Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаа хууль ёсны байгаа эсэхийн талаар

2024-05-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) бүх нийтийн статустай болохыг нэг бус удаа оролдож байгаа ч үнэн хэрэгтээ түүний эрх мэдэл хязгаарлагдмал юм. Байгууллагынхаа дүрэм журам, эрх зүйн актууд болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг удаа дараа зөрчиж буй нь ОУЭШ-ийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

ОУЭШ-ийн харьяаллын газарзүй нь зөвхөн уг байгууллагын үндсэн гэрээ болох Ромын дүрэмд нэгдэн орсон улс орнуудыг хамардаг ба эдгээр орнуудын тоонд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний гурав нь буюу ОХУ, БНХАУ болон АНУ, түүнчлэн аж үйлдвэржсэн, хүн ам ихтэй Энэтхэг, Пакистан, Турк, Малайз, Индонез, Арабын Дорнодын (Иордан ба Тунисаас бусад нь) болон бусад олон улс орнууд нэгдэн ороогүй болно. Ромын дүрэмд нэгдэхээр гарын үсэг зурсан ч тус байгууллагад нэгдэхээс татгалзаж буйгаа Орос, Израил, АНУ болон Судан улсууд тухайн үедээ мэдэгдэж байсан.

2015 оноос хойш ердөө дөрөвхөн улс ОУЭШ-д нэгдэн орсон байна. Мөн хугацаанд хоёр улс тус байгууллагаас гарч буй тухайгаа зарласан, хоёр улс гарах ажиллагаагаа дуусгаагүй бөгөөд нэг улс Ромын дүрмийн нэг тал байхаасаа татгалзаж буй тухайгаа мэдэгдсэн. Ерөнхийдөө тус байгууллагын өргөтгөлийн ажил зогссон гэж болно. Удаан хугацааны турш тус шүүх зөвхөн Африкийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Африкийн холбооноос «ОУЭШ-ээс гарах стратеги» хэмээх зөвлөмжийг батлахад хүргэсэн юм.

ОУЭШ нь төрийн албан тушаалтны халдашгүй дархан байдлын зарчмуудыг үл тоомсорлож, гуравдагч этгээд олон улсын гэрээг заавал дагаж мөрдөх албагүй зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчих нь хамгийн түгээмэл явдлууд болоод байна юм. Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч болон Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссарыг баривчлах тушаал гэгчийг гаргасан нь ийнхүү эрх мэдлээ хэтрүүлсний яруу тод үлгэр жишээ болоод байна. Ийнхүү шийдвэр гаргахдаа ОУЭШ-ийн албан тушаалтнууд нь тухайн байгууллагыг үүсгэн байгуулсан улс орнууд нь өөрсдөд нь байхгүй эрх мэдлийг тухайн шинээр байгуулагдаж буй байгууллагадаа олгох эрхгүй гэсэн олон улсын эрх зүйн зарчмыг үл тоомсорлов. Тодруулбал, аливаа улсын эрүүгийн эрх мэдэл нь гадаадын албан тушаалтнуудын халдашгүй дархан эрхээр хязгаарлагддаг. Тиймээс эдгээр улс орнуудын үүсгэн байгуулсан эрүүгийн эрх зүйн байгууллагад ч мөн адил энэхүү хязгаарлалт үйлчилнэ. Олон улсын байгууллагын шинж чанартай учраас Ромын дүрмийн гишүүн бус улс орнуудын албан тушаалтнуудтай холбоотой энэхүү хязгаарлалт нь тэдэнд үйлчлэхгүй гэсэн ОУЭШ-ийн мэдэгдэл нь олон улсын эрх зүйн үүднээс ямар ч үндэслэлгүй юм.

Үүнээс хууль бусаар гаргасан тушаалыг биелүүлэхийг оролдвоос тус оролдлого нь хууль бус байх болно гэж үзэж болно. ОУЭШ-д өөрийн гэсэн шийдвэр гүйцэтгэх алба байхгүй. Иймээс баривчлах ажиллагааг зөвхөн аливаа улсын хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэх боломжтой. Баривчлах тушаалыг үндэсний хууль сахиулах байгууллага бус ОУЭШ-ээс гаргасан гэх шалтаг нь тухайн улсыг гадаадын албан тушаалтнуудын халдашгүй дархан эрхийг хүндэтгэх хариуцлагаас чөлөөлөхгүй.

ОУЭШ нь үйл ажиллагааныхаа явцад Ромын дүрмээр тогтоогдсон анхны зорилгоосоо, мөн олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмуудаас холджээ. Түүний улстөржсөн, нэг талыг барьсан шинж тэмдгүүд нь улам тод ажиглагдаж байна. ОУЭШ-ийн удаа дараа гаргаж буй алдаа зөрчлүүд нь тус байгууллагын эрх мэдэл, хууль ёсны байдал алдагдаж буй тухай асуудлыг гаргаж тавих боломжийг олгож байна.

 

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 108 (7352)

 

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

Уржигдар 10 цаг 50 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

10 цаг 44 мин
Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

Хууль зөрчсөн таван аймгийн Засаг даргад хариуцлага тооцжээ

10 цаг 47 мин
О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

О.Амгаланбаатар АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар сонгогджээ

10 цаг 49 мин
Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

Л.Гантөмөр: Ойлголцох нь чухал байна, УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй

15 цаг 46 мин
УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

УИХ:Д.Загджавыг ерөнхий аудитороос чөлөөлнө

16 цаг 3 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцоно

18 цаг 51 мин
О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл

“Онтрэ” ХХК -ийн эзэмшилд хамаарах хоёр лицензийн талбайн стратегийн ордыг ашиглахдаа Монголын талыг оролцуулахгүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн. Гэтэл энэ онд олборлолт хийгдэж ашиг олж эхлэх юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.

22 цаг 52 мин
Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

23 цаг 7 мин
ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар С.Адилсайханыг томилжээ

Уржигдар 10 цаг 54 мин
Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүлжээ

Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд Т.Баасанхүү харцага түрүүллээ

Уржигдар 10 цаг 50 мин
Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан

Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор надаас уучлал гуйсан

10 цаг 44 мин