ЭМЯ: Улаанбурхан өвчний дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас улаанбурхан өвчний нөхцөл байдал, Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй болон цаашид шаардлагатай хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөх цахим сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Сургалтыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат удирдаж, тус сургалтад нийслэл, орон нутгийн өрх, сумын Эрүүл мэндийн төвийн  800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан.

Улаанбурхан өвчний эхний тохиолдол энэ оны долдугаар сарын 31-ний өдөр батлагдсанаас хойш өчигдрийн байдлаар зөөвөрлөгдсөн хоёр, дотоодын хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Иймд ЭМЯ-наас яаралтай хариу арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлж байгаа юм.

Сургалтын үеэр “Хавьтал илрүүлэлтэд анхаарах асуудлууд” сэдвээр ЭМЯ-ны НЭМГ-ын УСХЗХ-ийн дарга Б.Туяа, “Тандалтын үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн, дархлаажуулалтын бүртгэлжүүлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам танилцуулав.

Мөн “Эрсдэлийн харилцаа, анхаарах асуудал” сэдвээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан, “Лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэлт” сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-н дарга Б.Бумдэлгэр нар мэдээлэл өглөө.

Түүнчлэн улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед өрх, сумын эмч нарын нэн даруй авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач Б.Соёлмаа, жирэмсэн эмэгтэйд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий  мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, хүүхдэд А витамин урьдчилан сэргийлэх тунгаар өгөх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг өгөв.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

8 цаг 35 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

12 цаг 34 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

12 цаг 34 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Өчигдөр 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин