Ерөнхий сайд хичээлийн шинэ жилээр сайд нарыг сургууль, цэцэрлэг дээр байх чиглэл өгчээ

2024-08-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.  Тэрээр   "Энэ хичээлийн жил гурван улиралтай болсон. Нийслэлд ханиад томуу их, хамгийн хүйтэн үед таван долоо хоног амарна. Харин хөдөө орон нутагт хавар урт амарна. Нэгдүгээр улирал урт болох учраас аравдугаар сарын сүүлээр, хавар бие даалтын долоо хоног оруулсан. Мөн цахим хичээлийн долоо хоног хоёр удаа болно. Бие даалтын долоо хоногт музей үзэх, зургаан настай хүүхдүүдийг нүд, шүд, зүрхний иж бүрэн эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг хийнэ. Түүний зэрэгцээ гамшгийн сургалт орохоор холбогдох байгууллагатай ярилцаж байна. Энэ хичээлийн жил сургуулийн өмнөх болон бага боловсролын түвшинд үндэсний сургалтын хөтөлбөрийн туршилтыг эхлүүлнэ. Боловсролын хуулийн шинэчлэлийн хүрээнд англи хэл үндсэн гадаад хэл болсон. Үүнтэй холбоотойгоор англи хэлний “Person” хөтөлбөрийг гурав, дөрөвдүгээр ангид шинээр оруулна.   Мөн хичээлийн шинэ жилийн нээлт ням гарагт тохиож байгаа. Ням гарагт цэцэрлэг, ЕБС, насан туршин суралцахуйн төвүүд, багш суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэл чирэгдэлгүй, нүсэр бус байдлаар зохион байгуулна. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд сайд миний бие ч олон сургууль, цэцэрлэг дотроос аль нэгийг нь онилж очихгүй. Мэндчилгээ л дэвшүүлнэ. Хичээлийн шинэ жилийн баяр бол цэвэр эцэг эх, багш, суралцагчдын баяр байх ёстой учраас  дарга нар очиж хүндрэл чирэгдэл учруулахгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

12 цаг 25 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

14 цаг 4 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

18 цаг 24 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

18 цаг 28 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

18 цаг 37 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

18 цаг 42 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

18 цаг 54 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

18 цаг 56 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

19 цаг 17 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

19 цаг 19 мин