Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг тогтоожээ

2024-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-нд болохоор товлогдсон.

Сонгуульд оролцох нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг аудитын байгууллага энэ оны зургаадугаар сарын 27-ны өдрийн тушаалаараа тогтоосон юм. Үүнээс нийслэл, дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг онцлон хүргэе.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид хамгийн өндөр буюу 897.7 сая төгрөгийг зарцуулж болох бол Багахангай дүүрэгт нэр дэвшигч дээд тал нь 99.5 сая төгрөг зарцуулж болно гэж тогтоосон хамгийн бага дүн юм.

Налайх дүүрэгт 247 сая, Багануур дүүрэгт 216.9 сая төгрөг хэмээн зардлын дээд хэмжээг тогтоожээ. Тэгвэл Баянгол дүүрэгт нэр дэвшигч 883.5 сая төгрөг зарцуулж болохоор байгаа нь Налайх, Багахангай дүүргийнхээс бараг дөрөв дахин өндөр байв. 

Мөн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид 613-658 сая төгрөгийг зарцуулж болох нь. Энд онцлон дурдахад нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгууль нь 12 тойрогтойгоор явагдана. Тодруулбал харьцангуй хүн ам ихтэй Баянзүрх дүүрэг гурав, Сонгинохайрхан хоёр тойрогт хуваагдаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

Энэ сард цаг агаар ямар байх вэ?

17 цаг 33 мин
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох санал хүргүүлжээ

17 цаг 36 мин
Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

Д.Энхтүвшин: Надад УИХ-д байх шаардлага алга

17 цаг 40 мин
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

17 цаг 45 мин
Г.Ганцогт: Дайны сэдэвтэй дуу дуулахад яг л халуун цэгт нь очсон мэт  мэдрэмж төрдөг

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хөгжим хэмнэл” булангийнхаа дугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Уур амьсгалын доройтлын улмаас Азийн ДНБ 17 хувиар буурах магадлалтай гэв

Азийн хөгжлийн банкнаас хөгжиж буй Ази, Номхон далайн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайлангаа өчигдөр танилцууллаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
29 дүгээр сургуулийн 60 жилийн ой тохиож байна

1964 оны тэртээ Улаанбаатар хотын зүүн хойхно орших  ус агаар сайтай, тэгш сайхан талбайд

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү

“Зууны мэдээ” сонин ээлжит эрэн сурвалжилгаараа эрүүл мэндийн салбар тэр дундаа умайн хүзүүний хорт хавдрын вакцины тухай хөндсөн билээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Зууны мэдээ” Сэтгүүлзүйн итгэлцлийн санаачилгын /JTI/ сертификаттай Монголын анхны сонин боллоо

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох

Өчигдөр 06 цаг 00 мин