Д.Амарбаясгалан: Хүний эрхийг дээдэлсэн хүн төвтэй эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

2024-08-15
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын ээлжит бус өнөөдөр /08.15/ нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Өнөөгийн Монгол Улсын нийгмийн харилцааг 1992 оны Үндсэн хуулиар баталсан зарчим, үзэл санаа, түүнд нийцүүлсэн хууль тогтоомжоор зохицуулж байгаа. Өнөөдрийн байдлаар УИХ-аар баталсан 880 хууль үйлчилж байна. Эдгээр хулийн 437 нь нийгмийн өдөр тутмын харилцааг зохицуулж даган мөрдөгддөг хуулиуд юм. Харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна. Үүний зэрэгцээ 1992 оноос өмнө батлагдсан найман хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Тухайлбал, 1957 онд батлагдсан олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай 1991 онд батлагдсан үйлдвэрчний эвлэлүүдийн БНМАУ-ын хууль зэргийг дурдаж болно. Мөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын 2768 журмаар нийгмийн харилцааг зохицуулж байна. Дээр дурдсанаас харвал хууль тогтоомжийн 32 хувь нь хууль, 68 хувь захиргааны хэм хэмжээний акт болсон байна. Энэ нь хуулиар зохицуулбал болох харилцааг журмаар зохицуулахад хүрч, хуулиар албан тушаалтан, төрийн байгууллагад нийтээр дагах хэм хэмжээг олгож ирснийг илэрхийлж байна. Тодруулбал, хуулиар зохицуулах зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах ноцтой үр дагаварт хүрсэн. Улмаар хууль эрх зүйн дээрх доголдол нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг хязгаарлах үндэс болж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна. Иймээс энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах чиглэлийг баримтлан ажиллана.

Үүнд:

  • Хүний эрхийг дээдэлсэн хүн төвтэй, хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ.

  • Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоно.

  • Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй ажилладаг болно зэрэг юм.

Одоогоор хэрэгжиж байгаа 318 хуульд шинжилгээ хийж үзэхэд хүний эрхийг зөрчсөн 800 гаруй зүйл, заалт байгаа нь тогтоогдсон байна. Эрх зүйн энэ мэт зөрчлийг засаж залруулахад энэ парламент хүч, анхаарал тавьж ажиллана.

Манай парламент хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахын тулд дараах асуудлуудыг судлаж, шинээр  хууль гаргах юм уу, одоогоор хэрэгжиж байгаа нэр бүхий хуульд өөрчлөлт оруулж шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.

Эрх зүйн хүрээний шинэтгэл хийхдээ бид Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал болох хууль дээдлэх ёсыг тууштай сахин мөрдөх замаар:

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх,

ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох,

хууль-тогтоомжийг боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах,

гэрч-хохирогч, хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах,

хүнс-эмийн аюулгүй байдлыг хангахуйц зөв, үр нөлөө бүхий эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ.

Үүний зэрэгцээ зөвшилцлийн улс төрийн соёл-төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд одоогийн улс төрийн болон эрх зүйн тогтолцоо хангалттай суурь болж чадаж байгаа эсэхийг нягталж үзэх ёстой. 

Манай парламентын шинээр баталж гаргах хууль тогтоомж  нь нийтийн эрх ашигт нийцсэн, хэрэгжүүлэх арга механизмыг нь боловсруулсан, нийгмийн харилцааг үр дүнтэй зохицуулж чаддаг, өндөр дээд ёс суртахууныг баримжаалсан байх болно гэдгийг баттай илэрхийлье.

Хоёрдугаарт. Хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэл гэдэг нь:

Өмнө дурдсанаар, дийлэнх хуулиар зохицуулбал зохих харилцааг захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж буй хууль дээдлэх ёсны энэхүү гажуудлыг засаж залруулахад манай парламент онцгойлон анхаарна.

Учир нь, албан тушаалтан, төрийн байгууллагаас баталж буй эдгээр журмаар хуулиас давсан хэм хэмжээ тогтоож байгаа нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй хүнд суртал, авлига, тодорхойгүй байдлыг бий болгож байна.

Иймээс, нийгмийн харилцааг аль болох журмаар бус хуулиар зохицуулахад  чиглэн, хуулийн төслийг өргөн барихдаа журмын төслийн хамтаар өргөн мэдүүлдэг байх шаардлагыг тавьж, эрх зүйн орчныг илүү тодорхой болгохыг зорьж байна. Жишээлбэл, Европын холбооны улс орнуудад нийгмийн харилцааны 95 хувь нь хуулиар, таван хувь нь захиргааны хэм хэмжээний акт буюу журмаар зохицуулагдаж байна. Энэ байдал нь хууль дээдлэх зарчим, орчин цагт улс орнуудын засаглалын шалгарсан арга болохыг илтгэж байгаа юм.

Гуравдугаарт. Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргаж ажилладаг болох чиглэл гэдэг нь:

Хуулиа дээдэлсэн өрсөлдөөний шударга нөхцөл, ил тод байдлыг хангасан эрх зүйн орчин нь хөгжил дэвшилд хүрэх үндсэн арга зам гэдгийг дэлхий нийтийн туршлага нотолж байна. Үүний тулд мөрдөж байгаа болон шинээр батлан гаргах хууль тогтоомж нь цаг үеийн болон нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн байх учиртай.

Энэ өнцгөөс нь авч үзвэл, манайд нийгмийн зарим харилцааг хангалттай түвшинд зохицуулж чадахгүй байгаа хуулиуд цөөнгүй байна. Ингэснээр зохицуулалтгүй асуудал ихээр хуримтлагдаж, салбар хоорондын харилцаанд тодорхойгүй байдал үүсэж, шинжлэх ухаан - технологийн ололт, инновацыг нэвтрүүлэх замд томоохон саад учруулж байна.

Үүнтэй холбоотойгоор одоо хэрэгжиж байгаа дараах хуулиудыг эргэж харах, мөн хэд хэдэн асуудлаар шинээр хууль боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

Дурдвал:

-Бизнесийн орчинг сайжруулах, шударга өрсөлдөөнийг дэмжих, монополыг хязгаарлах эрх зүйн орчин хангалтгүй байна;

-Койн, Криптовалютын талаар хуулийн зохицуулалтгүй, түр журмаар зохицуулсантай холбоотой албан бус хохирлын хэмжээ хэдэн арван тэрбумаар яригдах хэмжэнд хүрсэн байна;

-Электрон тамхи;

-Аж ахуйн нэгж хоорондын “Худалдааны харилцаа”-г зохицуулж байгаа 2002 оны Иргэний хуулийн заалтууд өнөөгийн шаардлага хангахгүй болсон;

-Хэрэглэгчийн эрхийн асуудлыг зохицуулж байгаа хууль шаардлага хангахгүй байна;

-Шүүн таслах үйл ажиллагааг цахимжуулах асуудал;

-Төрийн өмчийн ашиглалт, хяналтын харилцааг зохицуулах шинэ эрх зүй орчин шаардагдаж байна.

Улс орныхоо хууль эрх зүйн орчныг илүү сайжруулах хүрээнд манай парламентын өмнө тулгамдаж байгаа зөвхөн зарим асуудал гэвэл ийм байна.

 Та бидний өмнө үүнээс ч олон асуудлыг шийдвэрлэх эрэлт хүлээлт байна.

Иймд, шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна.

УИХ-ын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны Гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлье гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

12 цаг 37 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

14 цаг 17 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

18 цаг 36 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

18 цаг 41 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

18 цаг 49 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

18 цаг 54 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

19 цаг 6 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

19 цаг 8 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

19 цаг 29 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

19 цаг 31 мин