Х.Hямбаатар: Хууль эрх зүй, эдийн засгийн хувьд хотын хөгжлийн саад, түгжээ арилсан

2024-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр (08.02) эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр , хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна.

Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг.

Уг форумыг нээж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын ирэх дөрвөн жил их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжил, цэцэглэлтийн жилүүд байх болно. Улаанбаатар хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж, миний бие хотын дарга болсноос хойш багахан хугацаанд нийт 60 гаруй хуулийн төслийг санаачлан, боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар батлууллаа.

Нэн түрүүнд хөгжлийн саад, түгжээ болоод байсан хууль, эрх зүйн орчноо сайжруулж, үүнийгээ дагаад эдийн засгийн таатай орчин бий болох нөхцөлийг бүрдүүлээд байна. Зүүн Хойд Азийн орнуудад хотжилт, эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байгаа хэдий ч энэхүү ахиц дэвшил нь байгаль орчин, нийгмийн томоохон сорилтуудыг дагуулсаар байгаа. Тогтвортой хөгжил нь эдгээр сорилтыг даван туулах, хот суурин газрын урт хугацааны хөгжил цэцэглэлт, амьдралын чанарыг хангахад нэн чухал юм. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталж, түүнд “Улаанбаатар ба дагуул хот”-ын бие даасан бүлэг оруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан ногоон санхүүгийн үндэсний тогтолцоог дэмжин хөгжүүлж, олон улсын санхүүгийн арга хэлбэрийг ашиглан байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж:www:polit.mn 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

16 цаг 23 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

18 цаг 2 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

22 цаг 22 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

22 цаг 26 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

22 цаг 35 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

22 цаг 40 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

22 цаг 52 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

22 цаг 54 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

23 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

23 цаг 17 мин