Хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр гэж хэн бэ?

2024-08-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Чинбатын Төгсдэлгэрийг томилсон тухай Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрээр танилцуулахдаа "Z" үеийн төлөөлөл гэдгийг онцоллоо.

Ч.Төгсдэлгэр нь "Шинэ Монгол" бүрэн дунд сургуулийг төгсөж, улмаар Ёокохамагийн Үндэсний их сургуульд магистер болон докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр, хот төлөвлөгч болон хотын нийтийн тээврийн чиглэлээр судлаач аж. Тодруулбал, 2023 онд Ёокохамагийн Үндэсний их сургуульд Хотын нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна. Мөн өмнө нь Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан туршлагатай байна. Тэрбээр, аот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр Япон улсын томоохон компаниудад ажиллаж байсан байна. Хамгийн сүүлд Токио дах Дэлхийн банкинд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо ирж ажиллах урилгыг хүлээж авсан нь энэ аж.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 ерөнхий төлөвлөгөө-г  ирэх аравдугаар сард УИХ-аар оруулж батлуулахыг зорьж байна. Тийм учраас гадаадад ажилласан, сурсан туршлагаа эх орондоо хэрэгжүүлж иргэндээ ээлтэй аюулгүй, амар тайван, түгжрэлгүй, агаарын бохирдолгүй гэх мэт олон төлөвлөлт, зорилтууд дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ хотын дарга энэ үеэр мэдэгдэв.

Ч.Төгсдэлгэр хэлэхдээ "Төрөлх хотоо өөрчилж, алдааг нь засахад сурсан мэдсэнээ зориулъя гээд ирсэн. Би иргэн хүнийхээ хувьд залуучууд ажиллаж байж өөрчлөлт авч ирнэ гэдэгт итгэдэг. Энэ ажлыг хариуцлагатайгаар, хичээнгүй хийх болно. Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, байгальд ээлтэй, байгалийн гамшигт тэсвэртэй аюулгүй байх ёстой" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

12 цаг 9 мин
М.Түвшинжаргал: Төрийн өмчит компаниудын эрхийг хязгаарласан заалтуудыг нэмэх хэрэгтэй

Төрийн өмчит компанийн үүрэг хариуцлага, хуулийн төслийн талаар судлаач

16 цаг 8 мин
А.Блинкен явж, М.Рубио ирнэ

Удахгүй Цагаан ордныг орхих ерөнхийлөгч Ж.Байден даваа гарагт Төрийн департментад хэлсэн үгэндээ

16 цаг 8 мин
ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална

Өчигдөр 14 цаг 58 мин
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо

Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг болголоо

Өчигдөр 14 цаг 01 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан СЗХ-ны даргад  Т.Жамбаажанцанг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 11 цаг 55 мин
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхээ хамгаалсан “хэдэн үг”-ээ хэзээ хэлэх вэ?!

Шүүхээс хааяа мэдэгдэл хийдэг. Утга агуулга нь “…Шүүхийн шударга байдалд

Өчигдөр 06 цаг 00 мин
Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй

Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог.

Өчигдөр 06 цаг 00 мин
Үндсэн хууль хүний эрхийг хангах үүргээ биелүүлж чадаж байна уу?

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой өчигдөр тохиолоо.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

Уржигдар 15 цаг 31 мин