О.Алтангэрэл: Монгол төрийн албанд чаддаг хүн нь зүтгэдэг байх учиртай

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЦЕГ-ын дэд даргаар цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томилжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цахим хуудсаараа мэдэгдэв.

Тэрээр "Сайдын албыг авснаас хойш дарга болъё, даргаар тавиулъя гэсэн маш олон хүсэлт найз нөхөд, хамтран зүтгэгчид, улс төрийн нам, хүрээллийн зүгээс ирж байна. Гэхдээ хэдүүлээ энэ байдлаа больё. Монгол төрийн албанд зүтгэсэн хүн нь өөрийгөө боловсруулсан хүн нь, чаддаг хүн нь албан тушаал дээр томилогдох жишиг Монголын улс төрд 30 жил үгүйлэгдлээ. Эхлүүлэх цаг нь болсон. Үүний жишээ болгож ЦЕГ-ын дэд даргын албан тушаалд хурандаа Н.Мөнхзулыг томиллоо. Н.Мөнхзул нь хүний эрхийн чиглэлээр 20 гаруй жил хичээл заасан. Албан тушаалтанд хариуцлага хэрхэн тооцох вэ гэдгээр докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн албандаа 20 гаруй жил зүтгэж буй эмэгтэй.

Яг л ийм зүйлээс, ийм хандлагаас өөрчлөлт эхэлнэ. Яг л ийм зүйлээс монгол хүний эрхийг яаж хамгаалах вэ, нөгөө талдаа төрийн албанд шударга зарчим яаж үйлчлэх вэ гэдэг зарчим эхэлнэ" гэв.

Сайд О.Алтангэрэл ЦЕГ-ын дэд даргаар томилогдсон Н.Мөнхзулд хандан "Монголын цагдаагийн байгууллагын түүхэнд анх удаа эмэгтэй хүн цагдаагийн байгууллагын удирдах түвшинд томилогдлоо. Таны эрхэмлэж ажиллах ёстой хамгийн нэгдүгээр зүйл нь монгол хүний эрх, эрх чөлөө. Үүнээс илүү үнэтэй зүйл байхгүй. 

Хоёр дахь зүйл нь Монголын цагдаагийн байгууллагын албыг цэвэр тунгалаг байлгаж, цагдаагийн байгууллага дотроосоо алдаа зөрчил гаргасан хүмүүстэй хариуцлага тооцдог, буруугүй алба хаагчдынхаа эрх ашгийг хамгаалдаг байгууллага болохын төлөө таны гүйцэтгэх үүрэг их байна байх. Шинэ жишиг тогтооно гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд найдаж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

5 цаг 37 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

9 цаг 36 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

9 цаг 36 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Өчигдөр 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин