандаа энэ салбарын реформыг зоригтой хийнэ. Төрийн өмчийн компаниудын бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Энэ салбар төрөөс монопол, зах зээлд шилжиж чадаагүй байдаг. Тэгвэл үүнийг зах зээлжүүлнэ, үр ашгийг нь сайжруулна. Энэ салбарт ажиллаж байгаа компаниудыг нээлттэй, олон нийтийн компани болгоно. Салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.Мөн үнэ тарифын шилжилтийг хийнэ. Хамгийн эхний ээлжид өнөөдрийн бодит өртгөөр, алдагдалгүй байх үнэ тарифын шилжилт рүү орно. Дараа нь зах зээлийн зарчим руу нь оруулна.Өнөөдөр ОХУ, БНХАУ-тай харьцуулахад эрчим хүчний тариф маш бага байгаа. Яагаад гэвэл байнгын татаастай явдаг. Маш бага тарифтай болохоор хөрөнгө оруулалт хийгддэггүй. Төсвийн хөрөнгө оруулалт орох боломжгүй байна. Үүнийг засаж залруулаад явбал ирэх жилээс нийлүүлэлт нэмэгдээд 2026 он гэхэд 100 хувь өөрсдийгөө хангаад явах боломжтой.   Үнийг дунд болон урт хугацаандаа зах зээлийн зарчим руу нь оруулна. Бодит байдал дээр зах зээлийнхээ үнээс маш бага үнийн түвшин нийлүүлэлт хийгдээд явж байна. Үүнийг бид ядаж алдагдалгүй байх түвшинд нь тарифын бодлогоор зохицуулалт хийнэ. Арваннэгдүгээр сарын 1-ээс хийгээд хэрэгжүүлээд явна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

13 цаг 1 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

14 цаг 40 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

18 цаг 59 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

19 цаг 4 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

19 цаг 13 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

19 цаг 18 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

19 цаг 30 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

19 цаг 32 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

19 цаг 53 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

19 цаг 55 мин