Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Швейцарын Холбооны eлсын Ерөнхийлөгч Виола Амхердад өнөөдөр /2024.08.02/ бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцар улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Виола Амхердтай уулзаж байснаа дурдаж, энэхүү төрийн айлчлал хоёр талын харилцааны түүхэнд чухал ач холбогдолтойг онцлов.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Ялангуяа, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, өвлийн аялал жуулчлал, хөдөө аж ахуй, спорт, хүмүүнлэгийн салбарт тодорхой төсөл хэрэгжүүлэх талаар ярилцав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Холбооны улс манай улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг гэдгийг онцолж, эрдэс баялаг боловсруулалт, банк санхүүгийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо мөн илэрхийллээ.
Эх сурвалж: www.polit.mn