Aquaman

2024-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.ХУЛАН

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр” буландаа наймдугаар сарын 1-нд төрсөн өдөр нь тохиодог эрхмүүдээс Америкийн алдарт жүжигчин Жейсон Момоаг онцолж байна.

Өнөөдөр хүүхэд залуучуудын дунд “Game of thrones”,”Aquaman” киногоороо хэдийн танил болсон Америкийн алдарт жүжигчин Жейсон Момоа 45 нас хүрч байна. Түүний бүтэн нэрийг Joseph Jason Namakaeha Momoa гэдэг. 1979 оны наймдугаар сарын 1-нд АНУ-ийн Хавай мужид төрсөн.

Тэрээр багаасаа биерхүү өндөр байсан болохоор 19 настайгаасаа эхэлж моделиор ажиллаж улмаар кинонд тоглох болсон байна. Мөн 2008 онд нэгэн клубт хүмүүстэй муудаж нүүрээ шар айрагны хагархай шилээр зүсүүлж хөмсгөндөө том сорвитой болсон нь яваандаа сорви нь түүний нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй. Харин 2018 онд явуулсан дэлхийн хамгийн царайлаг залуу шалгаруулах олон улсын санал асуулгад 1-р байр эзэлж байсан түүхтэй.

Хувийн амьдралын тухайд жүжигчин Lisa Bonet-тэй гэр бүл болж, одоогоор 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэдний хайрын түүх их алдартай гэж хэлж болно. Учир нь Jason 8 настай байхдаа ирээдүйн эхнэр Lisa-г зурагтаар харчихаад шууд л дурлаж байсан гэдэг. Ингээд тэр 2005 онд буюу 25 настайдаа жүжигчин Lisa Bonet-тэй албан ёсоор үерхэж, 12 жилийн дараа гэрлэлтээ батлуулсан билээ. 

Эх сурвалж: www.polit.mn

 

Европын удирдагчид Лондон хотноо цуглаж байна

Европын удирдагчид Лондон хотноо цуглаж байна

19 цаг 40 мин
Их Британи Киевт 2.84 тэрбум долларын цэргийн тусламжийн зээл олгоно

К.Стармер Киевт 2.84 тэрбум долларын цэргийн тусламжийн зээл олгоно

20 цаг 7 мин
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

Уржигдар 08 цаг 00 мин
Шинийн 1-ний өдрийн цаг агаар

Шинийн 1-ний өдрийн цаг

Уржигдар 07 цаг 56 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс”-ийн гаргасан зардлыг мөнгөний бус аргаар шийдэх сонирхолтой байгаа

Одоогоос 17 жилийн өмнө Тавантолгойн асуудлаар Засгийн газраас

2025-02-28
Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

2025-02-28
Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэв

Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

2025-02-28
Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

2025-02-28
Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

2025-02-28