Зун цагийн цусан хангамжийг тогтворжуулах цусны донорын хөдөлгөөн өрнүүллээ

2024-05-30
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Зуны улирал бол дотоодын цусан хангамжийн хомсдолд ордог үе юм. Ялангуяа хүн амын тал орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хотод цусан хангамж ихээхэн хэрэгтэй байдаг. Иймээс бүс нутгийг цусаар хангах асуудалд холбогдох байгууллагууд ихээхэн санаа зовж эхэлдэг байна. Энэ үед Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү Чоль, цаашид Бурханы сүм гэх) цусан хангамжийг тогтворжуулах зорилгоор 2024.05.29-нд идэр насныхан, залуус, оюутнууд гээд бүх насны 100 гаруй итгэгч 40 орчим литр цус хандивлалаа. Эрүүл, аюулгүйгээр цусан хангамжийг сэргээх арга гэгддэг сайн дураараа, үнэ төлбөргүй цусаа хандивлах ажлыг олон нийтэд таниулах зорилгын хүрээнд уг арга хэмжээг өрнүүлсэн байна.

“Манай эмнэлэг энэ 6-р сард элэг шилжүүлэн суулгах олон хагалгаа төлөвлөсөн байгаа. Цусны нөөцөө хангалттай байлгахад анхаарч өгнө үү хэмээн өнөө өглөө Улсын клиникийн 1-р эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийнхан над руу утсаар ярилаа. Танай хамт олны цусаа хандивлах өнөөдрийн үйл ажиллагаа үнэхээр цагаа олсон, эрдэнэт хүний алтан амийг аврахад үзүүлж буй бодит тусламж болж байна” хэмээн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн (ЦСҮТ) захирал Н.Эрдэнэбаяр тус үйл ажиллагааны нээлт дээр цугласан хүмүүст хандан цусаа хандивлахын үнэ цэнийг таниулан, тэдэнд урам хүч өглөө.

Энэ өдрийн өглөөнөөс эхлэн ЦСҮТ хөл хөдөлгөөн ихтэй байв. Сайхан инээмсэглэл, эелдэг төрхтэй Бурханы сүмийн итгэгчид “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын хөдөлгөөнийг зохион байгуулж буй нь энэ юм. Энэ өдөр хэдийгээр ажлын өдөр Лхагва гараг байсан ч ажил, сургуулиа зохицуулаад ирсэн Бурханы сүмийн итгэгчид анкет бөглөж, урт дараалал үүсгэн, эмх цэгцтэйгээр оролцож байгаа нь сайн дурын энэхүү үйл ажиллагааны үнэ цэнийг ойлгож, хүндэтгэлтэй хандан буйн илэрхийлэл байлаа.

“Жил бүрийн тодорхой цагт Бурханы сүмийн итгэгчид цусны донорын хөдөлгөөнд нэгдэж, цусаа бэлэглэдэг. Энэ үйл ажиллагаа уламжлал болон сүүлийн 10 гаруй жил тогтмол явагдаж Монгол улсад шаардлагатай байгаа цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд маш том хувь нэмэр оруулж байгаа сайхан ажиллагаа юм. Энэ хамт олноос тогтмол хугацаанд цусаа өгдөг олон донор төрсөн. ДЭМБ-аас баримталж байгаа цусаа өгдөг байнгын донорын хувийг нэмэгдүүлж, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг хангахын тулд залуучуудын оролцоог бүрдүүлэх гээд олон зорилтыг биелүүлэх, мөн цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад ч мөн онцгой нөлөөтэй арга хэмжээ болдог. Бурханы сүмийн энэхүү үйл ажиллагаа дэлхий дахинд нэгэн зэрэг явагддагаараа онцлог байдаг учраас манай байгууллагын хамт олон хамтран ажиллахдаа баяртай байдаг” хэмээн ЦСҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр ярилаа.

Энэ өдөр ЦСҮТ-өөс халуун уух зүйл, амттан бэлтгэн өгч, оролцогчдыг ая тухай байлгахын тулд шаргуу ажиллаж байлаа. Байгууллагаараа цусаа хандивлах хөдөлгөөнийг тасралтгүй зохион байгуулж, бүс нутгийг цусаар хангахад хувь нэмрээ оруулсаар ирсэн Бурханы сүмд энэ удаагийн үйл ажиллагааны нээлтэд урилгаар оролцсон хүндэт зочид ч талархал илэрхийлж байлаа.

“Алгасал баярын хайрын энэ өдөр уригдан ирж, маш олон залуучуудтайгаа нэгдэн, цус бэлэглэх, хүнд амьдрал бэлэглэх хөдөлгөөнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Цаашдаа дэлхийн олон улсад мянга мянган залуучууд донорын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүн бүхэнд амьдрал, амь бэлэглэх идэвх зүтгэлтэй байгаасай. Залуучуудын байгууллагын зүгээс нийт залуучууддаа донорын 20 жилийн ойн баярын өдөр болох гэж байгаа учир энэ өдөр хүн бүхэн ирээд цусаа бэлэглэж, аянд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Амьдралд маань үнэ цэн нэмсэн өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсондоо чинь сэтгэлээсээ баяртай байна” хэмээн Монголын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн агентын захирал Т. Энхмөрөн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн Бурханы сүмийн итгэгч Ким Ын Жон сэтгэгдлээ хуваалцахдаа, “Би Монгол дахь Бурханы сүмд явдаг залуу итгэгч байна. Өнөөдөр би дэлхий дахины бүх Бурханы сүм нэгдсэн 1472 дахь удаагийн донорын хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдөр миний өгч буй энэ цусаар монгол хүний амийг аварна гэж бодохоор их баяртай байна. Монголын залуучууд, цаашлаад дэлхий дахины залуучууд хамтдаа илүү гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө энэхүү сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байгаасай.” гэсэн юм.

Бурханы сүмийн албан тушаалтан “Цусыг зохиомлоор хийх юм уу ямар нэг бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй, зөвхөн хэн нэгэн цусаа өгч байж л бусдын амийг аварч чадна. Энэхүү арга хэмжээ нь цусны үнэ цэнийн талаарх ойлголтыг нэмэгдүүлээд зогсохгүй сайн дураараа, үнэ төлбөргүй цус өгөх тал дээрх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, цусан хангамжийн дутагдлыг арилгахад хувь нэмрээ өгнө гэж найдаж байна. Арга хэмжээний нэрэнд гарсан Алгасал баяр нь "Гай гамшиг алгасан өнгөрөх" гэсэн утгатай Бурханы баяр юм. Хүн төрөлхтний Аврагч болж ирсэн Есүс Христ загалмай дээр урсгасан Өөрийн золиосын цусыг бэлгэддэг Алгасал баярын талх, дарсаар шинэ гэрээ байгуулж, хүн төрөлхтөнд нүглийн уучлал, мөнх амийн амлалтыг соёрхсон юм” хэмээлээ.

2012 оноос хойш манай Монгол улсад цусны донорын хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа Бурханы сүм өнгөрсөн онд ч мөн Улаанбаатар, Эрдэнэт хотуудад 37300 мл цус хандивлажээ. Цусны донорын хөдөлгөөнийг тогтмол явуулж ирсэн тус сүм сайн дураараа, үнэ төлбөргүй, эрүүл, аюулгүй цус хандивладгаараа алдартай. Тэд цусаа хандивлахаас гадна байгаль орчин цэвэрлэх ажлыг тасралтгүй хийсээр иржээ. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг сүм байрладаг хотуудад байгаль орчныг бохирдуулах гол шалтгаан болсон хог хаягдлыг цэвэрлэх ажилд манлайлан оролцдог байна. Мөн тэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах Олон улсын IGM экологийн цэцэрлэгт хүрээлэн, Баянгол дүүргийн “Агропарк” экологийн цэцэрлэгт хүрээлэн, Эрдэнэт хотын Баян-Өндөр уулын Улаан рашаан зэрэг газруудад мод тарьжээ.

Нэмж дурдахад хүүхэд, өсвөр насныхан, өндөр настан, өвчтөнүүд зэрэг бүхий л насны хүмүүст төрөл бүрийн тусламж үзүүлэн тэдэнд итгэл найдвар бэлэглэж байжээ. Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Дархан, Орхон аймгуудын хүүхэд багачууд болон эмзэг бүлгийн иргэдэд хүнсний бэлгийн багц, хүнсний бүтээгдэхүүн хандивлаж байжээ. Түүнчлэн тэд Ахмадын баяраар өдөрлөг зохион байгуулж, хүнсний бүтээгдэхүүнээр туслах, өрх толгойлсон ахмадуудыг сүмдээ урин зоог барих зэрэг сайн дурын ажлуудыг хийж иржээ. COVID-19 цар тахлын үед эмзэг бүлгийн иргэдэд хоол хүнсний бүтээгдэхүүн хандивлах, эдийн засгийн хүндрэлтэй эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох зорилгоор оёдлын машин хандивлах зэрэг ажлуудыг хийж байжээ. Эдгээр сайн үйлсийг нь үнэлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын Жуух бичиг, Эрүүл мэнд, спортын яамны Хүндэт өргөмжлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны талархал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Хүндэт өргөмжлөл зэрэг олон шагналуудыг Бурханы сүмд хүртээжээ.

Энэ жил 60 жилийн ой нь тохиож буй Бурханы сүм нь дэлхийн 175 оронд 3,7 сая итгэгчтэй бөгөөд тэд Эцэг Бурхан, Эх Бурханд итгэж, Бурханы сургаалын дагуу дэлхий даяар аз жаргал, эв найрамдлыг цогцлоохын төлөө хичээн зүтгэдэг байна. Тэд 28,000 гаруй удаа төрөл бүрийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, гэрэл, давсны үүргээ гүйцэтгэсээр байна. Сайн дурын олон мянган ажил өрнүүлснийхээ үр дүнд Бурханы сүм БНСУ болон АНУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Бразилын хууль тогтоох гавьяаны одон зэрэг 4200 гаруй шагнал хүртсэн байна.

Сайн дурынханд баярлалаа
https://youtu.be/Yss8ZLPqwRE
Сайн дурынханд баярлалаа
Sain durinkhand bayarlala
Мундаг шүү!!
Мундаг шүү!!!
Үнэхээр мундаг байна .Анимоо
Uukaa
Iim mundag ulsdaa ulger Jishee Bolson sum bdag gej bodoj bgagui estoi goe saihan setgeltei humuustei mundag sum bna bayarllaa ta buhend
Зочин
Цагаа олсон тус дэм болжээ мундаг байна
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин