“Алтан охин” М.Анхцэцэг олимпод өрсөлдөхөд бэлэн

2024-08-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Францын нийслэл Парис хотноо зуны олимпын наадам үргэлжилж байна. Одоогоор Монголын баг тамирчдаас хүндийн өргөлтийн гавьяат тамирчин М.Анхцэцэг нөгөөдөр буюу 10-нд өрсөлдөх хуваарьтай байна. 

 

Гурав дахь олимпдоо  оролцоно

 

Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын XXXIII  наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд болзол хангасан. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлахад манай тамирчин М.Анхцэцэг багтсан юм. Хүндийг өргөлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр ердөө тав таван жинд туйванчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрд 2022-2024 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин хүч үзэхээр байна. Тэрээр өнгөрсөн олимпоор “Дараагийн олимподоо заавал алтан медаль авч, та нарыгаа баярлуулна, уучлаарай” хэмээн Токиогийн олимпоос дөрөвдүгээр байр эзэлснийхээ дараа хэлж байв.  Энэ удаагийнх түүний гурав дахь олимп билээ. М.Анхцэцэг 1997 онд Улаанбаатар хотод айлын ууган охин болж мэндэлжээ. 10 настайгаасаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь түүний урам зоригийг бадраажээ. Ийнхүү 14 настайдаа олон улсын хэмжээний мастер цол хүртсэн байдаг. М.Анхцэцэгт Казакстан, Узбекистан, БНСУ, АНУ-аас эх орныхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцуулах таатай нөхцөл санал болгосон ч тэр хүлээж аваагүй юм. Түүний зорилго нь олимпын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэх ажээ.

 

Улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчилсэн

 

М.Анхцэцэг Монголын хүндийг өргөлтийн төдийгүй спортын түүхэнд олон олон “алтан үсгээр” бичигдсэн бахдам амжилтын эзэн юм. Тодруулбал, ДАШТ-ээс нэг алт, хошой мөнгө, хошой хүрэл медаль, Олимпын дөрөвдүгээр байрын шагнал, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 удаагийн аварга төдийгүй улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчлэн тогтоосон байдаг. Тэрээр дэлхийн аварга болохдоо огцом өргөлтийн гурван оролдлогын дараа 109 кг-ын амжилтаар хоёрдугаар байрт орсон. Манай тамирчин сүүлийн оролдлогодоо 113 захиалаад бараагүй. Энэ төрөлд нутгийн эзэн Узбекистаны Tursunoy Jabborova 113 кг өргөж тэргүүлсэн юм. Түлхэлттэй өргөлтөөр манай тамирчин эхний оролдлогод 135 кг захиалсан бол Орос, Норвегийн тамирчид 135 кг захиалга өгсөн байлаа. М.Анхцэцэг  өрсөлдөгчдийнхөө өргөлтийг хараад эхний захиалгаа 137 болгон нэмжээ. Эхний оролдлого бүтсэнгүй. Хэсэг амраад дахин өргөлөө. Хоёр дахь оролдлого амжилттай болж тэргүүлж эхэлсэн юм. Харин сүүлийн өргөлтөд 141 кг-ыг өргөснөөр нийлбэр дүн 250 болж, тэрээр анх удаа нийлбэр дүнгээр дэлхийн аварга болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Харин М.Анхцэцэг одоо Парисын олимпод өрсөлдөхөд бэлэн болжээ.

Анхцэцэгийн тухай сонирхолтой баримтууд

1. Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ М.Анхцэцэг Улаанбаатар хотын уугуул.

2. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ы өдөр Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр билээ. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж, анхны хүрэл медалийг хүртсэн.

3. М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна.

4. Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн.

5. Тэрээр айлын том охин. Хоёр  эмэгтэй дүү нь ч хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг.

6. Түүний нэгэн мөрөөдөл бол өөрийн  асрамжийн газартай болох. Хүүхдүүдийг 18 нас хүрэхээр нь шууд гаргадаг биш ажил амьдралын зэрэгт нь хүргэдэг асрамжийн газартай болохыг хүсдэг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 152 (7396)

 

амжилт
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Уржигдар 13 цаг 32 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

39 мин
Х.Батялалт: Улс төрийн хулгайчдаас ангижрах эхний алхам үйл ажиллагаанд нь хяналт тавих

“Ард түмний хяналтын хороо байгуулах” асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлээ хийлээ.

1 цаг 14 мин
Таны нэр ямар утгатай вэ

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа эцэг эхээс хайрласан өвөрмөц содон нэртэй хүмүүсийг урьж, тэдний нэрний утгын талаар ярилцлаа.

10 цаг 2 мин
“Агаарын ордон” асуудал дагуулж байна

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Катарт айлчилна. Энэ нь түүний хоёр дахь

10 цаг 2 мин
ОХУ-ын Хабаровсж хотноо Эдийн засгийн чуулга уулзалт болох гэж байна

2025 оны 5-р сард ОХУ-ын Хабаровск хот Оростой эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх

Өчигдөр 07 цаг 00 мин
Энхийн хэлэлцээ Истанбулд үргэлжлэх үү

Ялалтын баярын 80 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Туркийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөж үүрэгт албан тушаалдаа орсноос хойш 100 хоногийн хугацаанд түүний засаг захиргаа ямар ажил хэмжүүлэв. 

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Нэг. Засгийн газрын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны хуралдааны дараа “...Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгаланг явуулж “Авлигал” хорооллыг нураалгаач?!

Заримдаа, зарим нэг хүнийг харахаар “...Энэ хүн юу хийж байгаагаа мэдэж байгаа болов уу”

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Улсын заан Б.Бат-Өлзий 9150 оноогоор чансааг тэргүүлж байна

Уржигдар 13 цаг 32 мин
Энэ сарын 19-нд Барилгачдын VII их хурал болно

Монголын барилгачдын нэгдсэн холбооноос Барилгачдын VII их хурал хийх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

39 мин