Т.САЙХАН
АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Жадамбаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн орон тооны зөвлөх болжээ. Ц.Жадамбаа нь хуульч, мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. “Шинэ Сэгэ Мед “ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд Ардчилсан Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтай байна. 2024 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсон билээ.
Эх сурвалж:www.polit.mn