Эрүүдэн шүүсэн гэх асуудлаар хэн юу хэлэв?

2024-07-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай иргэн нас барсан хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, 11 асуудал хэлэлцжээ.  Энэ үеэр дэд хорооны гишүүд хууль, хяналтын байгууллагын удирдлагаас мэдээлэл авч, Монгол Улсад эрүү шүүлтийн асуудал байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ. Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд  болсон үйл явдалтай холбоотойгоор ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.  

 

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно

 

- Цагдаагийн албан хаагч бусдыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудал АТГ-т шалгагдаж байна. АТГ шалгагдаж байгаа энэ хэргээс гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн албан хаагч бусдыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудалтай холбоотой хууль зүйн хариуцлага яригдана. Нөгөө талаар, заавал мөрдөн шалгах байгууллага болон шүүхийн шийдвэрийг хүлээхгүйгээр дотооддоо үнэлэлт дүгнэлт өгөх бололцоо бий. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг задруулсан гэдэг асуудал байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд өөрийн хэмжээнд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно. Дахиад хариуцлага хүлээлгэх шаардлагатай албан тушаалтнуудад Цагдаагийн ерөнхий газрын дарга дарга өөрийнхөө эрх хэмжээнд хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: Цагдаагийн алба хаагчид хүн алсан гэдэг нь тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна

 

- Улаанбаатар хотын эрүүгийн нэг мөрдөгч гар дээрээ 160-180 хэрэгтэй байна. Мөрдөн байцаагч 20-60 хэрэгтэй байна. Орон нутагт ажлын ачаалал арай бага байдаг. 2024 онд Цагдаагийн байгууллагын бүх албадын ажлын үзүүлэлтийг шинэчилсэн. Миний тушаалаар бүх албадын дарга нарт чиглэл өгөөд ажлын үзүүлэлтүүдийг өөрчилсөн. Жишээлбэл, мөрдөн байцаах албанд иргэдийн өгсөн гомдол мэдээллийг хурдан шуурхай хуулийн хугацаанд шалгаж байвал ажлын үзүүлэлтэд орно. Мөн иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх, гомдол мэдээлэлд түргэн шуурхай очих гэх мэт үзүүлэлтүүдийг оруулсан. Цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдүүлэг авах зориулалттай 266 өрөө байгаа. Алба хаагч өрөөндөө тайлбар мэдүүлэг авах, хүнтэй уулзах ёсгүй. Байцаалт авах өрөөнүүдийн камер заавал ажиллах ёстой. Мөн гадна орчин, нийтийн эзэмшлийн талбай зэрэг камертай байх ёстой. Камер эвдэрсэн тохиолдолд засаж, шинэчлэх ёстой. Алба хаагчийн өрөөнд камер байх шаардлагагүй. Эрүүгийн мөрдөгч нар олуулаа сууж байгаа. 2021 онд цагдаагийн албан хаагчийг иргэд хэрхэн хүлээн авч байгаа судалгааг хийсэн. Судалгааны үр дүнгээр холбогдох журамдаа өөрчлөлт оруулсан. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд өгдөг. Мэдээлэл өгөх, эсэхийг ЦЕГ-ын дарга өгдөг. Мэдээлэл өгөхдөө ямар мэдээлэл өгөхөө прокурорын байгууллагаас бичгээр зөвшөөрөл авдаг. Бидний өгсөн мэдээлэл дотор хүний эмзэг мэдээлэл гээд үзэхээр хууль зөрсөн зүйл байхгүй гэсэн тайлбар өгч байгаа. Энэ асуудал дээр бид дотооддоо албаны шалгалт хийж байгаа. Энэ нь иргэний эмзэг мэдээллийг тараасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бол бид хариуцлага хүлээхэд бэлэн. Цагдаагийн албан хаагчтай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. Өнөөдөр ч надад энэ хэргийн талаар мэдээлэл байхгүй. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц.Танай албан хаагчид хүн зодсоор байгаад алсан байна гэдэг нь тогтоогдвол би ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байна.

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ч.Жаргалбаатар: Заавал прокурорын зөвшөөрлөөр хэрэгт үзлэг хийж байна

 

- Эрүү шүүлт тулгалаа гэдэг гомдол АТГ-т ирлээ гэхэд ямар хэрэгт холбогдуулан шалгаж байна.  Хэзээ мэдүүлэг авч вэ гэдгийг үзэхийн тулд мөрдөгч нар өөрсдөө очоод үзлэг хийх эрх байхгүй. Заавал прокурорын зөвшөөрлөөр хэрэгт үзлэг хийнэ. Хорих ангид хоригдож байгаа нөхцөлд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаас зөвшөөрөл авч, хорих ангид нэвтэрч мэдүүлэг авч байгаа. Эхний удаад бид биетээр таниулах ажиллагаа явуулах байсан боловч хоригдсон байсан тул зургаар таниулах ажиллагаа явуулах шаардлагатай болсон.  Хууль чинь ийм байна, Дээд шүүхийн тайлбар гарсан гэдгээр нотлох баримтыг хүчингүй болгож, бид нарын хийсэн ажил үр дүнгүй цаас болж хувирч байгаа. Нийтлэг жишээ учраас Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үр нөлөөний шинжилгээ хийж, процессыг зөв болгохгүй бол ийм пакт цаашид ч үргэлжилсээр байх нөхцөл байдал байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийг боловсронгуй болгоё, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан харилцааг бусад салбарын хуулиар хаадгийг байхгүй болгоё гэдэг саналтай байна.

 

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:  Эрүүдэн шүүсэн цагдаагийн албан хаагчдыг яллагдагчаар татаагүй

 

-ХЭҮК гав хэрэглэсэн нь хүнлэг бус хэрцийг харилцаа, эмчилгээний журам түүнийгээ дагах ёстой байсан гэж үзэж байгаа. Энэ асуудлыг шалгах ёстой. Хэрэв ийм өвчтөн ирвэл ямар арга хэрэгсэл ашиглаж үйлчилгээ үзүүлэх ёстой юм гэдгийг тодруулах шаардлагатай. ХЭҮК байгуулагдаад 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа халдашгүй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрхийг нийт 15 удаагийн илтгэлдээ тус бүрт нь сэдэв болгож хөндсөн. Тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа. Хамгийн сүүлд гаргасан 23 дахь илтгэлдээ халдашгүй байх эрх гэдэгт “Сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж байна” гэдэг асуудлыг хөндөж тавьсан. УИХ -ын тогтоолд туссан. Засгийн газар ахлаад, Хууль зүйн яам ажилласнаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар 2024 оны наймдугаар сарын 1-нээс шүүгчийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорихыг хориглосон.  Нэг асуудал шийдэгдээгүй. НҮБ -ын гишүүн байгууллагаас эрүү шүүлт тулгасан хэргийг тусдаа мөрдөн байцаах мөрдөх байгууллагыг байгуулаач ээ гэсэн. Тусгай субьект бүхий албан хаагчдыг мөрддөг шалгадаг учраас тэнд тусдаа нэгж байх ёстой. Тэгж байж эрүүдэн шүүлтийг  таслан зогсоож чадна гэж зөвлөсөн. Одоогийн байдлаар АТГ-ын нэгжийн харьяалал шийддэг хэвээрээ байгаа. Эрүүдэн шүүсэн цагдаагийн албан хаагчдыг яллагдагчаар татаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор: Хүнлэг энэрэнгүй байх ёстой гэдэг зарчмыг баримтлах ёстой

 

-Бид хуулийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн амьдрал жам ёстойгоо уялдаж явдаг. Хүнлэг энэрэнгүй байх ёстой гэдэг зарчмыг баримтлах ёстой. Энэ үйлдэл дээр тухайн хохирогчийн ар гэрээс уучлал хүссэн байгаа. Тусгай хэрэгслийг  ашиглах эсэх дээр тухайн үүрэг гүйцэтгэж байгаа үүрэг гүйцэтгэгч өөрөө бие даан шийдвэр гаргадаг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7390)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 цаг 50 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

17 цаг 29 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

21 цаг 48 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

21 цаг 53 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

22 цаг 2 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

22 цаг 7 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

22 цаг 19 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

22 цаг 21 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 42 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 44 мин